Гүзээлзгэнээр чимсэн, хутгасан кремтэй мини кейк

0

Тэнгэр бүүдгэр байгаа ч сэтгэл бүүдгэр байж болохгүй шүү дээ. Хаврын тэнгэр олон аашныхаа нэгийг харуулсан энэ өдрийг өнгөлөг гэгээлэг жороор баяжуулвал сэтгэл өөдрөг байж болно. Мөн жигнэсэн гурилан бүтээгдэхүүний амтлаг үнэр гэрээр дүүрэн үнэртээд л… Ямар тааламжтай мэдрэмж вэ?

Mini Strawberry Shortcakes with Whipped Cream

Орц: 1/3 аяга цавуулаггүй овьёосны гурил /овьёосыг блэндерт хийж гурил хийж болно/, 1/3 аяга амтат будааны гурил, 1/4 аяга бор элсэн чихэр, 2 амны халбага бүйлсний гурил /almond meal/, 3/4 ц.х хөөлгөгч нунтаг, 1/4 ц.х давс, 1 том өндөг+1 өндөгний цагаан, 3 амны халбага амт оруулаагүй алимны нухаш, 2 1/2 амны халбага амт оруулаагүй бүйлсний сүү /almond milk/, 1 1/2 амны халбага ургамлын тос, 2 ц.х цэвэр ваниллын охь, 1/4 ц.х бүйлсний охь /almond extract/, хэрчсэн гүзээлзгэнэ

Шарах шүүгээгээ 175 хэм хүртэл халааж, хэвээ тосолж бэлтгэнэ. Том саванд овьёосны гурил, амтат будааны гурил, элсэн чихэр, бүйлсний гурил, хөөлгөгч нунтаг, давсаа холино. Өөр саванд өндгөө хутгаж дээрээс нь алимны нухаш, сүү, тос, ванил, бүйлсний охио хийж сайтар хутгаад хуурай хольцон дээрээ хийж бүрэн холилдтол хутгана. Тосолсон хэвнийхээ 3/4 хүртэл зуурмагнаасаа халбагадан хийж, 15-18 минут жигнэнэ. Кейк маань алтан шаргал өнгөтэй болох ба хуруугаар зөөлөн дарахад пүрш шиг буцаж хэвэндээ орох ёстой. Эсвэл шүдний чигчлүүрээр хатгаж үзэж болно. Кейкээ 10-15 минут хөргөөд гаргаж, сараалжин тавиур дээр бүрэн хөргөх зуур кремээ зуурна.



Whipped cream-ны орц: 1 аяга өтгөн крем, 2 амны халбага элсэн чихэр, 1/2 ц.х цэвэр ваниллын охь

Хүйтэн төмөр саванд өтгөн крем, элсэн чихэр, ваниллын охио хийж, их хурдаар хөөсөрч савнаасаа унахгүй болтол нь хутгана. Хэрэглэх хүртлээ хөргөгчинд хийнэ.

Хөрсөн кейк дээрээ өтгөрүүлсэн крем болон хэрчсэн гүзээлзгэнээ тавиад таваглана.




Амтархан зооглоорой!

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. hello

    2014/04/16 at 18:28

    hello

  2. alert("xopom bug")

    2014/04/16 at 18:29

    a

  3. a

    2014/04/16 at 18:30

    alert(“xopom bug”)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *