10-р сарын зурхай: Шинэ сар өөрийнхөө амьдралд юу тохиолдохыг эндээс уншаарай

5

Хүйтэн сэрүүний улирал хаяанд иржээ. Та бүхэн минь дулаан хувцсаа бэлдсэн биз дээ? 10-р сар амьдралтай золгож буй энэ цаг дор бид та бүхэндээ уламжлал ёсоор зурхайн мэдээгээ хүргэхээр бэлдлээ. Энэ сар та бидний амьдралд чухам юу тохиолдох бол? Ажил мэргэжил, мөнгө санхүү болон хайр дурлалын асуудлууд ямар байх бол? Энэ мэтчилэн асуултын хариултуудыг та өөрийнхөө зурхайг уншиж мэдэж аваарай.

Хонь

Энэ сар Хонинууд урьд өмнөхөөсөө илүү бие даах хэрэгтэй болох нь. Бусадтай хэрхэн харилцах, мэтгэлцэх болон санал бодлоо солилцох тал дээр зөвлөгөө өгч чадахуйц хүнд ханд. Ажил мэргэжлийн хувьд ололттой байна. Гэхдээ идэж ууж байгаа зүйлдээ анхаарал хандуулахад буруудахгүй.

Сарын сүүлээр ганц бие Хонинууд заяаныхаа ханьтай учирч, гайхалтай романтик хайр дурлалыг цогцлооно. Сарын дундуур багахан асуудал тулгарч болзошгүй бөгөөд үүнд нуруугаа бөхийлгөх хэрэггүй, итгэл үнэмшилдээ бүхнийг даатга. 10-р сард дотнынхоо найз нөхдөд цаг гаргахгүй бол тэдний гомдоллох сэтгэл он дуустал үргэлжилсээр байх бололтой. Санхүүгийн хувьд харьцангуй тогтвортой байх нь ээ.

 

Үхэр

Ажил мэргэжлийн талбарт ахиц гаргахын тулд бүтээлч байдал болон хэр их нөөц баялагтай хүн бэ гэдгээ шалгуулж, баталж харуулах шаардлага тулгарч мэднэ. Энэ сорилтыг амжилттай давж гарвал, одоогийн цалингаа хоёр нугалж халааслах боломжтой. Энэ сар Үхрүүдийн амьдралд маш олон таатай боломжууд гарч ирнэ. Гэвч 10-р сард эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэйг санаарай.

Сарын сүүлээр хайрттайгаа хамт романтик болзоонд явах юм бол хосуудын харилцаа илүү дотносох болно. Ажлын онцлогоос хамаарч, нэг салбарт мөр зэрэгцэн ажилладаг шинэ танилтай болж мэдэх юм. Сарын дундуур шинэ төсөл санаачилж, түүнийгээ хэрэгжүүлж эхэлбэл, таатай үр дүн хүлээж байна. Энэ сар Үхрүүд карьераа огцом дээшлүүлэх бүрэн боломжтой гэдгийг мартаж болохгүй.

 

Ихэр

10-р сард Ихрүүдийн ааш зан олдохгүй, эргэн тойрныхноо бага зэрэг зовоох нь ээ. Дотор хүнтэйгээ хэт их зөрчилдсөний хэрэггүй. Эс бөгөөс та энэ сар амжилт олох нь битгий хэл, бүр хомоол хамахад хүрнэ. Гэртээ зочид урьж, цагийн хөгжилтэй өнгөрөөж, эрч хүчээ нөхөн сэлбээрэй. Сарын сүүлээр Ихрүүдийн ааш зан урьдны адилаар тогтворжино.

Оюун ухаан шаардсан ажил хийдэг бол хэт их ажилласнаас болж, мэдрэлийн ядаргаанд орохоос болгоомжлоорой. Хамт олны дундах нэр хүнд үлэмж өснө. Эрүүл мэндийн хувьд энэ сар юунд ч бүү санаа зов. Гэхдээ одооноос эхлэн зөв хооллох хэрэгтэйг санахтун. Сарын сүүл хэсэгт хэт их сэтгэл хөдлөлдөө автах, урам хугарахаас аль болох сэрэмжлээрэй.

 

Мэлхий

Энэ сар Мэлхийнүүд ихэнх цагаа гэр бүлийнхэндээ зарцуулах хэрэгтэй. Гэр оронд чинь таны орон зай маш их үгүйлэгдэж байна. Зочид гийчид танайхаас тасрахгүй бололтой. Тэдгээр хүмүүсийн дунд олон жил уулзалдаагүй танил чинь зүй ёсоор багтана. Харилцааны үеэр бусадтай жижиг зүйлээс болж ам муруйх, маргалдаж, санал зөрөлдсөний хэрэггүй.

Хооллолтондоо дээд зэргээр анхаарна уу. Сарын дундуур гэр бүлийнхнийхээ хамтаар агаар салхинд гарвал ач тустай байх болно. Оюун санаагаа аливаа асуудлаас аль болох чөлөөл. 10-р сард Мэлхийнүүд өмнөө тавьсан чин хүсэл мөрөөдлөө биелүүлэх өндөр магадлалтай байна.

 

Арслан

Од эрхэс Арслангуудыг энэ сарын хувьд үйл хөдлөл бүртээ анхаарч, анхаарал болгоомжтой байхыг сануулж байна! Амьдралын хэмнэлээ бага ч болов хурдасга. Ингэснээр таны хүсэл мөрөөдөл цаашид биелэх боломж нь ихсэнэ. Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ огтхон ч алдаж болохгүй. Хэрэв та эмэгтэй хүн бол сэтгэл санаагаа засах зуураа дэлгүүр хэсэж болох юм.

Сарын дундуур ажлаа хүчээр ч болов хойшлуулж, гэр бүлийнхэндээ цаг гаргаарай гэж зөвлөе. Хайр сэтгэлийн харилцаа бага зэрэг ээдрээтэй байгаа бололтой. Карьераа улам цааш авч явж, олон нийттэй гол төлөв харилцаж, мэдээлэл солилцоорй.

 

Охин

10-р сард энэ ордынхон санхүүгээ танахгүй бол төд удалгүй мөнгөгүй байхын зовлонг амсах болох нь. Ямарваа нэгэн асуудал тулгарах юм бол уурлаж бухимдалгүй, аль болох ухамсартай хандахыг хичээгээрэй. Охины ордынхон материаллаг зүйл, мөнгө болон хүмүүст хамгийн ихээр татагддаг.

Санхүүгийн нөхцөл байдал аяандаа жигдэрч эхэлнэ. Энэ сар төсөл хэрэгжүүлэх юм бол сарын сүүлээр үр өгөөжөө бага багаар өгнө. Хүрээлэн буй орчноос зөвхөн эерэг энергийг мэдрэхийг хичээгээрэй. Ажил мэргэжлийн талбар дээр хамтран ажиллагчтайгаа санал зөрөлдөж, ноцтой маргаан үүсгэж болзошгүй. Сарын сүүлээр Охины ордынхны амьдралд таатай зүйл тохиолдож магадгүй.

 

Жинлүүр

Хамгийн нөхөрсөг, бүтээлч сэтгэхүй нь өндөр хөгжсөн, сэтгэл татам зурхайн орд болох Жинлүүрүүддээ төрсөн өдрийн баярын гал халуун мэндийг хүргэе! Төрсөн өдрөө болж байгааг тохиолдуулаад энэ сараас эхлэн бүхнийг шинээр эхлэх гээд оролдоод үзээрэй. Мэдээж хэрэг Жинлүүрүүд 10-р сарын турш бусдын анхаарлын төвд байх болно.

Сарын аль нэг өдөр амьдралд чинь гэнэтийн аз тохиож, олон боломжууд ар араасаа ундарна. Бүтээлч сэтгэхүйгээ ашиглан шинэ төсөл санаачлаарай. Үр өгөөж нь 11-р сараас эхлэн таны халаасанд орж мэдэхээр байна. Хэт их материаллаг эд зүйлсэд оюун санаагаа ховсдуулахаас сэргийл. Сарын сүүлээр санхүүгийн алдагдал хүлээх эрсдэлтэй учраас мөнгөө зөв зохистой зарцуулаарай.

 

Хилэнц

10-р сар Хилэнцүүдийн хувьд бөмбөг тэсрэх гэж байгаа юм шиг мэдрэмжийг гол төлөв мэдрэх нь ээ. Бүх зүйл тодорхойгүй, хариулт нь үгүй асуултууд, толгой өвтгөсөн үйл явдлууд Хилэнцүүдийн амьдралд тохиолдох тул, анхаарал болгоомжтой, хянуур байхыг од эрхэс анхааруулж байна. Спортоор хичээллэж, оюун санаагаа амраах нь стрессээс ангид байлгана.

Гэхдээ энэ сар таны удаан хугацаанд хүсэн хүлээсэн мөрөөдөл чинь биелж эхэлнэ. Найз нөхөдтэйгөө уулзаж, цагийг аль болох хөгжилтэй, зугаатай өнгөрүүлээрэй. Ингэснээр алдаад байсан эрч хүчээ олж авах юм. Гэр бүлтэй холбоотой багахан асуудал өмнө чинь тулгарч магадгүй. Гэр бүлийн гишүүд болон хайртай хүндээ хэлэхийг хүссэн үг байвал, харамгүй хэлсэн нь илүү дээр сонголт байх болно. Сарын сүүлээр та өнөөдрийг хүртэлх хугацаанд ойлгоогүй байсан чухал зүйлийг толгойдоо ортол ойлгож авна.

 

Нум

Амьдралынхаа туршид бодож, санаж явсан хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд хамгийн тохиромжтой цаг үе. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд аль болох идэвхтэй оролцоорой. Найзуудтайгаа дуртай зүйлээ хамтдаа хийснээр эрч хүч, кайфыг мэдэрнэ. Энэ сар шинэ танилтай болж мэдэх юм.

Сарын дундуур шинэ төсөл санаачилж, хэрэгжүүлж эхэлбэр хожим үр ашигтай байх нь ээ. Нумууд энэ сар өөртөө итгэх итгэлээ эргүүлэн олж авах нь юу юунаас илүү чухал гэдгийг санаарай. Хэрэв ямар нэгэн чухал шийдвэр гаргах үед эргэлзэж байгаа юм шиг санагдвал, яаран сонголт хийсний хэрэггүй. Өдөр тутмын ажлаас болоод эрүүл мэндээ үгүй хийхээс сэрэмжил. Хэрэв та ганц бие бол сарын сүүлээр эсрэг хүйсийн дотнынхоо найзуудаас нэгэнтэй нь хайр сэтгэлийн харилцаатай болох бололтой.

 

Матар

Зорьсон зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд Матруудаас маш их хүчин чармайлт шаардагдах нь. Өөрийгөө аль болох зоригжуулж, давж гарч чадна гэдэгт итгээрэй. 10- сарын турш өмнө чинь маш олон боломжууд гарч ирнэ. Өөрт хамгийн ашигтайг нь сонгож, амьдралаа өөрчилж эхлээрэй!

Дээд удирдлагууд чинь таны ажлын байран дээрх хандлагыг чинь ажиглаж байгааг бүү март. Хэрэв тэдэнд таалагдвал, одоогийн цалингаа нугалж авах өндөр цалинтай ажлын байрыг хүлээж авахад хүрнэ. Юу ч бодож саналгүй, сарын дундуур дотнынхоо найзуудын хамтаар аялал зугаалгаар яваад ирвэл буруудахгүй гэдгийг хэлмээр байна. Хайр дурлалын харилцаандаа бага зэрэг романтик байдлыг чимэг болгон оруулах юм бол, хосуудын харилцаа урт удаанаар үргэлжилнэ.

 

Хумх

Хумхууд энэ сар мэдлэг боловсрол болон ертөнцийг үзэх үзэлдээ хувьсал хийж эхлэхэд хамгийн тохиромжтой. Шинэ зүйл сурч мэдэх, харь орон руу аялах эсвэл гаднын аль нэг улсын иргэнтэй интернетээр найзууд болж, хэлний мэдлэгээ дээшлүүлэх тал дээр анхаарч болно. Ингэснээр та илүү нийгэмшиж, илэн далангүй, нээлттэй байж чадах юм.

Энэ сар ямар нэгэн шинэ хоббитой болоорой. Сэтгэл хөдлөлд хэт их автсанаас болж, гүнзгий бодолд автахаас болгоомжил. Карьераа илүү цааш хөгжүүлье гэж бодож байвал, олон нийттэй харилцах харилцаандаа анхаараарай. Сарын дунд хэсэгт бага зэрэг асуудлууд ундрах ч, сарын сүүлээр бүх зүйл хэвэндээ орно.

 

Загас

Зөн совиндоо дандаа итгээд байж болохгүйг анхаар! Хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрэхийг хүсэж байвал, чанга хатуу, эрч хүчтэй байх учиртай. Энэ сар зөв зүйлд хөрөнгө оруулалт хийж чадвал, та удахгүй халаасаа түнтийлгэж мэдэх юм.

Хайр дурлалын харилцаа найрсаг байх болно. Хэрэв та ганц бие бол энэ сар хайрын бурхан амурын харвасан суманд өртөх нь. Сарын сүүлээр шинэхэн учралтайгаа маш дотно харилцаатай болсон байна. Сэтгэл зүрхийг чинь булаасан тэрхүү хүн таны амьдралд эерэг байдлаар маш олон өөрчлөлт, шинэчлэлт, ухаарлыг авчирна. Өдөр бүр анхаарал болгоомжтой байгаарай.

44
ГоёГоё
9
Ха ХаХа Ха
7
БахархмаарБахархмаар
7
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/10/01 at 21:05

    😍

  2. Enkhjargal Dashnyam

    Enkhjargal Dashnyam

    2020/10/02 at 09:59

    Тиймээ

  3. Buhuu Puujee Baigalaa

    Buhuu Puujee Baigalaa

    2020/10/02 at 18:34

    Тиймээ

  4. Jigdee Odnoo

    Jigdee Odnoo

    2020/10/02 at 19:06

    Shn l sar garch bgni bn uurtuu amjilt hvsie.

  5. Жагаа Оюунбат

    Жагаа Оюунбат

    2020/10/03 at 11:40

    yg boluuu kkkkk

  6. Oyunchimeg Oyunaa

    Oyunchimeg Oyunaa

    2020/10/04 at 13:37

    тийм

  7. Delger Delger

    Delger Delger

    2020/10/04 at 15:32

    Хайр хүлээж бн

  8. Э. Анужин

    Э. Анужин

    2020/10/04 at 19:29

    Эрхэм Заяа cmg yu hulejin harda ghguyu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *