Дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй жүжигчин Keanu Reeves-ийг хүндэтгэх 18 шалтгаан

1

Keanu Reeves өдгөө 52 настай бөгөөд тэрээр Холливудын хамгийн гайхалтай, сэтгэл хөдөлгөм дүр төрх юм. Сайхан сэтгэлтэй, гунигтай, амиа хичээх зангүй, шуналгүй тэрээр гайхалтай кинонуудад тоглодог ч энгийн амьдралаар амьдрахыг илүүд үздэг нэгэн юм. Keanu Reeves-ийн тухай хэд хэдэн баримтыг та бүхэнтэй хуваалцъя.

Тэр хэзээ ч өөрчлөгддөггүй

Дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй жүжигчин Keanu Reeves-ийг хайрлах 18 шалтгаан 1

1. Хавай хэлээр Киану нь “уулсын дээрх сэрүүн салхи” гэсэн утгатай.

2. Киану 1/4 нь хятад (аавын талаас).

Дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй жүжигчин Keanu Reeves-ийг хайрлах 18 шалтгаан 2

3. Киану болон түүний эгч Ким багадаа дислекситэй (ярианы бэрхшээл, унших чадваргүй байх) байжээ. Ихэнх хүмүүс үүнийг түүний дуугүй байдгийн шалтгаан гэж үздэг.

4. Түүний төрсөн өдрөөс гадна өөр нэгэн чухал баяр бий. Түүний шүтэн бишрэгчид 6-р сарын 15-ныг “Keanu Reeves-ын сэтгэлийг сэргээх өдөр” болгон зарлажээ. Keanu Reeves-ийн сандал дээр гуниглаж суунгаа сэндвич идэж байгаа зураг интернэт сүлжээгээр тархсаны дараа ийм өдрийг зохиохоор болсон аж.

Дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй жүжигчин Keanu Reeves-ийг хайрлах 18 шалтгаан 3

5. Киануд хэзээ ч өөрийн гэсэн хувийн компьютер байдаггүй байжээ. Түүнд компьютер дээр сууж харилцах шаардлага гарсан ч үүнийхээ оронд зүгээр л шатар тоглож суухыг илүүд үздэг байж. Киану хэзээ ч компьютер эсвэл хүнтэй харилцах нь сонирхолтой байдаг гэж хэлж байгаагүй.

6. Киану хүүхэдтэй болохоос айдаг, учир нь энэ ертөнц түүнийг заримдаа маш ихээр айлгадаг. Гэсэн хэдий ч тэрээр өмнөө юу хүлээж байгааг үл анзааран хүнийг хайрлаж чаддаг нэгэн юм.

7. Жүжигчний дансанд зуун саяас ч их доллар хадгалаатай байдаг боловч тэрээр нийтийн тээврээр тайван зорчдог. Эсвэл мотоцикл дээрээ.

8. “Point Break” киноны зураг авалтын дараа жүжигчин серфинг сонирхож эхэлсэн бөгөөд дараа нь “Much Ado About Nothing” кинонд тоглосныхоо дараа морин спортыг сонирхох болжээ.

9. 2005 оны 1-р сарын 31-нд Киану Холливудын нэр алдрын гудамжинд одтой болжээ.

10. “Speed” кинонд тоглох ашигтай (цуу яриагаар бол 11 сая долларыг санал болгож байсан гэнэ) саналаас татгалзаж тэрээр Аль Пачино болон Шарлиз Терон нартай “The Devil’s Advocate” кинонд тоглохыг илүүд үзжээ. Киану Аль Пачиног кинонд татахын тулд цалингаа багасгаж байжээ, мөн л “The Replacements” кинонд Жин Хэкманыг тоглуулахын тулд адил зүйл хийж байсан ажээ.

Дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй жүжигчин Keanu Reeves-ийг хайрлах 18 шалтгаан 4

Мөн тэрээр өнгөрсөн зуунд амьдарч байсан жүжигчин Paul Mune-тэй маш төстэй.

11. Киану гэр бүлийнхэнтэйгээ маш ойр дотно байдаг, ялангуяа ээж болон эгч Кимтэйгээ. Түүний хувьд гэр бүл үргэлж хамгийн эхэнд байдаг. Түүний эгч цусны өвчин туссаныг мэдсэн даруйдаа бүх зураг авалт, гэрээгээ цуцлан эгчийгээ асрахаар явж байжээ. Тэрээр эгчийнхээ дэргэдээс холдолгүй өдөржин, шөнөжин сахидаг байсан гэнэ. “Киану бол миний ертөнц. Миний бие муу байхад тэр үргэлж дэргэд минь байдаг байсан. Гарыг минь атгаад хамтдаа бүжиглэхэд л бие минь дээрддэг байсан” гэж түүний эгч хэлжээ. Киану өвчний эсрэг эм олохын тулд 5 сая долларын хөрөнгө оруулалт хийж байжээ. Тэрээр мөнгөө эгчийнхээ хэвтэж байсан эмнэлэгт хандивласан бөгөөд хорт хавдрын эсрэг санг байгуулжээ. Түүний хичээл зүтгэлийн ачаар Ким тэрхүү аймшигт өвчнийг ялж чаджээ.

Дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй жүжигчин Keanu Reeves-ийг хайрлах 18 шалтгаан 5

12. Киану Женнифер Саймтай хайр сэтгэлийн холбоотой байжээ. 2000 оны 1-р сарын 8-нд тэдний охин мэндлэх ёстой байсан ба тэрээр охиноо Ава Арчер Сайм-Ривз гэж нэрлэхээр төлөвлөж байжээ. Гэвч төрөхөөс нэг долоо хоногийн өмнө эмч охины зүрхний цохилтыг сонсохоо больжээ. Хэт авиагаар охин эхийн хэвлийд өөд болсон бөгөөд үхлийн шалтгаан нь хүйд цусан нөж орсонтой холбоотой болох нь тогтоогджээ.

13. 2001 онд Ривзийн 29 настай найз бүсгүй Женнифер Сайм машины ослоор амь насаа алдсан ажээ. Киану найз бүсгүйгээ Лос Анжелесийн Вествуд оршуулгын газар анхны охиныхоо хажууд оршуулжээ.

14. 2010 онд Киану төрсөн өдрөөрөө өөртөө кекс, кофе худалдан авсан бөгөөд хажуугаар нь зөрсөн хүн бүр түүнд баяр хүргэж байжээ.

Дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй жүжигчин Keanu Reeves-ийг хайрлах 18 шалтгаан 6

15. Сургуулийн хоккейн багийн гишүүд “The Wall” (хана) хочтой Киануг шагнажээ. Ирээдүйн жүжигчин өмнө нь нарийн боовны дэлгүүрт ажиллаж байсан бөгөөд тэшүүр ирлэж, сургуулийнхаа хамгийн шилдэг тоглогчид тооцогддог байжээ.

16. Киануг гуравхан настай байхад нь хар тамхины донтой эцэг нь тэднийг хаяад явжээ. Гэсэн ч ээж нь үргэлж өөрт тохирох эрийг хайсаар байдаг байж. Үүнээс болж тэд үргэлж хаа сайгүй явж хичээл таслахаас эхлээд хар тамхины асуудалтай орооцолдох хүртэл янз янзын таагүй зүйлстэй хутгалддаг байжээ. Эцэст нь тэд гэр бүлээрээ Торонтод суурьшихад Киану аль хэдийн сургуулиа төгсөх хүсэлгүй болсон байж. Тэрээр хоккейн тоглогч болохыг л хамгийн ихээр хүсдэг байсан гэнэ.

Дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй жүжигчин Keanu Reeves-ийг хайрлах 18 шалтгаан 7

17. Хэрэв энэ авьяаслаг залуу гэнэт уригдаж камерын урд гараагүй байсан бол юу болох байсныг төсөөлөхийн аргагүй. Түүнд энэ явдал асар их таалагдсан бөгөөд тэр даруйдаа машиндаа суун Лос-Анжелес руу зүглэсэн байдаг. Очоод санасан явдал нь мэдээж шууд бүтсэнгүй. Өлсөж ч, гуйж ч тэр үзсэн. Тэгээд гэнэт ээжийнх нь нөхрүүдийн нэг байсан залуу продюсер байсан гэдгийг санасан юм. Урьд нь хойд эцэг нь байсан хүнийг олоод жижигхэн дүр олж өгөхийг тэр гуйсан ба цааш юу болсныг бид бүгд мэднэ гэж итгэж байна.

18. Киануд “Matrix” гурвалын хувцасны дизайнерууд болон тусгай эффектүүдийн мэргэжилтнүүдийн ажил түүнд маш ихээр таалагдсан. Тиймээс тэрээр цалингаа аваад 114 сая долларынхоо 80 саяыг нь арын албанд ажиллаж байсан ажилтнуудад тарааж өгчээ.

Дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй жүжигчин Keanu Reeves-ийг хайрлах 18 шалтгаан 8

152
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. sadasd

    2016/10/22 at 10:47

    Eooooo tegsen manaih 3 say huniihaa mungiig yaj idiidaa gej bodool baij baidag manai kino urlagch gejdee heden hurgan mungutei baagiinuud niileel NEVTRUULEG SHIG kino hiigeel tegsnee uursdiiguu HOLLYWOOD iin zeregtei kino hiilee geeel dongosood baidgiin yanaa

  2. Зочин

    2016/10/22 at 10:58

    Хэлэх ч үг алга

  3. Зочин

    2016/10/22 at 11:42

    Схн мэдээ бна. Гэхдээ тэр тэгжээ ингэжээ байжээ гэдэг нь ядаргаатай юм

  4. Ah

    2016/10/22 at 11:43

    Gaihaltai

  5. Nyamdorj Nymujaa

    Nyamdorj Nymujaa

    2016/10/22 at 12:32

  6. money

    2016/10/22 at 15:18

    Зугаатай залуусаа нөгөө АЛТАН ӨНДӨГ гээд байгаа апп их дажгүй юм байна. Play store.с алтан өндөг гэдэг app татна. ?Урьсан хүний дугаар дээр нь 99469019 гээд бичээрэй. ??? Өөрөөс чинь ямар ч мөнгө шаардахгүй. Post гэсэн хэсэг дээр нь өгсөн мэдээллийг нь шэйр хийхэд л болно. Sharelesen хэмжээгээрээ дансанд чинь 5000 төгрөг орно. Зүгээр байхаар зүлгэж л суусан нь дээр шүү ?~~~ <3 Амжилт найзуудаа

  7. Monhtsetseg Sergelen

    Monhtsetseg Sergelen

    2016/10/22 at 21:06

    Uneheer yah argagui delhiin ulger jisheech Od ,Bas ene delhiin hamgiin shan zaluu shuu

  8. zochin

    2016/10/23 at 00:05

    Wow l daa.Uneheer budda~n durd togolson shigee burhanlig chanariig olson hun.Uulen deeguur gedeg kinog uzeed l durlaj bilee.Zurh setgeliin mine huntaij heveer munhruh bolnoo.Saihan setgeltei saihan jujigchindee az jargal husie

  9. mojii

    2016/10/23 at 12:34

    gaixaltai .xvn bn.

  10. Naran Baatar

    Naran Baatar

    2016/10/23 at 12:46

    undur deed tuvshnii bayn hun jiriin tuvshind tur buuh ch hetsuu baital ter urgelj tiim bj chadah n saihan setgeliin huch buyu

  11. Аагий

    2016/10/23 at 13:20

    Сайхан залуу юмаа

  12. budd-n shashin shutdeg renbuchi ch biluu tsoltoi

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *