
- 29 настай Toni Stranden бүсгүй гэр бүл болон найзуудаараа хорт хавдар туссан, амьдрах ердөө 2 сарын хугацаа л үлдсэн хэмээн тогложээ.
- Улмаар түүний найзууд GoFundMe хуудсаар дамжуулан түүний мөрөөдлийн хурим хийх мөнгийг олж хүслийг нь биелүүлэхээр хандивын аян өрнүүлжээ.
- Эцэст нь тэрээр зaлилан хийсэн хэргээр 5 сарын хopих ял сонсчээ.
Их Британийн Чеширийн Уиднес хотын оршин суугч 29 настай Toni Stranden хорт хавдартай болсон, амьдрах ердөө 2 сарын хугацаа үлдсэн хэмээн олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарааж, наргиа хийжээ.
Тэрээр хэлсэн зүйлээ улам үнэмшилтэй болгохын тулд үсээ хусч, мэс ажилбарт орох гэж буй мэт дүр төрхийг ч бүрдүүлжээ.
Харин түүний эцэг Derek хорт хавдартай бөгөөд амьддаа охиноо хурим хийж, аз жаргалтай амьдралаа эхлүүлэхийг нь харахыг хүсдэг гэдгээ түүнд өмнө нь хэлж байсан аж. Ийнхүү түүнийг өвчтэй болсон гэдгийг сонссон найзууд нь түүний мөрөөдлийн хуримыг нь хийж өгөхөөр шийдэж GoFundMe хуудаст хандивын аян өрнүүлж, нийтдээ 8000£ цуглуулж чаджээ.
Хандивын аян амжилттай болж өндөрлөсний дараа л Toni Stranden өөрийгөө цоо эрүүл гэдгийг нийтэд зарлаж, найзууд руугаа “Болсон бүх зүйлд намайг уучлаарай. Яг одоо надад үнэхээр хэцүү байна. Би болсон бүх зүйлсийг бүгдийг ярьмаар байгаа боловч хаанаас эхлэхээ ч мэдэхгүй байна. Жим бид хоёр салж ч магадгүй болоод байна. Хэрэв салах болвол би түүнийгээ буруутгахгүй. Миний л буруугаас боллоо. Юу ч болсон энэ бүхнийг туулж гарах л хэрэгтэй” хэмээн уучлалт хүссэн захидал илгээжээ.
BBC агентлагийн мэдээлснээр шүүхээс түүнд зaлилан хийсэн хэргээр 5 сарын хopих ял оноосон гэжээ. Шүүх хурлын үеэр дүүргийн шүүгч Nicholas Sanders хэлэхдээ, “Чи худал хуурмаг явдлаа улам гунигтай болгохын тулд амьдрах хэдхэн долоо хоногийн хугацаа үлдсэн гэж олон нийтэд зарласан. Үүнийгээ зогсоож, үнэн байдлаа илчлэхийн оронд олон нийтийн сүлжээ болон өдөр тутмын хэвлэлүүдэд ярилцлага өгч бусдын сэтгэл зүйгээр тоглосон. Энэ үйлдлийг чинь хүн бүр жигшин зэвүүцэж байна” хэмээжээ.








Ghirga Narancia
2020/12/26 at 18:40
5 sar ch bagadna
Dorjsamba Nandintsetseg
2020/12/27 at 23:02
Шшшш
Munkhzul Munkhzul
2020/12/28 at 12:28
Сонин сонин юм их болох юмаа 😄😄😄
Ganaa Ganbee
2020/12/28 at 16:11
5sar l yum bnde zugeer2
Ariunzaya Erdenebileg
2020/12/28 at 17:37
shijgiin tsairaitai golog we chi
Narangoø Đəsų
2020/12/28 at 18:05
#Gej_shijgiin_tsaraitai_golog_helew
Teddy Bambaruush
2020/12/28 at 18:16
Manaihand ch ene baitugai l ym bgaa do baahan handiv unen ugui ni medegdehgui hereg tohoh undeslelgui hetsuu 🤷♀️
Ойдов Чимэг
2020/12/28 at 21:24
Тэнэглэл юмаа
Ёндоо Покер
2020/12/28 at 21:36
Tiimch hvseed baihaar zvil bish shvv owchin gedeg vnheer hetsvv😞😞😞
Mun Mon
2020/12/28 at 22:42
Harinch buruugaa huleej
О. Энх-Учрал
2020/12/29 at 01:52
Аавыгаа үхэхээс өмнө хуримаа хийх гэж үзэж дээ