
Дампуурахын ирмэг дээр байсан McDonald’s сүлжээ хоолны газрын энгийн нэгэн ажилтнаас 1000 хүний ажлын байрыг хангаж буй асар их амжилттай байгууллага болгож чадсан энэ эрхмийг David Wynne гэдэг. Тэрээр өдгөө 59 настай бөгөөд ердөө 21 насандаа түргэн хоолны газрынхаа менежерийн албыг хаших болсноор Бирмингэм хотын McDonald’s сүлжээ хоолны газрын амжилтын үүд хаалга нээгдсэн түүхтэй.
Улмаар David Wynne-ыг 40 нас хүрэх үед түүний байгууллага Бирмингэм хотын хамгийн амжилттай бизнес эрхлэгч 185 байгууллагын нэгээр нэрлэгдэж байв. Энэ хугацаанд тэрээр нэрийн бүтээгдэхүүнүүдийнхээ төрлийг нэмж, ажилчдын тоог 1000 болгож, 2017 онд нийт £31 саяын орлого олж байжээ. Тэрээр тус сүлжээ хоолны газрыг удирдах хугацаандаа эрс шинэчлэл хийж, хоолны цэсэндээ илүү эрүүл хүнсийг түлхүү нэвтрүүлэх ажлыг гардан гүйцэтгэсэн байна.
Тэрээр 2008 онд Vornwall Live-д өгсөн ярилцлагадаа, “Plymouth сүлжээ хоолны газрын хувь эзэмшигч болж байгаадаа туйлын баяртай байна. Би энэ хотдоо ч хайртай. Энэ хотод амьдрахад тухтай, ажиллахад таатай байдаг. Хүмүүс McDonald’s сүлжээ хоолны газрын брендийн нэрийг ашиглах эрхийг авсан орон нутгийн бизнес эрхлэгчид эрхлэн үйл ажиллагаа явуулж байдаг гэдгийг тэр бүр мэддэггүй.
Иймээс би ажилчдынхаа хөгжил дэвшил, үйлчилгээ гээд бүх зүйлд анхаарал хандуулж байх шаардлагатай болдог. Үүний ачаар ч нутгийн иргэдэд тухтай үйлчилгээ явуулах боломж нээгддэг нь надад туйлын таалагддаг” хэмээн ярьж байжээ.







