Охид математик, шинжлэх ухааны чиглэлээр хөөгчдийн цөөн хувийг эзэлдгийн учир

1

Америкийн харилцаа холбооны Verizon компани шинэ сурталчилгаандаа Үндэсний шинжлэх ухааны сангаас гаргасан харамсалтай гэмээр тоо баримтыг иш татсан байна. Тус статистик 4-р ангийн охидын 66% нь шинжлэх ухаан болон математикын хичээлд дуртай гэдэг боловч инженерийн чиглэлээр коллеж төгсөгчдийн ердөө 18-хан хувь нь эмэгтэйчүүд байдгийг харуулсан байдаг аж.

Хүмүүс энэ зөрүүтэй байдал дээр янз бүрийн тайлбар хэлдэг ч энэхүү сурталчилгаанд охидыг хүүхэд насны эхэн үед нь математик болон шинжлэх ухаанаас түлхдэг нийгмийн гол жишээнүүдийг онцлон харуулсан байна.

Сурталчилгааны бичлэгт нэгэн охины хөлд орж байх үеэс эхлээд өсвөр насны охин болох хүртэлх үеийг харуулжээ. Охин байгаль орчин, амьтан ургамалтай сониучирхан танилцаж, одон орон судлалын төсөл бүтээн, ахтайгаа цуг пуужин хийж байх юм. Гэвч энэ хугацаандаа охин эцэг эхийнхээ зүгээс дэндүү нийтлэг олон түдгэлзлийг сонсож байсан нь “Миний хөөрхөн охин хэн билээ?”, “Даашинзаа битгий муухай болгоорой”, “Наадах чинь муухай шүү”, “Болгоомжтой бай, наадхаа ахдаа өг” гэх мэт үгсийг сонсох ажээ. Хэдийгээр дээрх үгсийг аядуу зөөлөн хэлж байгаа ч эцсийн эцэст охидыг сургууль дээрээ уламжлалын хувьд эр хүйс ноёрхсон сэдвүүдээс хөндийрөхөд хүргэж байгааг сурталчилгааны видеогоор харуулж байна.

AdWeek-ийн мэдээлснээр энэ сурталчилгаа нь Verizon болон Maker Studios-ын хамтын бүтээл бөгөөд Girls Who Code байгууллагыг үндэслэгч Reshma Saujani хүүрнэлийг уншсан гэнэ. Girls Who Code ашгийн бус байгууллага нь технологи болон инженерийн салбар дахь хүйсийн ялгааг ойртуулахаар ажилладаг үндэсний хэмжээний ашгийн бус байгууллага юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. SnowЗочин

    2014/07/08 at 12:20

    Unen shu ohidig bagas ni l babigar toglulj ulamjlal yaridag ene bol buruushd hun bur tegsh erhtei

  2. zoloo

    2014/07/08 at 21:39

    bi bs matematikt estoi durgvi tgsen hernee nygtlan bodogch mergejilte blkood supj bga

  3. User

    2014/07/10 at 08:12

    Matematikt durgui hun hezee ch nyabo bolohgui ee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *