Хамгийн хачирхалтай 10 сэтгэцийн эмгэг

3

Сэтгэл санааны хямрал ямар ч шалтгаанаас үүссэн байж болно: удамшил, тархины гэмтэл, ямар нэгэн эм тариа хэрэглэсний гаж нөлөө … Согтууруулах төрлийн ундаа хэтрүүлэн хэрэглэх ч хүртэл сэтгэл санаанд муугаар нөлөөлж болзошгүй. Анагаахын шинжлэх ухаанд бүртгэгдсэн этгээд гэмээр сэтгэл санааны хямралуудаас танилцуулахаар бэлдлээ.

Капграгийн синдром

Мөн энэ синдромыг “эсрэг талын ихэр” гэж нэрлэнэ. Өвчтөн өөрийнхөө эргэн тойрныг (эхнэр, нөхөр, эцэг эх гэх мэт …) эсвэл өөрийг нь ихрийн өрөөсөн орлож байна гэж төсөөлдөг. Өөрийнхөө хийсэн муу муухай болохгүй зүйлийг түүний ихэр хийсэн гэж гүтгэнэ. Энэ өвчнийг хоёр төрөлд хуваана: аутоскопик буюу ихрийн өрөөснийг өвчтөн өөрөө харж байна гэнэ, нөгөө нь харагддаггүй ихэр ажээ.

Хамгийн хачирхалтай сэтгэл санааны 10 хямрал 2

Стендалийн синдром

Зүрх нь хүчтэй цохилох, толгой эргэх, хий юм харах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ нь анхаарал төвлөрөх явцад голчлон илрэх тул хүмүүс музей, галерей зэрэгт үзвэр үзэхэд илэрч болзошгүй. Зөвхөн урлагийн бүтээл хараад эдгээр шинж тэмдэг илрээд зогсохгүй байгалийн сайхан, ан амьтан, сайхан хүмүүсийг хараад ч илэрч болно. Флоренцийн музей, Ренессанс зэргээр зочлоход илэрдэг, эдгээрт тавигдсан урлагийн бүтээлүүдэд зүрх сэтгэл хичнээн шингэсний илрэл ч гэж тайлбарлах нь бий. Зарим нэг нь уран зургийг хараад устгахыг оролдох хүртэл сэтгэл санааны хямралд орно. Энэ синдромтой хүмүүстэй хэрхэн харьцахыг флоренцийн музейн ажиллагсдад заасан байдаг байна.

Хамгийн хачирхалтай сэтгэл санааны 10 хямрал 3

Ван Гогийн синдром

Өвчтөн өөрөө өөртөө мэс засал хийнэ эсвэл өөрт нь тодорхой мэс засал хийхийг шаардана. Шизофрени, дисморфофоби, дисморфомани өвчний үед илэрдэг синдром юм. Энэхүү өвчнөөр голландын зураач Ван Гог шаналж байсан гэх бөгөөд өвчний хурц илэрлийн үед өөрийнхөө чихийг огтолсон гэх яриа байдаг. Үнэндээ Ван Гог чихнийхээ өчүүхэн хэсгийг л тасалж авсан юм, тэрээр Гогентой маргалдаж сэтгэл санааны хямралд орсон байжээ. Чихээ тасалсан гэх домог яриа уг синдромыг зураачийн нэрээр нэрлэхэд хүргэжээ.

Хамгийн хачирхалтай сэтгэл санааны 10 хямрал 1

Савантагийн синдром

Өвчтөн ямар нэгэн мэдлэгийг төгс эзэмшсэн эсвэл аливаа зүйлийг сурахад хүндрэлтэй байна. Удамшиж болно эсвэл олдмол байж болно. Савантагийн синдромтой хүн үсэглэж унших эсвэл маш их алдаатай бичих хэдий ч зургаан оронтой тоог хялбархан үржүүлж, хувааж хариуг зөв гаргаж чадна. Жишээ нь, 3016 оны 5-р сарын 23-ны өдөр нь ямар гариг байх вэ?

Хамгийн хачирхалтай сэтгэл санааны 10 хямрал 4

Гебефриник синдром

Хүүхэд шиг баашилж тэнэгтэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Чангаар утга учиргүй инээнэ, энэ тэнд үсэрч шалаар нэг мөлхөнө, таних танихгүй хүнтэй элдвийг ярьж шоглоно, яг л хүүхэд шиг дүрсгүйтнэ.

Хамгийн хачирхалтай сэтгэл санааны 10 хямрал 5

Унтаа байдлын синдром

Нойрноосоо гүйцэд сэрээгүй байх үеийн синдром. Гадны нөлөөг мэдрэхгүй тул бодит байдлыг зүүдтэйгээ хольж хутгана эсвэл хий зүйл үзэж байгаа мэт төсөөлөх бөгөөд хачин тэнэг зүйл сэтгэж бодно. Нөхцөл байдлыг бодитоор дүгнэж чадахгүй учраас нийгэмд аюултай үйлдэл үзүүлж болзошгүй. Нэг ёсондоо зүгээр явж, ярьж, ажиллаж байгаа ч нойрон дундаа бүгдийг хийж байгаа хэрэг. Хамгийн сонирхолтой нь нойрноос сэрэнгүүт тэр хүн бүгдийг мартсан байдаг ажээ.

Дереализаци

Эргэн тойрныхоо эд зүйлсийг алслагдсан, өнгөгүй эсвэл бодит биш мэт хүлээн авна. Энэ синдромыг сэтгэл санааны хямралд хамруулдаггүй харин мэдрэлийн хямралд тооцдог байна. Хүн өөрөө өөрийгөө хянах чадвартай байдаг хэдий ч энэ шинж тэмдэг илэрдэг хүмүүс өөрийнхөө амьдралыг бодитоор харахад маш их хүндрэлтэй байдаг ажээ.

Хамгийн хачирхалтай сэтгэл санааны 10 хямрал 7

Котарын синдром

Аливаа зүйлийг томруулж харах үзэгдэл. Жишээ нь, зүрх нь байхгүй болсон ч юм уу элэг цөс нь устчихлаа гэх эсвэл бүр энэ дэлхийд байхгүй түүхэн агуу том гэмт хэрэгтэн болж өөрийн муухай үнэрээрээ дэлхийн хүн амыг ДОХ зэрэг халдварт өвчнөөр өвчлүүлсэн гэх. Мөн өөрсдийгөө аль хэдийн үхсэн үхдэл, өөрийнхөө хийсэн нүглийн төлөө дааж давшгүй шийтгэл хүлээх гэж буй гэж ярина. Өвчтөнүүд бодит амьдралыг хүлээж авахыг хүсэхгүй, түүний эргэн тойрон ч мөн мөхөж сөнөсөн гэдэгт итгэсэн байдаг.

Хамгийн хачирхалтай сэтгэл санааны 10 хямрал 8

Парисийн синдром

Жуулчдад тохиох синдром, ялангуяа Францад аялсан япончуудад илэрдэг. Жилд дунджаар  Францын нийслэлээр аялсан 12 япончуудад энэ синдром илэрдэг. Үүний шалтгааныг өвчтөн өөрөө орон нутгийн оршин суугчдын муухай зан харьцаанаас болсон гэж үзэх бөгөөд япончууд Парис мэтийн хотуудаар аялах сэтгэл зүйн хувьд бэлтгэлгүй байгаагийн илрэл гэж үзэх болжээ. Япончуудын хүсэн хүлээж байсан зочломтгой зангийн оронд өөр зүйлтэй тулгардагт асуудал оршино. Тэдний мэдрэл үл тоох байдлыг тэсвэрлэдэггүй бололтой, Японд үйлчлүүлэгч бол хаан, харин Парист тантай үл тоомсорлосон байдалтай харьцана. Олон нийтийн унаа зэрэгт хүмүүс бухимдуу харьцах бөгөөд халаасны хулгай нь гал дээр тос нэмсэн мэт болдог ажээ.

View on Paris form Notre Dame cathedral

Магифреник синдром

Шинжлэх ухааныг уландаа гишгэж зөн билэг, илбэд итгэх ч мөн сэтгэл санааны хямрал мөн. Өвчтөн элдэв илбэчин, зөн билэгтэн, зурхайч зэрэгт итгэж тэдний хэлснээр амьдралаа явуулдаг болно. Өөрийн биед сөрөг нөлөө үзүүлэх элдэв гаж зан үйл, хоолны дэглэм зэргийг баримтлана. Лавширсаар зарим нэг нь төрөл бүрийн буруу шашныг сурталчилсан бүлгэмд элсэх нь хүртэл бий.

Хамгийн хачирхалтай сэтгэл санааны 10 хямрал 10

26
ТэнэглэлТэнэглэл
15
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
6
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Сш

  2. П. Амарзаяа

    2016/05/31 at 15:54

    Хамгийн хачирхалтай 10 сэтгэцийн эмгэг 2016/05/30/Сонин хачин /1 сэтгэгдэл Сэтгэл санааны хямрал ямар ч шалтгаанаас үүссэн байж болно: удамшил, тархины гэмтэл, ямар нэгэн эм тариа хэрэглэсний гаж нөлөө … Согтууруулах төрлийн ундаа хэтрүүлэн хэрэглэх ч хүртэл сэтгэл санаанд муугаар нөлөөлж болзошгүй. Анагаахын шинжлэх ухаанд бүртгэгдсэн этгээд гэмээр сэтгэл санааны хямралуудаас танилцуулахаар бэлдлээ.

    Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/130650/ © XopoM News

  3. П. Амарзаяа

    2016/05/31 at 15:55

    Капграгийн синдром Мөн энэ синдромыг “эсрэг талын ихэр” гэж нэрлэнэ. Өвчтөн өөрийнхөө эргэн тойрныг (эхнэр, нөхөр, эцэг эх гэх мэт …) эсвэл өөрийг нь ихрийн өрөөсөн орлож байна гэж төсөөлдөг. Өөрийнхөө хийсэн муу муухай болохгүй зүйлийг түүний ихэр хийсэн гэж гүтгэнэ. Энэ өвчнийг хоёр төрөлд хуваана: аутоскопик буюу ихрийн өрөөснийг өвчтөн өөрөө харж байна гэнэ, нөгөө нь харагддаггүй ихэр ажээ.

  4. П. Амарзаяа

    2016/05/31 at 15:55

    Стендалийн синдром Зүрх нь хүчтэй цохилох, толгой эргэх, хий юм харах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ нь анхаарал төвлөрөх явцад голчлон илрэх тул хүмүүс музей, галерей зэрэгт үзвэр үзэхэд илэрч болзошгүй. Зөвхөн урлагийн бүтээл хараад эдгээр шинж тэмдэг илрээд зогсохгүй байгалийн сайхан, ан амьтан, сайхан хүмүүсийг хараад ч илэрч болно. Флоренцийн музей, Ренессанс зэргээр зочлоход илэрдэг, эдгээрт тавигдсан урлагийн бүтээлүүдэд зүрх сэтгэл хичнээн шингэсний илрэл ч гэж тайлбарлах нь бий. Зарим нэг нь уран зургийг хараад устгахыг оролдох хүртэл сэтгэл санааны хямралд орно. Энэ синдромтой хүмүүстэй хэрхэн харьцахыг флоренцийн музейн ажиллагсдад заасан байдаг байна.

  5. П. Амарзаяа

    2016/05/31 at 15:56

    Ван Гогийн синдром Өвчтөн өөрөө өөртөө мэс засал хийнэ эсвэл өөрт нь тодорхой мэс засал хийхийг шаардана. Шизофрени, дисморфофоби, дисморфомани өвчний үед илэрдэг синдром юм. Энэхүү өвчнөөр голландын зураач Ван Гог шаналж байсан гэх бөгөөд өвчний хурц илэрлийн үед өөрийнхөө чихийг огтолсон гэх яриа байдаг. Үнэндээ Ван Гог чихнийхээ өчүүхэн хэсгийг л тасалж авсан юм, тэрээр Гогентой маргалдаж сэтгэл санааны хямралд орсон байжээ. Чихээ тасалсан гэх домог яриа уг синдромыг зураачийн нэрээр нэрлэхэд хүргэжээ.

  6. П. Амарзаяа

    2016/05/31 at 15:57

    Савантагийн синдром Өвчтөн ямар нэгэн мэдлэгийг төгс эзэмшсэн эсвэл аливаа зүйлийг сурахад хүндрэлтэй байна. Удамшиж болно эсвэл олдмол байж болно. Савантагийн синдромтой хүн үсэглэж унших эсвэл маш их алдаатай бичих хэдий ч зургаан оронтой тоог хялбархан үржүүлж, хувааж хариуг зөв гаргаж чадна. Жишээ нь, 3016 оны 5-р сарын 23-ны өдөр нь ямар гариг байх вэ?

  7. П. Амарзаяа

    2016/05/31 at 15:58

    Гебефриник синдром Хүүхэд шиг баашилж тэнэгтэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Чангаар утга учиргүй инээнэ, энэ тэнд үсэрч шалаар нэг мөлхөнө, таних танихгүй хүнтэй элдвийг ярьж шоглоно, яг л хүүхэд шиг дүрсгүйтнэ

  8. Зочин

    2016/05/31 at 19:59

    japanuudiin syndrom bol parisiin tansagiig harj ataarhsaniih

  9. Нууц залуу

    2016/06/02 at 20:51

    3016.05.23 хагас сайн өдөр (10секүнд)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *