Амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх 10 кино

2

Бид өдөр тутмын амьдралдаа түүртэн амьдардаг болжээ. Бидний өнгөрөөж буй хором бүр үнэ цэнэтэй бөгөөд хэлсэн үг болгон ямар нэг утга учир агуулж байдгийг умартсан бололтой. Хэсэгхэн хором түр амсхийж өөрийнхөө амьдралыг нэг тунгаан бодох хэрэгтэй болов уу: та амьдралынхаа үнэ цэнэтэй ямар нэгэн зүйлийг орхигдуулаагүй биз?

Өнгөрсөн амьдралаа эргэн нэг харж нэгийг бодогдуулах сайхан кинонуудаас танд танилцуулахаар бэлдлээ.

Southpaw

Амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх 10 кино 1

Билли Хоул – азтай нэгэн, сайхан гэргий, хайр татам охинтой бөгөөд боксын дэлхийн аварга. Нэг л өдөр түүний амьдрал элсээр босгосон орд харш шиг л нурж орхино. Бүхнийг эхнээс эхлүүлэхэд хүргэх бөгөөд тэрээр бүхнийг даван туулахын тулд тэмцэнэ.

Everest

Амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх 10 кино 2

Туршлагатай газарчны хамтаар хэсэг бүлэг баатарлаг эрчүүд Эверестийн оргилыг эзлэхээр явна, мэдээж тэд цаг агаарыг урьдчилан тооцоолсон байгаа. Амьгүй хүйтэн уулын оргилд үхэлтэй тэмцэж байхдаа тэд хамгийн үнэтэй зүйлсээ бодно – гэр бүл. Үхэхийнхээ өмнө хайртай ханьтайгаа ярьж буй тэр агшин хүн болгоны зүрхний угийг хөндөнө. Энэ киног үзсэний дараа хиймээр санагдах зүйл бол гэр бүлийнхнийгээ чангаас чанга тэврэх.

Unbroken

Амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх 10 кино 3

Дэлхийн хоёрдугаар дайн хэдэн сая хүний амьдралыг шийдсэн. 1936 оны Берлиний олимпийн оролцогч Луи Зампериниг ч мөн зүгээр орхисонгүй. Фронтын аймшигтай агаарын осол, Номхон далай дахь хүчтэй далайн шуурга, Японы шоронд амссан хар дарсан зүүд мэт тамлал энэ хүний зориг, хүслийг мохоож чадаагүй юм. Замперинигийн түүх бол хүний амьдрал ямар агууг батлах түүх билээ.

The Finest Hours

Амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх 10 кино 4

Эрэг хавийн хамгаалалтын ажилтан Бернард Веббер бол удахгүй гэрлэх гэж буй залуу. Ахлагчаасаа хурим хийх зөвшөөрөл авахаар ортол шуурганд өртөж далайн усанд осолдсон нефть тээвэрлэгч усан онгоцыг аврах даалгавар авна. Киноны үйл явдал сэтгэл хөдөлгөж нэгийг бодогдуулна: өрөөл бусдын төлөө өөрийгөө золионд гаргаж чадах уу?

Youth

Амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх 10 кино 5

Нас өндөр гарсан жентельменүүд тансаг зэрэглэлийн асрамжийн газар бие биенээрээ тоглосон шиг өдрийг өнгөрөөдөг найзууд. Залуу насаа дурсахын хажуугаар амьдрал нь өмнөө байгаа залуучуудад битүүхэн атаархана. Тэд залуучуудыг амьдралаа зоригтой, бүтэн амьдралаар амьдарч өнгөрөөх хүсэл зоригийг төрүүлэхийг хичээнэ. Хөгширсөн хойноо харамсах зүйлгүйгээр амьдарч сурцгаая.

Me and Earl and the Dying Girl

Амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх 10 кино 6

Америкийн жирийн л нэг өсвөр насныхан болох Грега, Эрла хоёр алдартай кинонд дүрээ мөнхлөх хүсэлтэй. Тэдний амьдралд лейкеми өвчтэй Рейчел гэх охин орж ирэхэд тэд амьдралыг өөрөөр харж эхэлнэ. Сайн андын үхэл – уй гашуун болох нь мэдээж гэхдээ амьдралынх нь богино хугацааг аз жаргалтай өнгөрүүлэхийн тулд тэд бүхнээ хийнэ.

Danny Collins

Амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх 10 кино 7

Алдартай рок хөгжимчин Дэнни Коллинз буцалсан амьдралтай нэгэн. Жон Ленноны өөрт нь бичиж байсан “амьдралаа дэмий зүйлд бүү үр” гэсэн захиастай хуучин захидлыг санаандгүй дахин уншсанаас хойш Дэннигийн амьдрал өөрчлөгдөнө. Өнгөрсөн амьдрал нь дэмий өнгөрснийг ухаарч алдаагаа засахаар зориглоно. Энэ киног та үзээд бас өөрийнхөө амьдралын тухай нэгийг бодох биз ээ.

Ricki and the Flash

Амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх 10 кино 8

Линда рок од болох мөрөөдөлдөө хөтлөгдөн нөхөр, хүүхдээ орхин явсан. Олон жилийн оролдлогын дараа гэртээ эргэн ирэх бөгөөд хаягдсан гэр бүлийнхэн нь түүнийг хүлээн авч чадах болов уу? Бидний гаргасан шийдвэр болгон ямар нэгэн ул мөр үлдээдэг бөгөөд гэр бүлийн хувьд хамгийн чухал зүйл бол аз жаргал юм.

Ma ma

Амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх 10 кино 9

40 настай багш Магдагийн хувьд нэг л өдөр амьдрал нь орвонгоороо эргэнэ: нөхрөөсөө салж ажлаа алдана, аймшигтай өвчин сүүлчийн шатандаа хүрчээ. Бууж өгөөд л хувь тавилан яавал яаг гэж болох л байлаа. Харин киноны гол баатар тэгсэнгүй. Амьдрах хүсэл, хором бүрийн сайхныг мэдрэх хүсэлдээ автагдан тэрээр тэмцэх ажээ. Өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө урагшаа өөдрөг алхана.

Amy

Амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх 10 кино 10

Орь залуугаараа алдарт гарч богинохон насалсан дуучин бүсгүй бидэнд маш ихийг үлдээжээ. 27 насандаа ихийг ч бүтээж, их ч тэнэгтсэн байна. Түүний алдаан дээр суралцах: өөрөө өөрийгөө эвдэхгүй байх, чиний хайрын үнэ цэнийг мэдрэхгүй хүнд сэтгэл зүрх, цагаа дэмий үрэхгүй байх, мөн өөрийгөө хайрлаж өнгөрөөж буй хором бүрээ үнэлж сурах.

16
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/05/31 at 11:36

    Haanaas olj uzeh be edgeeriig

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *