Хар өнгийн хувцасны өнгийг нь гандаалгүй угаахад туслах 5 хялбар арга

2

Бид бүгдээрээ л хар өнгийн хувцасны давуу талыг мэднэ. Хар өнгийн хувцас биднийг байгаагаас маань гоолиг харагдуулдаг. Мөн загварлаг харагдахад тусалдаг. Энэ хувцас таныг бусдаас ялгаруулж, бас нууцлаг байлгаж чадна.

Зарим судалгаагаар хар өнгийн хувцас хүмүүсийг илүү өөртөө итгэлтэй болон оюуны өндөр чадамжтай байхад тусалдаг болохыг баталсан байна. Мөн болзоонд өмсөхөд хамгийн тохиромжтой.

Dmitry_Tsvetkov / Shutterstock.com

Гэхдээ хар өнгийн хувцас, тэр тусмаа хар өнгийн эд зүйл өнгөө алдах үедээ онцгүй харагддаг. Эдгээр хялбар аргуудын тусламжтай, та хар өнгийн хувцсыг зөв угааж сурах ба үр дүнд нь урт хугацаанд өнгөө алдалгүй, сайхан харагдах болно.

somemeans / Shutterstock.com

Хар өнгийн хувцсыг угаах зөвлөгөө

1. Хувцсаа аль болох бага угаахыг хичээх

Хувцсаа хэчнээн цэвэрхэн өмсөх гэж хичээсэн ч, угаах үйл явц өнгийг нь гандаадаг. Энэ бол энгийн зүйл. Гэхдээ хар өнгийн хувцсыг бага угааснаар өнгөө алдаахаас нь сэргийлэх боломжтой. Зөвхөн шаардлагатай үед угаахад болно. Гэхдээ хар өнгийн дотуур хувцас болон оймсыг нэг удаа өмссөний дараа заавал угаана.

2. Мэргэжлийн түвшинд ялгах

Угаах хувцсаа ялгах үедээ хар өнгийн хувцаснуудыг нэг дор ялгах хэрэгтэй. Угаах явцад хувцасны будаг нь урсдаг. Гэхдээ хэрэв хар өнгийн хувцастай нэг дор тод өнгийн хувцас угаахгүй бол, хар өнгийн хувцасны өнгө нь амархан гандахгүй.

3. Угаах зүйлээ гадагш нь эргүүлэх

Хувцаснууд угаалгын машин дотор хоорондоо үрэгдсэнээр хар өнгийн хувцас өнгөө алддаг байна. Хувцсаа гадагш нь эргүүлснээр хувцасны гаднах харагдах байдлын өнгө үзэмжийг хадгалж үлдэж болно.

Africa Studio / Shutterstock.com

4. Тохирох усны температурыг ашиглах

Халуун ус хувцсыг өнгөө алдахад хүргэдэг учир, үргэлж хүйтэн ус ашиглан хар өнгийн хувцсаа угааж байх хэрэгтэй.

5. Нарнаас хамгаалах

Хар өнгийн хувцсыг гадаа наранд хатаахаас сэргийлэх хэрэгтэй. Эс бөгөөс өнгөө алдана. Оронд нь дотор өлгүүрт хатааж, нарны туяа тусах газар тавьж болно.

pornpan sangkarat / Shutterstock.com

 

Нэмэлт зөвлөмжүүд

Хэрэв дээрх аргууд үр дүнгээ өгөхгүй байвал, дараах нэмэлт зөвлөмжүүдийг ашиглаарай:

  • Цагаан гаа – зайлах үеэр дээр нь 250 мл цагаан цууг угаалгын машины саванд хийх
  • Давс – хувцсыг сэгсрэх үед 125 мл давсыг угаалгын машины хоолой руу хийх
  • Хүнсний сод – хар өнгийн хувцсаар угаалгын машиныг дүүргэсний дараа, дээр нь 125 мл хүнсний сод цацах

 

Мөн та дараах бичлэгээс хар өнгийн хувцасны өнгийг хэрхэн гандахаас сэргийлэхийг мэдэж аваарай:

Хэрэв танд хар өнгийн хувцсыг өнгөө алдахаас сэргийлэх өөр бусад арга байгаа бол бидэнтэй хуваалцаарай.

6
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *