Leica аппарат арьсан бус цаасан гэртэй боллоо

0

Fedrigoni бол Италийн хотуудад 5 үйлдвэртэй цаасны том үйлдвэрлэгч юм. Жилдээ 350,000 тонн цаас үйлдвэрлэх хүчин чадалтай тус компани гэрэл зургийн аппаратны арьсан хүрээ болон арьсан гэрийг халах шинэ цаасыг бүтээжээ. Fedrigoni-гийн 16 шат дамжлагатай шалгалтын үр дүнд бий болсон тусгай цаасаар зөвхөн гэрийг ч бус Leica аппаратны зарим хэсгүүдийг ч хийсэн байна. Constellation Jade хэмээх энэхүү цаасыг тусгай аргаар бий болгосон бөгөөд хамгийн сайн арьснаас ч илүү бат бөх, шилдэг шинж чанартай гэнэ. Ацетонд хүртэл тэсвэртэй, элэгдэж хорогдох чанар маш багатай, -40-өөс 70 хэмийг тэсвэрлэх чадвартай энэхүү цаасан гэр номны хэлбэртэй. Гэрэл зургийн аппаратны ном хэлбэрийн гэрний загварыг Германы Geometry Global агентлаг гаргаж, гэрийг сав баглаа боодол үйлдвэрлэгч Edelmann компани хийжээ. 16 давхарга бүхий сайн чанарын цаасан гэр бүхий Leica X2 Special Edition “Fedrigoni” ердөө 25-хан хувь бүтээгдсэн байна.














[embedyt]https://www.youtube.com/watch?v=4eV_3QdY51A[/embedyt]
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *