Хэрэв санамсаргүй байдлаар хөгцөрсөн хоол хүнс идчихвэл таны биед юу тохиолдох вэ? Дараах шинж тэмдгүүд илэрч болзошгүйг анхаараарай!

1

Төсөөлөөд үз дээ. Дуртай хавчуургатай талхаа арай гэж олж идтэл талх нь хөгцөрчихсөн байгааг анзаарвал та яах уу?! Гэхдээ ийм зүйл танд дор хаяж нэг, хоёр удаа тохиолдож байсан байж магадгүй бөгөөд ямар үр дагавартай бол хэмээн гайхаж байсан нь дамжиггүй. Ингээд бид танд биед гарч болох хариу үйлдлүүдийн талаар мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Нийтлэлийн бонус хэсэгт бид танд хөгцтэй чигээр нь идэж болох хоол хүнсийг танилцуулахаар бэлтгэлээ.

Зарим хөгц элэг гэмтээх магадлалтай

© depositphotos.com, © depositphotos.com

Мөөгөнцөр нь химийн хортой нэгдлүүд агуулдаг бөгөөд тэдгээр бодисуудын нөлөөнд элэг гэмтэх, бөөлжих, дотор муухайрах, суулгах зэрэг эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэдэг шинж тэмдгүүд илэрч болно. Гэсэн хэдий ч энэ нь таны нас болон дархлааны байдлаас шууд хамааралтай. Харин хамгийн хортой нэгдэл болох афлатоксин нь хорт хавдрын шалтгаан болох магадлалтай юм.

Азаар бүх хөгц ийм төрлийн хорт нэгдэл ялгаруулдаггүй. Самар болон эрдэнэ шиш дээр хөгц үүсэх үед хортой нэгдлүүдийн үзүүлэх нөлөө хүчтэй байдаг.

 

Хөгц дотор үүссэн бактериуд хоолны хордлогын шинж тэмдгүүд үүсгэж болно

Хөгц нь өөрөө тийм ч аюултай биш бөгөөд өвчин үүсгэх магадлал бага байдаг. Гэсэн хэдий ч таныг өвчлүүлж чадах хамгийн аюултай зүйл бол хөгцтэй хамт үүсдэг бактериуд юм. Энэ тохиолдолд та бөөлжих, суулгах, дотор муухайрах зэрэг шинж тэмдгийг мэдэрч болно. Хоолны хордлогын хүндрэлийн зэрэг нь хэр их хэмжээгээр идсэнээс шалтгаална.

 

Та хөгцнөөс харшилтай байж магадгүй

© depositphotos.com, © depositphotos.com

Хоол хүнсэнд үүссэн хөгцөөс харшилдаг хүмүүс байдаг. Хэрэв та тийм зүйлд мэдрэмтгий бол аль болох зайлсхийх хэрэгтэй. Хэрэв санаандгүй идээд хэцүү байдалд орсон бол нэн даруй эмчид хандах хэрэгтэйг анхаарна уу. Харшлын урвалын шинж тэмдгүүд:

  • Нүднээс нулимс гарч, загатнах
  • Тууралт гарах
  • Амьсгаадах
  • Хамар битүүрэх

 

 

Бидний бие амархан шингээж чадах хөгцтэй хоол хүнсний төрлүүд

© depositphotos.com, © depositphotos.com

Төрөл бүрийн бяслагийг хөгцтэй идэхэд ямар нэгэн аюулгүй. Горгонзола, Рокфорт зэрэг бяслагуудад цэнхэр өнгөтэй хөгц үүсдэг бол Камемберт, Бри гэх мэт төрлийн бяслагуудад цагаан өнгийн хөгц үүсдэг байна. Харамсалтай нь хөгцнөөс харшилтай хүмүүст ийм төрлийн бяслаг тохиромжгүй.

 

Бонус: Хөгцтэй хэсгийг авч хаясны дараа идэхэд аюулгүй хоол хүнс

© depositphotos.com, © depositphotos.com

Хөгцийг хусаад идэхэд аюулгүй:

  • Бүтэн утлагат хиам
  • Хөгц дотогш идээгүй хатуу бяслаг (хөгцөрсөн хэсгээс хааш хаашаа 1 инч зүсэж авч хаяна)
  • Хөгц зориудаар ургуулдаг төрлийн бяслагууд
  • Хатуу төрлийн хүнсний ногоонууд (хөгцөрсөн хэсгээс хааш хаашаа 1 инч зүсэж авч хаяна)

Заавал хаях ёстой, аюултай хоол хүнс:

  • “Hot dog” болон гахайн мах
  • Чанаад удсан тахианы мах, бусад төрлийн махан бүтээгдэхүүн, гоймонтой, бяслагтай хоолнууд, паста, болон үр тарианууд
  • Зөөлөн бяслаг, цөцгий, тараг
  • Жимсний чанамал, цэлцэгнүүр
  • Зөөлөн хүнсний ногоо болон жимснүүд
  • Самар, буурцагт ургамал, самрын тос
  • Талх, гурилан бүтээгдэхүүн

Энэхүү нийтлэл зөвхөн мэдээлэл өгөх зорилготойг анхаарна уу. Хэрэв та хөгцнөөс хоолны хордлого авсан бол нэн даруй эмчид хандаарай.

8
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Цолмон Цолмон

    Цолмон Цолмон

    2020/07/05 at 22:41

    Ариунсувд

  2. Дэлгэрмаа Дима

    Дэлгэрмаа Дима

    2020/07/08 at 09:57

    Соц нийгмийн үед хөгзөрсөн ааруул иддэг блаа зүйгээр л бна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *