Үнэтэй програмуудыг бүрэн орлож чадах 14 үнэгүй програм

3

Компьютер дээр илүү үр бүтээлтэй ажиллахад төрөл бүрийн програм хэрэг болдог. Гэхдээ маш хэрэгцээтэй, томоохон програмыг олж авахын тулд заавал төлбөр төлөх ёсгүй гэдгийг цөөхөн хүн л мэддэг.

Бид та бүхэндээ илүү зардал гаргалгүй, илүү үр бүтээлтэй ажиллахад тань туслах үнэгүй програмуудыг танилцуулах гэж байна.

Office package

Баримт бичиг дээр ажилладаг хүн бүрт тохиромжтой ба зөвхөн Microsoft Office програмыг ашиглалгүйгээр LibreOffice програмыг ашиглаж болох юм. Сүүлийн үеийн програм бөгөөд GNU/Linux, Microsoft Windows ба Mac OS X гэх мэт маш олон үйлдлийг дэмждэг. Текст, хүснэгтэн мэдээлэл, PPT , вектор редактор хийж болдог.

 

Record & copy disc

ImgBurn нь CD болон DVD бичдэг Nero Burning ROM загварчлалын програм юм. Бүх төрлийн форматыг дэмжих ба Audio CD, DVD Video бичих боломжтой.

 

Archiver

Архив үүсгэгч нь файлыг шахах зориулалттай програм юм. Бидний сайн мэдэх WinRAR-ыг 7-Zip үнэгүй програмаар сольж болно. Маш өндөр хурдаар архивлах ба нууц үг хийх боломжтой, бүх файлын форматыг дэмждэг.

 

Music Editor

Audacity бол дууны бүх төрлийн үйл ажиллагааг нэг дор хийж болдгоороо онцлог ба том хэмжээтэй файлтай хүртэл хурдан ажилладаг. Adobe Audition болон WaveLab нарыг орлох хамгийн сайн үнэгүй Music Editor юм.

 

Text Recognising

ABBYY FineReader загварчлалын үнэгүй програмын нэг бөгөөд текстийг бүртгэгдсэн 70 өөр хэл рүү хөрвүүлэх чадвартай. Free Online OCR нь JPEG, PNG, GIF, BMP гэх мэт бүх төрлийн форматыг танина. Мөн гаргаж авсан файлаа өөрийн хүссэн (TXT), Microsoft Word (DOC) болон PDF файлаар хувиргаж авч болно.

 

Dictionary

StarDict бол хамгийн сайн цахим толь бичиг бөгөөд Source code-оор нээгддэг. Үгийг орчуулаад зогсохгүй тухайн үгийг дуу оруулсан байдгаарай онцлог. Мөн үг хайх боломжтой ба хэрвээ өргөтгөл нь таарч байвал өөр толь нэмж болдог.

 

Mail client

Цахим шуудан хэрэглэдэг хүн бүрт Thunderbird хэмээх үнэгүй програм их хэрэгтэй. Энэ нь хэрэглэхэд хялбар төдийгүй үнэгүй. Маш хялбар интерфэйстэй бөгөөд The Bat загварчлалын хамгийн сайн програм гэж үнэлэгддэг. Thunderbird-ийг гэртээ, ажилдаа гээд хаана ч хэрэглэж болно.

 

Firewall

Comodo Firewall нь Comodo компанийн Firewall бөгөөд Microsoft Windows XP, Vista, Windows 7 ба Windows 8 үйлдлийн системийг дэмждэг. Програмын боломжууд: интернэтийн халдлага, хууль бус хандалт, чухал баримтыг хамгаалах, ret2libc дайралт илрүүлэх г.м

 

Vector editor

Inkscape нь Adobe Illustrator ба CorelDraw нартай адил үйлдэлтэй Vector edit хийдэг үнэгүй програм юм. Масштаб тооцоолол, төрөл бүрийн дүрс, зураг үүсгэх гэх мэт үйлдлүүдтэй. Inkscape нь SVG, JPEG, PNG, TIFF гэх мэт өргөтгөлтэй файл дээр ажилладаг.

 

Design & Productivity

Scribus-ийн тусламжтайгаар макет болон номны загвар гаргах боломжтой. Програм нь орчин үеийн бүх функцыг өөртөө агуулснаас гадна өнгө өөрчлөх, CMYK формат руу хувиргах, TIFF, JPEG Adobe Photoshop гэх мэт ихэнх өргөтгөлийг дэмждэг. Мөн TrueType, Type 1 болон OpenType шрифттэй. Scribus — QuarkXPress болон Adobe InDesign нь үнэгүй програм юм.

 

3D editor

3D editor-ийн тусламжтайгаар хүүхэлдэй, тэр ч бүү хэл кино ч хийж болно. Blender нь хамгийн олон үйлдэл бүхий үнэгүй 3D editor хэдий ч 3DS Max шиг алдартай биш. Гэрэлтүүлэг, юм бүтээх, эд материал хийх, хөдөлгөөн оруулах, сүүдэрлүүлэх, уусгах гэх мэт үйлдлүүдтэй.

 

Project management

GanttProject хэмээх үнэгүй програм нь мэдээлэл дээр ажилладаг, мөн төсөл хэрэгжүүлдэг хүн бүхэнд хэрэгтэй ба Microsoft Project-ийн үнэгүй загвар юм. Ашиглахад хялбар төдийгүй төслийг өөрийн хэрэгтэй гэсэн формат руу хөрвүүлж, компанийн сайт руу нийтлэх боломжтой.

 

Antivirus

Avira Free Antivirus нь гэрийн вирусны эсрэг програм юм. Байнга шинэчлэгдэж, мэдээллийн санг шалгаж таны бүх зүйлийг хамгаална. Компьютерийг бага ачааллуулдаг ба мөн бага зай эзэлдэг. Kaspersky Antivirus шиг сайн мөртлөө үнэгүй.

 

Photo editor

Gimp нь Adobe Photoshop шиг бөгөөд үнэгүй програм. Ажиллахад хэрэг болох бүх хэрэгсэл нь байдаг бөгөөд шинэ давхарга үүсгэх, зураг янзлах боловсруулах бүх төрлийн үйлдлүүд нэг дор бий. Нэг сул тал нь жаахан ойлгомжгүй. Гэхдээ үнэгүй програмд ийм олон төрлийн боломж байна гэдэг нь гайхамшиг.

38
ГоёГоё
14
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Энх Тамир

    Энх Тамир

    2017/04/02 at 17:26

    vnegvi programm iig vnegvi yumaar orlono gheer so sonsogdoood bhi

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *