Хамгийн үнэтэй 10 төхөөрөмж

0

Хамгийн үнэтэй 10 төхөөрөмжХамгийн сүүлийн үеийн шинэ бөгөөд сонирхолтой төхөөрөмжүүдийн талаарх мэдээллийг хаанаас л бол хаанаас авах боломжтой цаг үед бид амьдарч байна. Ар араасаа шинэчлэгдэн сайжирч, шинээр бүтээгдэн гарч байгаа тоног төхөөрөмжүүдийн дундаас хамгийн өндөр үнэтэй арван төхөөрөмжийн жагсаалтнаас та өнөө цагийн ямар төхөөрөмжүүд санаанд багтамгүй өндөр үнээр үнэлэгдэж байгаа олж мэдэх боломжтой юм.

10. iPhone 4 ухаалаг гар утасны болор суурин цэнэглэгч
Платинаар бүрж будсан энэхүү болор суурин цэнэглэгч 500 долларын үнэтэй.
9. Victorinox 1TB Швейцарийн армийн хутга
 
Ихээхэн хэмжээний мэдээллийг агуулах боломжтой энэ хутга 3000 долларын үнэтэй.
8. Stax SR-009 чихэвч
 
5-42,000 Hz давтамжтай дуу гаргах хүчин чадалтай энэ чихэвч 5250 долларын үнэтэй.
7. The Kohler Numi 00-ын систем
 
Мэдрэгч дэлгэц, халуун суудал гэх мэт тоноглолууд бүхий энэ ариун цэврийн өрөөний систем 6400 долларын үнэтэй.
6. Vertu Constellation ухаалаг гар утас
 
Улаан алтан гэр, Symbian OS, Swype гар бүхий энэ төхөөрөмж 13,800 долларын үнэтэй.
5. S-Works + McLaren Venge унадаг дугуй
 
Дөрөөгөө ихээр жийхгүйгээр хурдлахыг хүссэн хүмүүст тохирох энэ унадаг дугуй карбон фиберээр хийгдсэн учир үрэлт бага үүсгэж, тэр хэрээр хурдлах чадалтай. Үнэ нь 18,000 доллар.
4. MWE Emperor 200 PC ажлын машин
 
Гурван монитор, нэг мэдрэгч дэлгэц, арьсан сандал зэргээр тоноглогдсон энэ ажлын машин захиалагчийн хүсэлтээр хийгдсэн ба 45,000 доллараар үнэлэгджээ.
3. Megatrend MKIII спикер
 
3,1 метр өндөр, 0,9 метр өргөн энэ спикер 80,000 долларын үнэтэй.
2. Harry Winston Opus 12 бугуйн цаг
 
Ердөө 120 ширхэг үйлдвэрлэгдсэн, өндөр нарийвчлалтай иж бүрдэл бүхий энэ бугуйн цаг 260,000 долларын үнэтэй. Цагаан алтан гэр, сафир кристалл нүүртэй.
1. Ecosse Titanium Series FE Ti XX мотоцикл
 
Титаниар хийгдэж, карбон фибер дугуйгаар тоноглогдсон энэ мотоцикл 300,000 долларын үнэтэй.
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *