Пүүзний талаарх сонирхолтой 10 баримт

0

Дэлхий даяар алдаршин тархсан бараг хүн бүрийн өмсдөг пүүзний тухай зарим нэг сонирхолтой баримтуудаас танд танилцуулахаар бэлдлээ.

1. “Sneakers” гэдэг үг “sneak” гэдэг үгнээс гаралтай бөгөөд хөрвүүлбэл “гэтэх” гэж бууна. Пүүзийг тэгж нэрийдэх болсон шалтгаан нь ямар ч дуу чимээгүй гэтэж явж болохтой холбоотой ажээ.

2. Майкл Жордан анх Nike бус Adidas–тай гэрээ байгуулахыг хүсч байжээ. Бие төлөөлөгчдөө хүртэл “Хэрвээ Адидас хамтран ажиллах санал тавьбал шууд зөвшөөрнө” гэж ярьсан байдаг. Харамсалтай нь Адидас санал тавьсангүй, тэгээд л Nike Air Jordan мэндэлсэн хэрэг.

Пүүзний тухай сонирхолтой 10 баримт 1

3. Хамгийн анх худалдаалагдсан брэнд кэт бол Keds брэнд, төд удалгүй Convers-ууд араас нь удаалсан юм.

4. Билл Бауэрман бол Nike компанийг үндэслэгч бөгөөд нэгэн удаа эхнэрийнхээ вафли хийгчийг эвдэлж байжээ. Учир нь түүгээр пүүзний улны шинэ дизайн гаргаж авахыг оролдож байжээ.

Пүүзний тухай сонирхолтой 10 баримт 2

5. Nike-ийн логог зохиосон дизайнер тухайн үедээ 35 долларын төлбөртөө авч байжээ. Харин өнөөдөр энгийн лого зохиох үнэ хөлс 100-гаас хэдэн зуун мянган доллар хүрнэ.

6. АНУ-ын Флоридад Converse кэтний хамгийн их цуглуулга байдаг. Багш мэргэжилтэй Пэнни Голд 15 жилийн турш 15 мянган доллараар энэ цуглуулгыг бий болгожээ. Түүний цуглуулганд – 733 хос Converse All Stars бий.

Пүүзний тухай сонирхолтой 10 баримт 4

7. 1990 онд Nike өөрийн 80 000 хос пүүзийг “живүүлсэн” аж. Номхон Далайд тус компанийн пүүзнүүдийг зөөвөрлөж байсан контейнер унасан бөгөөд одоо болтол тэндээ байсаар л…

8. Nike Air Force I загварын пүүз хамгийн их тоогоор зарагдсан, хамгийн хачирхалтай нь ямар ч зар сурталчилгаагүйгээр шүү.

Пүүзний тухай сонирхолтой 10 баримт 3

9. Оросын пүүзний наймаачид 2015 онд л гэхэд 30 сая долларын орлого олжээ.

10. Reebok компани алдарт сагсчин Леброн Жеймстэй 75 сая долларын гэрээ байгуулсан ч хэрэгжүүлж чадаагүй юм. Яагаад гэвэл Nike Лебронд 90 сая долларын гэрээ санал болгож Леброн Nike–ийг сонгожээ.

8
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/02/22 at 16:38

    Пүүз бол Монгол үг биш хужаа үг. Дэлхий даяаар Сникерс гэж нэрлэдэг

  2. Зочин

    2016/02/22 at 17:45

    tanai nutgiin ug bna te hujaa min

  3. Зочин

    2016/02/23 at 15:01

    Сникерс гэхээр шоколад болчиж байгаам бишүү

  4. Зочин

    2016/02/26 at 13:46

    Sneakers bol Mongoloor pvvz, Harin Snickers bol chokolad. Huduuniih ni puuz gej heleed surtsan. Soyoltoi hun bol sneakers geh baih

  5. Зочин

    2016/03/01 at 12:16

    Юуны чинь хужаа үг вээ… Бутсы гээд Оросоор хөл бөмбөгийн гутлыг нэрлэдэг нь манайд хувираад пүүз гэж нэршилтэй болсон шүү дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *