Үрчлээгүй, нөсөө толбогүй, торгомсог зөөлөн гартай болох 8 зөвлөгөө. Таны гар илүү залуу харагдах болно!

0

Арьс xөхрөх эсвэл наранд түлэгдэхэд меланин ялгаруулах хандлагатай байдаг бөгөөд эцэст нь хар толбо үүсдэг. Үрэгдэх явцад ч гэсэн адилхан үр дүнд хүрэх буюу эвэр болон барзгар толбонууд арьсан дээр гардаг. Тухайн хүний насыг гарынх нь харагдах байдлаар тодорхойлох боломжтой ч гэж үздэг.

Зөөлөн, залуухан харагддаг гартай болох нь амархан зүйл биш, тэр дундаа өдрийн ихэнх цагийг ажил хийхэд зарцуулдаг хүмүүсийн хувьд бүр ч хэцүү. Ийм учраас бид та бүхэнд цаг хугацаа болон гарын хөгшрөлтийн эсрэг хэрхэн зөв арга хэмжээ авах зарим нэг чухал зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлдсэн юм.

1. Залуу гартай байхын тулд үргэлж нарны тос түрх

Гарыг залуу хэвээр нь байлгах чухал зөвлөгөө бол нарны тос түрхэх бөгөөд энэ нь хар толбонууд болон тэр бүү хэл хорт хавдраас хүртэл хамгаалахад тусална. Үүний тулд гадуур гарахаасаа 30 минутын өмнө нарны тосыг нэлээдгүй сайн (SPF 50 эсвэл түүнээс өндөр) гарынхаа гадаргуу хэсэгт түрхэнэ. Мөн өдрийн турш дахин сэргээж түрхэх ёстойг санаарай.

 

2. Машин жолоодох болон гэр орны ажил хийхдээ бээлий хэрэглэх

Бээлий хэрэглэх нь гарыг хар толбонууд үүсэхэд нөлөөлдөг сөрөг нөлөө болон гэмтэл бэртлээс хамгаалах арга замуудын нэг юм. Жишээ нь, жолоо барих үедээ бээлий хэрэглэвэл таны гарыг нарны хэт ягаан туяа болон хурц цацрагаас хамгаална. Мөн аяга таваг угаах, ургамал цэцэгтэй харьцах эсвэл химийн бодис агуулсан цэвэрлэгээний бүтээгдэхүүнээс болж, гар хуурайших эсвэл xөхрөхөөс урьдчилан сэргийлэх чухал арга зам бол бээлий өмсөх гэдгийг бүү мартаарай.

© kelsocalypso/ Reddit, © LipsonLeather/ Reddit

 

3. Илүү зөөлөн болгохын тулд гараа дэвтээх

Өвлийн улиралд гарын арьс хагарах, хуурайших, барзгар болох нь түгээмэл ажиглагддаг. Үүнээс сэргийлэхийн тулд гараа эпсом давстай бүлээн усанд дүрэх хэрэгтэй. Энэ нь давхар урт өдрийн дараа оюун санаагаа амраах, биеийн алжаал ядаргаагаа тайлахад тусална. Хэрэв та хүсвэл хөлөө ч гэсэн дүрж болох бөгөөд энэ нөхцөлд адилхан үр дүнд хүрэх болно!

© Shutterstock.com

 

4. Гуужуулснаар гарын харагдах байдлыг сайжруулна

Арьсыг чийгшүүлэхийн тулд эхлээд гарын vхэжсэн арьсыг авч хаях нь чухал байдаг. Гараа бүлээн усаар чийглэж, сойз эсвэл порлон (байгалийн гаралтай нь илүү аюулгүй байдаг) ашиглан, гартаа тойрог чиглэлээр зөөлхөн иллэг хийнэ. Үүнийхээ дараа өөрийнхөө дуртай чийгшүүлэгчийг тэр даруйд нь хэрэглээрэй.

© OriginalCj5/ Reddit

 

5. Чийгшүүлсэн гар илүү залуу харагддаг!

Таны амьдрал үүнээс шалтгаалдаг юм шиг үргэлж гараа чийгшүүлж байх хэрэгтэй. Гараа сайн тэжээлтэй болон хүүхдийнх шиг арьстай байлгахыг хүсэж байвал, үүн шиг шилдэг зөвлөгөө байхгүй. Чийгшлийг илүү нэмэхийн тулд салицилийн давсны хүчил агуулсан тос хэрэглээд үзээрэй. Мөн арьсны эмч эсвэл эмийн санчийн зөвлөсөн бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой. Гиалуроны хүчил агуулсан тоснууд ч гэсэн сайн үр дүнтэй бөгөөд үрчлээ арилгахад нэмэлт сонголтоор хэрэглэж болно.

© boudicas_shield/ Reddit, © sachaboo/ Reddit

 

6. Таны гар дээрх хар толбонуудыг цайруулах косметикын бүтээгдэхүүнийг туршиж үзэх

Гар дээрх хар толбонуудыг цайруулахын тулд витамин C агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. Энэ бодис гиперпигементациас сэргийлэх ач тустай.

Мөнгөн ус агуулсан арьс цайруулах бүтээгдэхүүнээс болгоомжлох хэрэгтэй. Учир нь эрүүл мэндэд маш их хор хөнөөлтэй. Дээрх бүтээгдэхүүний алийг нь ч хэрэглэхийн өмнө эхлээд эрсдэлийг сайн судалж, мэдэх хэрэгтэйг анхаарна уу.

© caitykate98762002/ Reddit

 

7. Хумсны илүүдэл маханд онцгой анхаарал хандуулах

Харамсалтай нь хумсны илүүдэл мах таны гарыг тааламжгүй харагдуулдаг. Хумсны илүүдэл махны эсрэг арга хэмжээ авч, гарынхаа харагдах байдалд огцом өөрчлөлт хийхийн тулд чийгшүүлэх хэрэгтэй. Зориулалтын чийгшүүлэх бүтээгдэхүүн эсвэл оливын тосыг ашигласан ч болно. Хумсны сөрдийсөн арьсан дээр түрхэж, зөөлөн иллэг хийхэд хангалттай!

© whatever18c/ Reddit

 

8. Эмзэг хумсаа сайтар арчлах

Залуу харагддаг гартай байхын тулд хумсандаа сайтар анхаарах нь чухал. Бактери болон мөөгөнцөр таны арьсанд халдвар үүсгэх боломжтой тул, хумсаа мэрэх зуршлаа эртхэн болих хэрэгтэй. Хумсаа эрүүл, зөв хэлбэртэй байлгаснаар таны гар залуу харагдана.

© FemS*ssyInTraining/ Reddit

Харин таны хувьд? Танд залуу харагддаг гартай байхад туслах нууц арга бий юу? Та дээрх зөвлөгөөг хэрэгжүүлдэг үү? Алийг нь хэрэгжүүлье гэж бодож байна вэ?

10
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *