Хар батга гарах нь хэвийн үзэгдэл бөгөөд үүнтэй тэмцэх нь цагаа дэмий үрж байгаа хэрэг ажээ. Энэ бол бидний бохирдол гэж ойлгодог зүйл биш

2

Өөгүй цэвэрхэн арьс – гоо үзэсгэлэн болон эрүүл биений үндсэн шинж тэмдэг гэж үзэх явдал бий. Байгаль эх ийм төгс арьс бэлэглээгүй хүмүүс ямар ч үнээр хамаагүй гоо сайхан болохыг төлөө тэмцдэг. Харин мэргэжилтнүүдийн батлан хэлж байгаагаар бол зарим нэг арьсны “өө сэв” хэвийн зүйл бөгөөд үүнээсээ ичих ямар ч шаардлага байхгүй гэжээ.

Бид мэргэжилтнүүдийн судалгаатай танилцаж чухам “хар батга” гэгч зүйлийн цаана юу нуугдаж байгаа болон энэ нь үнэхээр тийм аймшигтай зүйл мөн эсэхийг ойлгохоор шийдлээ.

© depositphotos

Хар батга буюу нээлттэйкомедон-ыг Sebaceous filaments (англи хэлнээс орчуулбал “тослогийн утас”)-тай андуурдаг. Хар батга нь хар өнгөтэй байх бөгөөд зөгийн лав (воск)-ын толгойг санагдуулам, харин нөгөөх нь арьсны гадаргуунаас бараг ялгарахгүй, шингэвтэр бүтэцтэй байдаг. Тослогийн утас нь хар батгаас ялгагдах онцлог гэвэл – арьсыг хамгаалах систем бөгөөд бүтцийн хувьд ч онцгой. Өөрөөр хэлбэл үүнтэй тэмцэх ямар шаардлага байхгүй зүйл юм.

Комедон болон арьсны нүхэнд байгаа зүйлийг жирийн нүдээр ч ялган харж болно. Хэрвээ тослогийн утсыг шахаад харахад утас шиг бөгөөд цагаан эсвэл цайвар өнгөтэй байна. Харин хар батгыг шахахад хар бараан бөгөөд хатуу зүйл гардаг.

Үнэндээ хар батга – бидний шууд ойлгодог зүйл биш буюу бохирдол биш, ердөө меланин-ы хуримтлал үүсэж бөөгнөрсөн л хэрэг. Ихэнх тохиолдолд нээлттэй комедон нь арьсны дээд давхаргад үүснэ – яг л эрх чөлөөтэй болохыг хүсэн гадагш тэмүүлж байгаа мэт. Мэргэжлийн гоо сайханч л арьсанд гаж нөлөөгүйгээр эдгээр хар батгыг цэвэрлэж чадна.

 

Тослогийн утаснаас яагаад санаа зовох хэрэггүй вэ?

© DUANGJAN J / shutterstock

Тослогийн утас нь арьсны өвчлөл биш, олон хүний арьсанд байх л зүйл. Харамсалтай нь ихэнх хүмүүс тослогийн утсыг тусгайлан арчлах шаардлагатай гэж андуурдаг. Угтаа бол хамгийн зөв шийдвэр нь – юунд ч санаа зоволгүй байгаагаар нь орхих. Бидний арьсанд байгаа үсний нүхэнд тодорхой хэмжээний себум буюу нян болон үхэжсэн эд эс холилдсон зүйл байдаг. Энэ нь тослогийн булчирхай хэвийн ажиллаж байгаагийн илрэл гэж хэлмээр байна.

Үүнээс гадна тослогийн утсыг шахаж огт болохгүй, эс бөгөөс тослогийн булчирхай илүү их себум ялгаруулж эхэлнэ – энэ нь өөрийгөө хамгаалж байгаа хэрэг. Мөн тусгай маск, тоникоор арьсыг хуурайшуулах нь ч бас сөрөг үр дагаварт хүргэнэ.

 

Хар батга ихэнх хүмүүст байдаг зүйл

© Ben A. Pruchnie/Getty Images

Томорсон нүх болон комедон зэрэг таагүй асуудалтай олон хүн тулгарсан байдаг. Одууд хүртэл тэр болгон “шаазан” шиг төгс арьсаараа гайхагдаж чадахгүй. Тэд жирийн биднийг бодвол байнга өндөр үнэтэй мэргэжлийн гоо сайхны үйлчилгээ авч байгаа улс шүү дээ.

Арьсны чанарыг сайжруулах эсвэл “өө сэв”-нээсээ ичихгүйн тулд тональ бүтээгдэхүүн хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Гэхдээ хамгийн тохиромжтой хувилбар нь комедон бус суурьтай бүтээгдэхүүн илүү үр дүнтэй гэж мэргэжилтнүүд үзжээ. Өөрөөр хэлбэл зөөлөн чанарын арчилгааны бодис хэрэглэх нь зүйтэй. Ийм төрлийн бүтээгдэхүүн нь арьсанд зөөлөн үйлчилгээ үзүүлдэг – арьсны нүхийг бөглөхгүй, себумын ялгаруулалтыг тэнцвэржүүлэх орц агуулсан байх ажээ.

Үүнээс гадна мэргэжилтнүүд арьсны гадаргууд агуулагдаж байгаа тослогийг ВНА-хүчлээр уусгахыг зөвлөж байна – ингэснээр тослогийн утас илүү цайвар болж бараг мэдэгдэхгүй болно. Үхэжсэн арьсыг гуужуулах, мөн арьсаа чийгшүүлэхийн тулд ханаагүй тосны хүчлээр (олеин, линол, арахидын) арчлахыг зөвлөжээ.

Та хар батгатай хэрхэн тэмцдэг вэ?

10
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *