20-р зууны нөлөө бүхий удирдагчдын ээжүүд

1

Бид Сталин, Гитлер, Кеннеди гэх мэт удирдагчдын амьдралыг, тэдний бүтээсэн түүхийг сонсож, уншиж, үзэж ирсэн. Гэхдээ та “хэний хүүхэд болоод түүхийг хүртэл өөрчилдөг байна аа?” гэж бодож байсан уу? Тэгвэл танд тэдний ээжүүдийг танилцуулъя.

1. Екатерина Георгиевна Джугашвили – Иосиф Сталин

Екатерина үнэн алдартны сүмийн цэцэрлэгчийн гэрт 1858 онд төрсөн бөгөөд бага насандаа ядуу амьдарч байсан ч ээжийнхээ ачаар уншиж бичиж сурсан байна. 17 настайдаа Виссарион Джугашвилитэй гэрлэсэн ч нөхөр нь архи хэтрүүлэн хэрэглэдэг байснаас болж 1890 онд түүнээс явсан юм. Иосифийг 1878 онд төрүүлэхээс өмнө Екатерина 2 хүү (Михаил, Георгий) төрүүлсэн боловч хоёулаа төрөлтийн дараа өөд болжээ. Сталины ээж шийдэмгий, хатуу хүн байсан тул өөрийн хүчээр мөнгө олж хүүдээ боловсрол олгож чадсан юм. Түүний энэ зан чанар нь хүүд нь өвлөгдөж үлдсэн байна.

20-р зууны нөлөө бүхий удирдагчдын ээжүүд 1

2. Жэнни Черчиль – Уинстон Черчиль

Жэнни Нью-Йорк хотын Помпейд төрсөн ба санхүүч Жеромын 4 охидын 2 дахь нь байсан байна. Гайхалтай төрхтэй байсан тэрээр хэвлэлийн газар хянагчаар ажиллаж байжээ. Хэдий тэрээр Америк гаралтай байсан ч ноён Рэндольф Черчиль түүнийг гэргийгээ болгосон байдаг. Тэд 2 хүүтэй болсон ба ахыг нь Уинстон Черчиль (1874-1965), дүүг нь Жон Стрэнж Спэнсэр Черчиль (1880-1947) хэмээн нэрлэжээ. Уинстон Черчиль төрөх хугацаанаасаа сар хагасын өмнө төрсөн ба энэ нь нэг бол түүний эцэг эх сүмийн ёсыг дагаагүйг эсвэл Уинстон дутуу төрсөн байж болзошгүйг илтгэж байгаа юм. Бага байхаас эхлэн Уинстон асрагч нарын хараан доор өссөн ба эцэг эхтэйгээ төдий л тааралддаггүй байсан ч өсөж том болоод ээжтэйгээ сайн найзууд болсон ба олон ч удаа түүнээс зөвлөгөө авсан гэдэг.

20-р зууны нөлөө бүхий удирдагчдын ээжүүд 2

3. Мария Александровна Ульянова – Владимир Ленин

Мария 1835 оны 2 сарын 22-нд Санкт-Петербург хотод төрсөн байна. Хүүхэд насаа эцгийнхээ эдлэнд өнгөрөөсөн ба нагац эгчийнхээ туслалцаатайгаар гэрийн боловсрол эзэмшжээ. Тэрээр Англи, Герман, Франц хэл мэддэг байсан ба төгөлдөр хуур тоглож, гэрийн эзэгтэйн бүхий л үүргийг гүйцэтгэж сурсан байв. Нөхөрт гарснаасаа хойш Мария Александровна 8 хүүхэд гаргасан юм: 4 хүү, 4 охин. Харамсалтай нь 1886 онд нөхрөө алдаж 6 хүүхдээ өөрөө өсгөх болсон байна. Владимир Лениний ээж хүүгийнхээ үйл хэргийг дэмждэг байсан бөгөөд хилийн чанадад байхад нь хоёр ч удаа очиж уулзсан байдаг юм.

20-р зууны нөлөө бүхий удирдагчдын ээжүүд 3

4. Роза Кеннеди – Жон Кеннеди

Хатагтай Роза, Массачусэтс мужийн Бостон хотод мэндэлсэн байна. 7 жил хайр сэтгэлийн холбоотой байсны эцэст 1914 онд Роза Жозэф Кеннедитэй гэрлэжээ. Тэдний дундаас 9 хүүхэд гарсан байдаг ба нөхөр нь 1969 онд өөд босон юм. Роза 9 хүүхдийнхээ 4-ийг ертөнцийн мөнх бусыг үзэхийг харжээ.

20-р зууны нөлөө бүхий удирдагчдын ээжүүд 4

5. Наталья Денисовна Мазалова – Леонид Брежнев

Брежневийн ээж Наталья Денисовна 1886 онд мэндэлжээ. Хэдий ажилчин ангид төрсөн ч боловсролтой нэгэн байсан байна. Түүний хүү Леонид Ильич Брежнев ээжийнхээ нийтэч чанар мөн хүнд хэцүү нөхцөлд өөдрөг байдаг занг нь өвлөж авчээ. Брежнев Москвад өндөр албан тушаалтай байсан учир Наталья Денисовнад илүү том, илүү тав тухтай байр санал болгосон ч татгалзаж энгийн тэтгэвэрт гарсан эмэгтэйн амьдралаар үлдсэн амдралаа өнгөрөөсөн байна.

20-р зууны нөлөө бүхий удирдагчдын ээжүүд 5

6. Клара Гитлер – Адольф Гитлер

Клара Гитлер 1860 онд тариачны гэр бүлд мэндэлжээ. 13 настайдаа нагац ах болох Алоис Гитлерийн гэрт гэрийн үйлчлэгчээр ажилд орсон байна. 1885 онд Алоис Гитлер хоёр дахь эхнэрээ алдсан ба үүний дараа эгчийнхээ охин болох Кларатай гэрлэжээ. Тэдний цус хэт ойрхон байснаас болж тэд гэрлэлтээ Ромын католик сүмээр адислуулсан юм. Алоис Кларагаас 23 насаар ах байсан бөгөөд Клараг сүмд очихыг шаарддаг байсан байна. Хэдий тэд эхнэр нөхөр байсан ч Клара “нагац ах Алоис” хэмээн нөхөртэйгээ харьцдаг байжээ.

20-р зууны нөлөө бүхий удирдагчдын ээжүүд 6

7. Сара Делано – Франклин Рузвельт

Сара Делано Европ гаралтай байсан ба өөрийн хүү Рузвельтийн хамт Европоор аялах нь их байсан байна. Энэ нь Рузвельтэд хэлний авьяас бэлэглэжээ.

20-р зууны нөлөө бүхий удирдагчдын ээжүүд 7

7
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/05/24 at 02:05

    uuuu zolig gej 20r zuuniig tsusand jivuuleh shahsan gaihal chin tsus oirtoltiin gai hargai bsan bn shdee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *