Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс

8
0
18,081

Он жил өнгөрөх тусам бүхий л зүйл өөрчлөгдөх ажээ. Түүхэн хугацааны дараа эргээд харахад тухай үед эрэлт хэрэгцээтэй байсан эд зүйлсийг юунд ашиглаж байсныг нь мэдэхгүй болох тохиолдол ч байх аж.

“Энэ одоо юу вэ?” гэмээр эд зүйлсийг та бүхэнд сонирхуулж байна.

1. Баавгай агнах ангийн хувцас

Этгээд гэж хэлж болох Сибирийн анчдын хувцас нь хүнийг бөмбөлгөн-загас болгон хувиргана. Ганцаар ан хийхэд энэ хамгаалалтын хувцас хүндхэн байх нь мэдээж: энэ хувцасыг өмссөн хүн хурдан гүйх нь битгий хэл чөлөөтэй ч хөдөлж чадахгүй. Гэхдээ энэ хувцасыг өмссөн байхад гүйх ямар ч шаардлага байхгүй яагаад гэвэл баавгайн хазалт, сарвууны цохилтыг давж чадна.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 2

2. Дарь шалгах Бельги тестер

Дарийн хүчийг шалгах хамгийн эртний төхөөрөмж буюу 1578 онд Бернигийн зохион бүтээсэн тестер. Дарь нь буун дотор тэсрэх бөгөөд дээд хэсэг хөдөлж дарийн хүчийг илэрхийлдэг байжээ.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 3

3. Офтальмотроп – нүдний хөдөлгөөн болон нүдний системийг харуулах үзүүлэн

Нүдийг харуулсан үзүүлэн – нүдний булчин хэрхэн ажиллаж байдгийг харуулсан байна. Булчинг 6 оосроор орлуулж, нүдний хэсэг бүрт холбосон, хоорондоо уялдаа холбоо бүхий утсан холбоо байх бөгөөд нэг утсыг хөдөлгөхөд нүд хэрхэн ажиллахыг харуулна.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 4

4. Уксусны сав

19-р зууны хүүхнүүд байнга л ухаан алдаж унадаг байсан баримтыг бид тухайн үеийн ном зохиолоос харж болно. Тэдний ухаан алдах шалтгаан нь сэтгэл санаатай ямар ч холбоогүй харин нарийхан корсет өмсдөг байсан болон ханын цааснаас уурших бодистой холбоотой (тухайн үед ханыг ихэвчлэн хүнцэл болон хар тугалгын орцтой будгаар будаж маш их хорддог) байжээ, мөн гудамжаар ил урсах бохир усны эвгүй үнэр ч нөлөөлдөг байв.

Тийм учраас охид, бүсгүйчүүд нь уксус эсвэл нашатыр шингээсэн хөвөнг жижиг саванд хийж авч явдаг байжээ. Ухаан алдах гээд байвал бушуухан жижиг саваа гаргаж ирээд үнэртэнэ.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 5

5. Шуудангийн хайрцаг

Далайчид 16-р зуунаас эхлэн харилцан захидал солилцох болжээ. Европоос Энэтхэг хүрэх далайн зам аюултай бөгөөд урт хугацааны аялал тул итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулан өөрийн хөлөг онгоцны тухай мэдээллийг үлдээдэг байв: хэдэн хүн байгаа, хаашаа, ямар зорилгоор яваа гэх мэт….

Африкийн Сайн Итгэлт хошуу (Cape of Good Hope) нь захидал солилцох цэг болж захидлаа хайрцагт хийж тохирсон газар нууж дээрээс нь чулуугаар дардаг байв. Ингэж нуусан захидлыг хөндлөнгийн хүн олохгүй, зөвхөн итгэмжлэгдсэн этгээд л олох бөгөөд хажуугаар нь өнгөрөх усан онгоцнууд харилцан мэдээллээ солилцдог байжээ.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 1

6. Зэрлэг Барууны уушийн газруудад үйлчилгээ авах эрхийн зоос

19-р зууны АНУ-д уушийн газраар үйлчлүүлсний хөлсөө эдгээр зоосоор хийдэг байв. Эдгээр зоосоор тооцоо хийхэд уушийн газрын эзэнд маш тохиромжтой байжээ.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 6

7. Зээлийн картын нэр төрөл

Зээлээр авсан эд зүйлсийг зурсан шүд болгоноор тооцно. Нэгийг нь худалдан авагч, нөгөөг нь худалдагч тал хадгална, юмыг яаж мэдэх вэ хэн нэг нь залилахыг хүсвэл баримттай. Өрөө төлөхөд тэмдэглэгээтэй модыг устгадаг байв.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 7

8. Гутамшгийн лимбэ буюу шандфлёте

16-17-р зууны үеийн Германд ур чадваргүй хөгжимчин эсвэл хууль дүрмийг багахан зөрчсөн хүнийг шийтгэх зориулалттай багаж: хов зөөх, муу ёр зөгнөх гэх мэт. Лимбийг санагдуулам хэлбэртэй учир нэрийг нь шандфлёте гэх болсон бөгөөд төрөл бүрийн жимсний модоор хийдэг байв.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 8

Хүзүүнд зүүх хэсэг нь төмөр, хуруунуудыг нь мөн төмөр хавчаараар хавчина. Хийсэн хэргийн хүндээс хамаарч хавчих хэмжээ нь чангарна. Мөн гутамшгийн лимбийг зүүлгээд түмэн олон бужигнасан газар ил зогсоож хөөрхий лимбэ үлээж байгаа мэт харагдах ба маш их өвчин зовиурыг мэдэрдэг байв. Хүмүүс золгүй хүнийг шоглох нь энүүхэнд, бас хэдэн өдрөөр ч зогсоож мэднэ.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 9

9. Цус сорогчийг ангуучлах хэрэгсэл

Вампиртай Холливудын киноны зураг авалтанд зориулсан хуурамч ангийн хэрэгсэл гэж бодож байгаа бол үгүй юм шүү. Эртний өвөг дээдсийнхэний үед хэрэглэж байсан бодит ангийн хэрэгсэл гэдгийг бүү мартаарай.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 10

10. Нулимс тосох сав

Нарийхан амсартай жижигхэн сав – нүднээс урсах нулимс тосох зориулалттай. Энэхүү сав нь 3 мянган жилийн түүхтэй ажээ.

Жишээ нь энэ савыг Персид өргөн хэрэглэдэг байсан нь тогтоогдсон: урт удаан хугацааны дайнаас эргэж ирсэн эр нөхөр нь эхнэрийнхээ нулимсны савыг шалгадаг байжээ, намайг аль хэр санаж уйлсан гэдгийг нь савны тоогоор тогтооно.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 11

11. Хамгаалах бөгж

Харанхуй гудамжаар шөнийн цагт явах нь тийм ч сайхан биш гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тийм учраас бие хамгаалах зорилгоор ийм бөгж зүүдэг байжээ.

Хоёр жижиг товчлуурыг дарахад бөгжин дээр хурц ир гарч ирнэ, гудамжны зодооны ялалт бөгжний эзний талд байх нь дамжиггүй.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 12

12. Мортсейф

Оршуулгын авсан дээр байрлуулах төмөр эсвэл ганаар хийсэн тор нь Виктория хатан хааны үед маш өргөн дэлгэр тархсан байжээ. Учир нь тухайн үед Их Британи болон Шотландад анагаахын шинжлэх ухаан хурдацтайгаар хөгжиж цогцос дээр элдэв туршилт, задлан хийж цогцосны эрэлт хэрэгцээ маш их нэмэгдсэн байна. Бурхныг шүтэх Британичууд энэ үзэгдлийг муу ёр хэмээн үзэж үхэгсдээ ийнхүү хамгаалах болжээ.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 13

13. Шувуудын жиргээг хиймлээр гаргах төхөөрөмж

19-р зууны төгсгөлд Блез Бонтем анхлан энэхүү төхөөрөмжийг зохион бүтээсэн бөгөөд түүний хүү Шарль, ач хүү Люсьен нар нь төгс болгохын тулд үргэжлүүлэн ажилласан байна. Энэхүү төхөөрөмж нь 1950-иад он хүртэл ямар ч алдаа гэмтэлгүй ажиллаж байв.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 14

14. Нохой бөөсний хавх

Эргэлдэх хавхны дотор өгөөш болгож зөгийн бал, цус эсвэл үнэртэн шингээсэн даавууны өөдөс хийнэ. Даавуун өгөөшинд шавьж наалдаж урхидуулах ажээ. Энэхүү хавхыг эмэгтэйчүүд хиймэл үсний дор, хувцсанд эсвэл хүзүү хавьдаа зүүж явдаг байв, зарим нь орныхоо хажууд байрлуулна. Баригдсан нохой бөөсийг энгийн байдаг л зүйлд тооцдог байсан ажээ.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 15

15. Эмэгтэй хүний баримлаар хаана өвдөж байгаагаа эмчид зааж өгнө

Эрт дээр үед зөвхөн эрэгтэй эмч байдаг байсан бөгөөд дээдэс гаралтай эмэгтэйн биед шууд хүрэх эрхгүй байсан учраас эмэгтэй хүний баримал дээр өвчтөн өвдөж байгаа газраа заадаг байжээ. Баримлыг мод эсвэл зааны ясаар 10-25 см–ийн өндөртэй урласан байдаг байна.

Сонирхолтой хэсэг: Хятадын зарим нэг хүүхэлдэйн барималд хөлийг нь боосон ч байдаг. Эмч нь хүүхэлдэйн баримлыг авчирдаг байсан уу эсвэл эмэгтэйд өөрт нь ийм баримал байдаг байсан эсэх нь тодорхойгүй хэвээр үлджээ.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 16

16. Бие цэвэрлэх хусуур

Саван, угаагч гель, шампунь, скраб гэх мэт цэвэрлэгээний химийн ямар ч бодис байхгүй байхад эртний Ромчууд энэ хусуураар биеийнхээ хир, хөлсийг хусч цэвэрлэдэг байжээ.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 17

17. Шуурганы урьдчилсан мэдээ

Энэ бүтээлийг 19-р зууны үеийн Английн Уитби хотод оршин сууж байсан доктор Жорж Мериуэзер урлажээ. Аадар борооны өмнө хануур хорхойн зан авир, байгаа байдал нь өөрчлөгдөж байгааг доктор анзаарч энэ онцгой байдлыг ашиглахаар шийдсэн байна бөгөөд “шуурганы урьдчилсан мэдээ” хэмээх энэ зальтай төхөөрөмжийг зохион бүтээжээ.

Адил хэмжээний 12 жижиг савыг тойруулан тавьж савны амсар дээр халим загасны сахал болон утастай холбосон төмөр хоолой суурилуулсан байна. Эдгээр нь жижиг хонхтой холбоотой ажээ. Шороон шуурга ойртоход шилэнд байгаа хануур хорхой дээш мацаж халим загасны сахалд орооцолдоход утас хөндөгдөн дээр байгаа жижиг хонх жингэнэнэ.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 18

18. Талх шарагч

19-р зуунд талх шарагч маш алдартай байсан бөгөөд төрөл бүрийн загвартай байлаа: жишээ нь, үнэтэй талх шарагч нь керамик голтой – илүү жигд шарна, хоёр ханатай, сольдог “хаалгатай” – цэвэрлэхэд маш тохиромжтой гэх мэт.

Хамгийн их тархсан талх шарагч бол пирамид хэлбэртэй, хажуугаараа жижиг нүхтэй – пирамидын доод хэсэгт нүүрсээ хийхэд талх шарагч халж талхаа шардаг байжээ.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 19

19. Сум сугалагч

Сум сугалагч маш энгийн зарчмаар ажиллана: урт сугалагчийн үзүүрт атвёрткатай адилхан зүйл байрлах бөгөөд шарханд нэвтрэн орж сумыг чимхэн сугалж авна.

Харахад маш хэрэгтэй, хүнийг өвчнөөс нь салгах багаж юм шиг мөртлөө уй гашууг илүү авчирч байлаа: тухайн үед ямар ч мэдээ алдуулах бодис байхгүй байсан тул хүмүүс өвчний шок эсвэл халдвараас болж үхдэг байжээ.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 20

20. Утаат клизм

Бас л маш энгийн: бидний одоогийн тавьдаг клизмтэй төстэй, ус хийдэг савыг гахайн ходоодны хальсаар хийсэн байх бол, усны оронд өвчтөний арын нүхээр тамхины утаа хийнэ. Эрт дээр үед тамхийг нойр, ханиадны сайн эм гэж үздэг байсан тул өвчтөний өвчнийг анагаахад ашигладаг байжээ. Энэ клизм нь гэдэс өвдөхөд маш үр дүнтэй буюу биен дэх илүүдэл чийгшлийг арилгана гэж үздэг байжээ.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 21

21. Жижиг зүйлсээ хадгалах сав буюу шателен

Шателен – жижиг хэрэгсэл агуулах уяаг бүсэндээ зүүнэ. Гэрийн эзэгтэйн гар доор бэлэн байх ёстой бүхий л зүйл байна: хайч, түлхүүр, цаг, гарын үсгийн тэмдэг, уксусны сав (хэрвээ бие муудвал).

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 22

22. Хулгайчаас сэргийлэх дохиолол

Бидний адил 19-р зуунд ч мөн хулгайч нартай тэмцдэг байжээ. Хулгайчаас хамгаалах нэгэн хэрэгсэл бол тухайн үед хувьсал мэт санагдаж байсан дохиолол юм. Дохиоллыг хаалган доор дотор талаас нь тавина, гаднаас хулгайч орж ирэхийг завдан хаалга нээвэл дохиололд тулж чангаар хонх дуугарч эздэд мэдэгдэх ажээ.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 23

23. Хиймэл хануур хорхой

Хиймэл хануур хорхойг 1840 онд зохион бүтээжээ. Хиймэл хануур хорхой нь өвчтөнд илүү айдас төрүүлж байсан хэдий ч илүү дүнтэй, ариан цэврийн хувьд шаардлага хангасан гэж үздэг байв.

Өнгөрсөн үеийн хачирхалтай эд зүйлс 24

6
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

8 Сэтгэгдэл

  1. Шөнийн Ангууч

    Шөнийн Ангууч

    2015/11/03 at 12:05

    Г. Сабо

  2. Шөнийн Ангууч

    Шөнийн Ангууч

    2015/11/03 at 12:05

    Г. Сабо

  3. Шөнийн Ангууч

    Шөнийн Ангууч

    2015/11/03 at 12:05

    Г. Сабо

  4. Шөнийн Ангууч

    Шөнийн Ангууч

    2015/11/03 at 12:05

    Г. Сабо

  5. Шөнийн Ангууч

    Шөнийн Ангууч

    2015/11/03 at 12:05

    Г. Сабо

  6. Шөнийн Ангууч

    Шөнийн Ангууч

    2015/11/03 at 12:05

    Г. Сабо

  7. Шөнийн Ангууч

    Шөнийн Ангууч

    2015/11/03 at 12:05

    Г. Сабо

  8. Шөнийн Ангууч

    Шөнийн Ангууч

    2015/11/03 at 12:05

    Г. Сабо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.