
Оюун ухаант хүн бий болсноор идэш тэжээл болох ан амьтан агнах цаашлаад араатан адгууснаас биеэ хамгаалах зэрэгт мод чулуугаар хийсэн зэр зэвсэг ашиглаж эхэлсэн. Тэрхүү мод чулуун зэр зэвсэг нь яваандаа улам бүр төгөлдөржин сайжирсаар төрөл бүрийн металлаар хийсэн уран чамин хийцтэй зэр зэвсэг бий болсон. Мөн хүн төрөлхтөн газар нутаг, эд баялаг, алдар нэрийн төлөөнөө дайн тулаан хийхтэй холбоотойгоор бие биенээсээ амиа хамгаалах хуяг дуулгыг ч бүтээсэн. Хуяг дуулга, зэр зэвсэг нь хамгаалах үүргээс гадна гоёл чимэглэлийн үүргийг ч гүйцэтгэж байсан. Өнөө үед ч зэвсэг, хуяг дуулга хэрэглэгдсээр байгаа боловч энэ удаад зөвхөн эрт үеийн зэр зэвсэг, хуяг дуулгатай холбоотой фото мэдээллийг онцолж байна.
Британий дээдсийн цуглуулган дахь хар тугалган илд
Франц, 19-р зуун, бөгжин буу
МЭӨ 4-р зуун, Грекийн хүрэл дуулга
18-р зуун, Оттоманы эзэнт гүрний султан Mustafa III-ын хуяг дуулга
19-р зууны сүүл, цус сорогчийг хөнөөх зэвсгийн иж бүрдэл
Зааны ясан энэхүү цуглуулганд зааны ясаар чимэглэсэн, нэг талдаа ир, нөгөө талдаа буу бүхий христийн ган төмөр загалмай байх ба загалмайн төвд 8 талтай титэм, хар модон бамбай, улаан бадмаараг чулуугаар хийсэн таван хошуу бий. Титмийг хагас үнэт чулуугаар чимэглэжээ. Бууны сум, дарь зэргийг хийх савыг бүгдийг зааны ясаар хийсэн байна. Энэхүү иж бүрдэл Ирландын зохиолч Bram Stoker-ын Draculа зохиолоос хойш Англид ялангуяа Зүүн Европын аялагчдын дунд зэгсэн алдаршсан байна.
1597 оны цахиур буу
17-р зууны дөлөн ирт илд. 109 см урттай
1679 он, Францын Louis XIV хааны хамгаалалтын үеийн илдний төрлийн зэвсэг
Аварга загасны шүдтэй самурайн илд
15-р зуун, Түвдийн зэс шармал зан үйлийн хутга
16-р зуун, Крымийн татар морьтны баг
Сталинградын илд
МЭӨ 79 он, Помпейгоос олдсон гладиаторын хүрэл дуулга








ARTIST
2015/10/13 at 22:03
GOOD REF
Зочин
2015/10/13 at 22:16
Сэтгэгдэл *s