Электрон тамхи хүний биед ямар аюултай вэ?

0

Электрон тамхи, вейпийн уур эрүүл мэндэд хоргүй гэж үздэг. Үнэндээ тийм биш ажээ. Ууранд хортой бодис агуулагддаг тухай The Daily Mail-ийн нэгэн дугаарт дурьджээ.

Эмч нарын сэтгэл түгшиж байна: вейпийг олон нийтийн газар чөлөөтэй татдаг, ингэснээр эргэн тойрны хүмүүсээ хорт хавдар үүсгэгч формальдегидоор хордуулахаас гадна арьс, нүд цочроох акролеинээр хордуулж байна.

Уг дүгнэлтэнд Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хүрчээ, тэд орон нутгийн бааранд хорт бодис хэмжих төхөөрөмж байрлуулсан байна. Вейперээс ялгарч байгаа хорт бодис нь эргэн тойронд сөргөөр нөлөөлж байгааг тогтоосон юм.

Вейпийг 100 удаа сороход ялгарч буй формальдегидын хэмжээ 10 утаат тамхи татсанаас ихээр ялгарч байгааг илрүүлсэн байна. Формальдегид – цогцос зандалшуулахад хэрэглэдэг, тархины хорт хавдар үүсгэхэд хүргэдэг. Электрон тамхины формальдегид болон акролеин нь пропилен, гликол, глицерин халсны улмаас ялгарч байгаа ажээ.

Вейпээс ялгарах уг бодис агаарт хурдан ууршиж байгаа ч гэлээ бааранд агуулагдах хэмжээ нь цус багадалт, өндгөвчний гаж үүсэхэд нөлөөлөхүйц хэмжээтэй гэж үзжээ. Бас нэгэн хортой урвал бол диацетил. Электрон тамхины үнэр оруулагч бодис бөгөөд уушгийг ихээр гэмтээдэг байна.

12
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Цээдэг Ганчимэг

    Цээдэг Ганчимэг

    2017/11/12 at 14:41

    Budragchaa Bayarbold

  2. Zul Bayasgalan

    Zul Bayasgalan

    2017/11/12 at 18:44

    Horgui gedeg biz dee

  3. Maanaa Bayarmaa Davdai

    Maanaa Bayarmaa Davdai

    2017/11/13 at 15:51

    Medeej yaj ch bodson sain zuil bish shu de yagaad iim hachin yumand itgeed bdag yum be humuusee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *