Яг одооноос болих хэрэгтэй 10 зуршил

1

Таны жижигхэн ч гэсэн дадал зуршил ирээдүйд тань маш их үр дагавартай байж болзошгүй. Үүнийг butterfly effect гэх бөгөөд ирээдүйд бий болж болох тэрхүү үр дагавар нь эерэг байхын тулд одооноос ихээхэн хичээх хэрэгтэй билээ.

Ингээд та бүхэн ирээдүйд харамсахгүйн тулд яг одооноос болих хэрэгтэй 10 зуршлыг танилцуулъя.

1. Дүр эсгэх

Та бол хүн. Энэ нь та алдаа хийх болно гэсэнтэй адил ойлголт бөгөөд та тэртээ тэргүй олон, бүр олон алдаа хийх болно. Үүний хажуугаар таны өсөж хөгжих боломж тань хязгааргүй билээ.
Та хүн гэж хэлэгдэхийн тулд онцгой сайн байх албагүй бөгөөд чухам төгс төгөлдөр хүн биш гэж хэлүүлэхгүйн тулд өөрийн үнэн нүүр царайгаа нуудаг. Та өөрийнхөө хэн болохыг нууж, өөрөөрөө байхаас айж хэзээ ч болохгүй. Учир нь дүр эсгэж бусдыг мэхлэх гэж оролдох үедээ бид зөвхөн өөрийгөө л хуурч байдаг билээ.

2. Өөр хүн өөрийн чинь өмнөөс шийдэх

Бусдын зөвлөгөөг сохроор бүү дага. Сонс, ойлго, тэгээд өөрөө шийд. Та өөрийнхөө байдлыг 100% мэдэх, ойлгох цорын ганц хүн бөгөөд аливаа шийдвэрийн хариуцлагыг зөвхөн та хүлээнэ. Тиймээс бусдыг буруутгалгүй өөрийн толгойгоор шийд.

3. Аливаа зүйлд анхааралгүй хандах

Элдэв зүйлийг сонирх. Ямарваа нэгэн зүйлийг шинээр өөртөө нээж байх хэрэгтэй ба энэ нь зөвхөн шинжлэх ухаан, урлаг, спортын төдийгүй эргэн тойрон хүрээлж байгаа зүйлст ч хамаарна. Ойр дотно хүнийхээ амьдралыг сонирх. Нэгэн цагт та өөрийн ойр дотныхондоо анхаарал бага тавьж байсандаа харамсах цаг ирж болох юм.

4. Үл бүтэх хүнтэй ойр байх

Хэрвээ танд хүндлэлийг тань хүлээдэггүй найз нөхөд байдаг бол энэ тухай бодох цаг болж. Таны эргэн тойронд байгаа хүмүүс танд туслаж, урам зориг оруулж байх ёстойгоос бус уруу татах ёсгүй. Хэрвээ та энэ ачаанаас одоо салахгүй бол энэ цэгтээ удаан гацаж магад.

5. Хувийн хөгжлөө хойш тавих

Цаашид өсөж хөгжихөөс залхуурах шалтгаан олон янз байж болно. Зарим нэг нь одоо мэддэг, чаддаг зүйл нь цаашдын амьдралд хангалттай гэж боддог бол зарим нь маргааш гэж хойш тавьдаг. Мөн “мэргэжилтний синдром” хэмээгдэх өөрөө бүхнийг мэддэг чаддаг, цаашид өсөх газар үгүй гэх бодолтой хүмүүс ч бий. Ямар ч бай дээрх бүх бодол маш буруу зүйл бөгөөд хамгийн гол нь үүнийг оройтоогүй дээрээ мэдрэх нь чухал юм шүү.

6. Бууж өгөх

Хэзээ ч бүү бууж өг. Гэхдээ энэ нь түр зай завсар авах, харилцан тохиролцох хэрэггүй гэсэн үг биш юм. Та зорилгодоо хэрхэн яаж хүрэх талаар бодож, шаардлагатай бол хүрэх арга замаа өөрчлөх, хамтрагчаа олох, зай завсарлага авах зэрэг янз бүрийн арга зам бодох хэрэгтэй. Гэхдээ үргэлж урагшлах ёстой.

7. Үнэн сэтгэлээ нуух

Та бол онцгой хүн.Тиймээс та юу бодож, санаж явдгаа олон түмэнд мэдэгдэх хэрэгтэй. Маргаж ярилцах явцдаа өөрийгөө илэрхийлэхээс бүү ай. Та үнэн сэтгэлээсээ ярьж байхад таны эсрэг ямарваа нэг явуулга, худал нүүр царай зэрэг өөдгүй зан чанар танд гай тарьж чадахгүй.

8. Шийдвэргүй

Амьсгалаа гарга. Дахиад нэг. Одоо та хаана байна вэ? Таны ирээдүйд нөлөөлөх юуг хийх ёстой вэ? Түүнийгээ хий. Хэрвээ танд саад болж байгаа эсвэл та айж байгаа бол завсарлага авч зорилгодоо хүрэхийн тулд ямар нөөц бололцоо танд байгаа талаар дахиад нэг бод. Бичиж тэмдэглэх нь илүү дээр байх болно. Хэрвээ танд дахиад саад болох айдас эргэн ирвэл бичиж тэмдэглэсэн зүйлээ эргэн санаж зоригтой байх хэрэгтэй.

9. Залхуурах

За миний тухай яриад эхэллээ гэж бодсон бол бүх л зүйлийг өөрчлөх цаг нь болж. Залхуу гэдэг өвчингүй бол юу хийж бүтээж болох зүйлийнхээ талаар бичиж тэмдэглэ. Тэрхүү жагсаалт тань маш их хэмжээний байх болов уу. Тиймээс цаг алдалгүй одооноос эхэл. Ингэхгүй бол та нэг л өдөр сэрээд 70 нас хүрсэн байх боловч юу ч хийж амжаагүй байгаагаа мэдрэх болно.

10. Үргэлж хамгийн амар хялбар зам сонгох

Энэ нь та унаж тустлаа ажилла гэсэн үг биш. Өдөр болгон танд шинэ боломж нээгдэх ба бид хамгийн үр бүтээлтэй байх замыг тэр болгон сонгож чаддаггүй. Жишээ болгоход: орой телевизорынхоо өмнө хэвтэхийн оронд ямар нэг сонирхолтой, өвөрмөц оройн хоол хийх юм уу йогоор хичээллэж болох юм. Бүү залхуур, хамгийн энгийн эсвэл хамгийн хүнд ямарваа нэг зүйлийг оролдож өөрийн мэдлэг чадвар, өөртөө итгэх итгэлээ дээшлүүл.

 

24
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. ger

    2016/02/16 at 20:11

    fgeg

  2. Bolormaa Narantsetseg

    2016/02/17 at 07:01

    Nadaa 10s 3bol bhshig bn aa

  3. naiz

    2016/02/17 at 21:13

    pro2 hvmvvs bii2 bi baih jisheenii hwhaha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *