2019 онд чөлөөт агент болох шилдэг 10 тоглогч: тэд ирэх зуны гол ярианы сэдэв байх болно

0

Энэ зуны чөлөөт агентын зах зээл үнэхээр сонирхолтой болж өнгөрсөн, гэвч ирэх жилийн хувьд бүр ч илүү сонирхолтой болж өнгөрөх болно.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд сагсан бөмбөгийн ертөнцийн шилдэг нь байсан тамирчид – гарцаагүй шилдгийн шилдгүүд – улирлын өмнөх тоглолтуудад багуудын бүрэлдэхүүнийг тэс өөр болгож өөрчилнө.

Сонирхолтой байх үүднээс арай эрт боловч, ирэх жил чөлөөт агент болох 10 шилдэг тоглогчийг танилцуулж байна.

1. Кевин Дюрант

Хэрэв Кевин Дюрант Уорриорс багтай хамт 3 дараалан аваргын цомыг өргөсөн нөхцөлд, түүний дараагийн зогсоол хаана байх вэ гэдэг нь яах аргагүй сонирхол татах сэдэв.

Магадгүй түүний дараагийн зогсоолоос шалтгаалж, энэ тоглогчийг шүүмжлэх, доогуур үнэлэх сагсан бөмбөг сонирхогчдын үнэлэмж өөрчлөгдөж мэдэх юм.

Уорриорсыг орхисноор тэр алдаад байсан нэр хүндээ эргүүлэн олж авах боломж бүрдэж болох юм, Дюрант өөрөө ч үүнийг мэдэж байгаа.

 

2. Кавай Леонард

Рэпторс баг ирэх зун Кавай Леонардтай гэрээгээ сунгана гэдэгтээ мэдэж хэрэг итгэлтэй байгаа.

Гэвч Торонто хотод байхыг тэгтлээ их хүсэхгүй байгаа тоглогчийг багтаа үлдээнэ гэдэг амаргүй зүйл, Рэпторс баг энэ хүслээ биелүүлэхийн тулд түүнд олон зүйлийг санал болгох хэрэгтэй.

Магадгүй плей-оффт боломжийн амжилт үзүүлж чадвал, Леонард нарлаг өмнөд Калифорнигаас илүү Торонтод байх нь ашигтай байж болох талаар бодолцож үзэж мэдэх юм.

 

3. Кайри Өрвинг

Зарим тоглогчид хамгаалалтад суурилсан тоглолтоос залхаж байгаа, тэдгээр тоглогчдын нэг бол Кайри Өрвинг.

Түүний ингэж бодож байгаа нь ч буруу биш бөгөөд гарт нь бөмбөг залах эрх өгвөл, тэрэн шиг төсөөлөхийн аргагүй хөдөлгөөнүүд хийж, зогсоодошгүй довтолгоонуудыг гүйцэтгэх тоглогч тун цөөхөн.

Бөмбөгтэй үедээ шилдэг статистик үзүүлдэг тоглогчид довтолгоог илүүд үздэг бөгөөд тэдэнд муу багт очиж лидер болох шаардлага байхгүй, сайн залуустай нэг баг болсон ч, Кайри багийнхаа лидер байж чадна гэдгийг хангалттай олон удаа харуулсан.

 

4. Жимми Батлер

2019 онд биш, яг одоо ярих ёстой сэдэв. “ESPN”-ийн Адриан Вожнаровскигийн мэдээлж байгаагаар Батлер өөр багт тоглох хүсэлтэй байгаа гэнэ.

Уолвес баг түүнд 5 жилийн 189.7 сая долларын гэрээ санал болгож болох хэдий ч, тэд Батлерт зөвхөн 4 жилийн 140.6 сая доллар санал болгож байгаа юм байна.

Уолвес баг Батлертай тохиролцож чадахгүйд хүрвэл, түүнийг зүгээр алдаж байхаар солилцооны цонх нээгдэх үеэр асуудлыг нэг тийш болгох гэнэ.

 

5. Клэй Томпсон

Голден Стэйт баг ирэх улиралд яах аргагүй санхүүгийн асуудалд орох болно, үр дүнд нь Клэй Томпсон бага цалин авч багтаа үлдэх үү, эсвэл өөр хотыг зорих уу гэсэн шийдвэрийг гаргана.

Мэдээж хэрэг тэр Уорриорс багаас их хэмжээний цалин хүсвэл, энэ нь багт асуудал болох нь гарцаагүй. Тиймээс Клэй өөр багт хүчин зүтгэхийг илүүд үзэж мэдэх юм.

Лос Анжелес Лэйкерс – Томпсоны шинэ гэр байх өндөр магадлалтай – учир нь тэдэнд Клэй шиг од тоглогчийг багтаа элсүүлэх хангалттай цалингийн цэс байгаа.

 

6. ДеМаркус Казинс

ДеМаркус Казинс 2 жилийн 40 сая долларыг санал болгосон Пеликанс багийн гэрээнээс өнгөрсөн жил татгалзаж, 1 жилийн 5.3 сая долларын гэрээг Уорриорс багтай үзэглэсэн.

Гол асуудал нь түүний ахиллесын шөрмөсний гэмтэл бөгөөд өнгөрсөн зун гаргасан Казинсын шийдвэрт гэмтэл нь нөлөөлсөн гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм.

Энэ төрлийн гэмтэл бол сагсан бөмбөгийн ертөнц дэх хамгийн аюултай гэмтлүүдийн нэгт тооцогддог ба тамирчид энэ гэмтлээс эргэж ирэх багагүй хугацааг зарцуулдаг байна.

 

7. Кемба Уолкер

Кемба Уолкер бол онооны машинаас гадна, хожлын шидэлтийн мастер – түүний араас олон багууд хөөцөлдөх нь гарцаагүй.

Шарлотт хотод байх түүний хувьд таатай санагдахаа больсон бөгөөд багийн хувьд тохирох саналыг тавьж чадвал, ямар ч багтай түүнийг солих талаар ярилцахад бэлэн байгаа юм.

 

8. Эл Хорфорд

Ихэнх сагсан бөмбөгийн аналистуудын үзэж байгаагаар Эл Хорфорд ирэн зун Бостон хотод үлдэнэ гэсэн таамгийг дэвшүүлж байна.

Ирэх жил Селтикс багаас явах магадлал түүнд харьцангуй бага байгаа бөгөөд 2019-20 оны улиралд тэрээр 30 сая долларыг халааслах боломжтойгоос гадна, гэрээгээ сунгах эсвэл солилцоонд орох эсэхийг шийдэх эрх өөрт нь байгаа.

Нас нь явж байгаа Хорфордын хувьд Казинс шиг шийдвэр гаргалгүй, багтаа үлдэх биз ээ.

 

9. Эрик Блэдсо

Талбай дээр өнгөрүүлж буй минут бүрдээ Эрик Блэдсо багтаа асар их тус хүргэж байгаагаас гадна, багийнхаа гол хөдөлгөгч хүч нь билээ.

Гэвч түүний багийн лидер Яннис Антетокоунмпотой гар нийлж чадахгүй байгаа нь ирэх зун Бакс багаас явахад хүргэж болзошгүй юм.

 

10. Крис Миддльтон

Крис Миддльтон бол Бакс багт яах аргагүй хэрэгтэй тоглогч. Тэр холын зайнаас сайн шиддэг, бас хамгаалалтад идэвхтэй – тийм ч учраас багийнх нь дэмжигчид түүнийг гарааны бүрэлдэхүүнд нэрлэхгүй байж чадахгүй.

Милоуки түүнийг авч үлдэхийн тулд бага зэрэг мөнгө төлөхөөс өөр аргагүй, харин Миддльтон илүү өндөр цалин хүсэж байгаа нь ойлгомжтой.

12
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *