Цаг агаар муу үед аваар ослоос зайлсхийхэд туслах 6 энгийн зөвлөгөө

3

Автомашин – нэг цэгээс нөгөө цэгт очиход маш тав тухтай тээврийн хэрэгсэл, гэхдээ цаг агаарын хүнд нөхцөлд жолоочид маш их хариуцлага ногдоно. Америкийн эрдэмтдийн судалгаанаас харахад, зам тээврийн ослын 22% нь цаг агаарын хүнд нөхцлөөс болж гардаг гэсэн байна. Тийм учраас жолооч болгон жолоо барих ур чадвар, мэдлэгтэй байх ёстой – энэ нь цаг агаарын таагүй нөхцөлд жолоо барихад тусална.

Гадаа цаг агаарын нөхцөл хүнд байхад хэрхэн жолоо барихыг бид танд зөвлөж байна.

1. Манантай үед

Хэрвээ та манан дундуур явж байгаа бол хажуугийн цонхоо буулгаж дуу чимээг сонсох хэрэгтэй. Үүнээс гадна холын биш ойрын гэрлээ асаана. Холын гэрэл асаасан үед гэрлийн хурц тусгал манангийн ширхэгүүдэд ойж таныг орон зайн баримжаагаа алдахад хүргэнэ, өөрөөр хэлбэл “сүүн дундуурх хөдөлгөөн” мэт мэдрэмж төрүүлдэг.

 

2. Зам мөстсөн үед

Зам мөстсөн үед мосттой явахаас зайлсхийнэ. Яагаад гэвэл мостонд оруулж гаргахад зам дээр цацсан элс-давсны үйрмэг амархан арилдаг тул автомашин жолоодоход улам л аюултай болдог байна.

 

3. Аадар борооны үед

Британийн даатгалын томоохон компаниуд ширүүн бороотой үед арын манангийн гэрлийг асаахгүй байхыг зөвлөдөг байна: манангийн арын гэрлийг асаахад тоормосны гэрлийн харагдах байдлыг саармагжуулдаг тул арын жолоочийг төөрөгдөлд оруулж осол аваар гаргахад хүргэдэг ажээ. Том хэмжээтэй шавар шалбааг дээр ирвэл зогсож, туулж гарах боломжтой эсэхийг нь заавал урьдчилан шалгана.

Ард тань олон машины түгжрээ үүсчихнэ гэж санаа зовох хэрэггүй: ингэснээр та ард байгаа жолооч нарын аюулгүй байдлыг ч гэсэн давхар хангаж байгаа хэрэг юм шүү.

 

4. Шөнийн цагаар бороотой үед

Шөнө орж байгаа борооны дусал машины шилэн дээр бууж линзний үүргийг гүйцэтгэж жолоочийн харах байдалд муугаар нөлөөлдөг. Урдаас ирэх машины гэрэлд борооны дуслууд ойж улам гялбуулна. Үүнээс гадна өөрийн машины гэрэл борооны дусал дээр ойхгүй байхаар тохируулах хэрэгтэй.

 

5. Өвөл замаас гарвал яах вэ?

Өвөл замаас халтирч гараад хунгарласан цасанд унавал яах вэ? Ямар ч тохиолдолд жолооны хүрдийг эсрэг тал руу нь дарж болохгүй шүү. Яг л тэр чигээрээ арагшаа ухрахыг хичээнэ.

 

7. Элсэн шуургатай үед

Элсэн шуургатай үед томоохон автомашин үйлдвэрлэгчид жолооч нарт дараах зөвлөгөөг өгч байна: гэрлээ асаалттай нь замаас гарч зогсоно. Шуургатай үед жолоо барихад замаас гарах аюултай, харин гэрлээ унтраагаад замаас гарч зогсвол өөр машин ирж мөргөх аюултай юм.

5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *