Биеийн дутагдлаа нуухын тулд бүсээ хэрхэн зөв сонгох вэ?

3

Дэлхий дээр хичнээн эмэгтэйчүүд байдаг вэ – тэр тоогоор биеийн галбирын төрөл бий. Эмэгтэй хүн ямар ч галбиртай байж болно, тарган, туранхай байх нь хамаагүй, тэд бүгд л өөрийнхөө давуу талыг илүү гаргахыг хичээдэг. Зуны улиралд хөнгөн, нимгэн хувцас өмсөж бие галбираа гайхуулах нь амар. Харин өвлийн хүйтэнд битүү захтай цамц, зузаан хувцас өмсөхөөрөө бүсгүй хүний гоо үзэмжээ алдаж байгаа мэт мэдрэмж төрнө… Хүйтний улиралд өмсөх зузаан хувцас өмссөн ч гэсэн сайхан бие галбираа бүсээр тодосгож болно.

Бүс гэх хувцасны энэ чимэглэлийг бүсгүйчүүд тэр болгон тоолгүй орхидог. Ингэж байгаа нь дэмий. Бүсний тусламжтайгаар өдөр тутмын өнгө төрхөө өөрчлөөд зогсохгүй өөрийнхөө бие галбирын давуу талыг улам тодосгож өгөхөд тусална.

Та доор дурдсан биеийн галбируудын төрлөөс өөрийнхийгөө сонгож аваад танд чухам ямар бүс зохихыг мэдэж аваарай.

 

Доош харуулсан гурвалжин

Энэ төрлийн галбирын онцлог – мөр нь гуянаасаа илүү өргөн байдаг. Тэгэхээр гуян дээрээ анхаарал хандуулж чадсанаар галбираа тэнцвэржүүлж чадна. Тийм учраас сонин хачин чимэглэлтэй эсвэл том зангилаатай бүс танд яг тохирох ажээ.

 

Алим

Ийм галбиртай бүсгүйчүүд гэдэстэй байдаг. Үүнийг нуун далдлахын тулд нарийхан харагдуулах зүйл хэрэгтэй – нарийн бүсийг бэлхүүснээс дээхнэ талд бүслээрэй. Жишээ нь, нэг өнгийн даавуун бүс маш тохиромжтой хувилбар болно.

 

Лийр

Таны гуя бусдаас илүү хүний нүдэнд тусна, тиймээс бүсийг яг бэлхүүсэнд зүүнэ. Гэхдээ том хэжээтэй бүснээс татгалз – нарийхан жижиг хээтэй бүс зохимжтой. Нарийхан бэлхүүс дээр анхаарлыг хандуулж бүдүүн гуяыг нууна.

 

Элсэн цаг

Ийм галбиртай бүсгүйчүүдийн хувьд бүс бол заавал шкафанд байх ёстой зүйлийн нэг юм. Бүдүүн бүс таны галбирт гайхалтай зохино. Хамгийн гол нь – нарийхан бэлхүүсэнд бусдын анхаарлыг татаарай.

 

Тэгш өнцөгт

Танд сүлжсэн эсвэл этгээд загвартай бүс илүү зохино. Төрөл бүрийн загвартай бүсийг та зоригтой туршиж үзэх хэрэгтэй.

Биеийн галбирын онцлогоос хамаараад ямар бүс зохихыг мэдэж авлаа, одоо дараах зүйлийг тодруулах шаардлагатай: бүсийг ямар хувцсан дээр зүүж илүү гоёмсог харагдах вэ? Стилистүүдийн зөвлөж байгаагаар бол бүсийг жинсэн цамц, даашинз, урт кардиган, свитер, тэр ч бүү хэл гадна хувцас дээр ч зүүж болно гэжээ. Жишээ нь, парка эсвэл пальто. Пальтотой арьсан, гинжин бүс илүү зохимжтой.

Та бүсэнд яаж ханддаг вэ, таны хувцасны цуглуулганд байдаг уу? Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарй.

6
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *