Хүүхэд үрчлэн авч, сайн хүн болгон өсгөж хүмүүжүүлж бусдад үлгэр жишээ болж буй 15 алдартан

0

АНУ-д жил бүр ойролцоогоор 135,000 хүүхэд үрчлэгдэж байгааг статистик мэдээллээс харж болно. Тэдний дунд хэн нэгний хүүхдэд өөрсдийн үүд хаалгыг нээн хүлээж авсан алдартай эрхмүүд ч олон байдаг. Нэг талаас тэдгээр хүүхдүүд алдар нэр, баян тансаг амьдралд орж байгаагаараа азтай боловч нөгөө талаас хамгийн чухал нь тэд хайрлагдаж, халамжлагдах гэр бүлтэй болж байгаа явдал юм. Ингээд хайраар дутсан хүүхдүүдэд бүтэн амьдрал бэлэглэсэн алдартай хүмүүсийн талаар мэдэж авцгаая.

1. “Michelle Pfeiffer”

© Kevork Djansezian / Getty Images Entertainment / Getty Images

Алдарт жүжигчин ганц бие байх үедээ Клаудиа Роуз охиноо өргөж авахаар шийдэж байжээ. Үрчлэх үйл явц 1993 онд дууссан бөгөөд яг тэр үед тохиолдлоор ч юм уу Пфайфер одоогийн нөхөр Дэвид И.Кэллитэй гэрлэсэн жил болжээ. Ингээд тэд нэг жилийн дараа дахин нэг хүүг өргөж авснаар гэр бүл нь бүрэн бүтэн болсон байна.

 

2. “Tom Cruise”

© Rusty Jarrett / Getty Images Sport / Getty Images

Круиз хуучин эхнэр Николь Кидмантайгаа хамт байхдаа 2 хүүхэд өргөн авч өсгөж байсан юм. Хосууд хамт байхдаа Изабелла Жейн охиныг 1992 онд, Коннор Антони гэх хүүг 1995 онд өргөж авч байжээ. Харамсалтай нь энэ гэр бүл тийм ч удаан хамт байгаагүй бөгөөд 2001 онд Том Никол хоёр салсан байна. Жүжигчин хоёр дахь экс эхнэр Кэти Холмстойгоо дахин нэг хүүхэдтэй болсон бөгөөд Кидман 2 охиноо одоогийн нөхөр Кэйт Урбантай хамт өсгөдөг байна.

 

3. “Connie Britton”

© conniebritton / Instagram © conniebritton / Instagram

Friday Night Lights” телевизийн шоуны од Айоб хүүгээ ганцаараа өсгөдөг ганц бие ээж бөгөөд хүүгээ 2011 онд Этиопоос өргөж авч байжээ. Харин Бриттон нэг удаа хэлэхдээ хүүхэд өргөж авах тухай бодож байгаа бол хамтрагчгүй бол яарах хэрэггүй гэдгийг сануулмаар байна гээд “Нэг удаа хүн надаас хүүхдүүддээ хүлээн зөвшөөрөгдөхгүй байхыг хүсэхгүй л байгаа биз дээ гэж хэлсэн….хүү бид 2 маш гайхалтай бяцхан багийг бүрдүүлсэн тиймээс хамт суусан завинаасаа буухыг хүсэхгүй байна. Гэхдээ мэдээж би байнга нээлттэй байдаг” гэсэн юм.

 

4. “Hoda Kotb”

© hodakotb / Instagram

“The Today” шоуны хөтлөгч одоогийн хамтрагчтайгаа 2013 оноос хойш хамтдаа байгаа бөгөөд тэд 2017 онд анхны охин Хэйлигээ үрчилж авчээ. Хоёр жилийн дараа Хода, Жоел нар хоёр дахь охин Хоупийг угтан авснаар аз жаргал нь хоёр дахин нэмэгдсэн байна.

 

5. “Ewan McGregor”

© PacificCoastNews/BWP Media/East News

МакГрегор ба түүний эхнэр Ева Мавракис 4 охиныг хамтдаа өсгөдөг бөгөөд тэдний нэг нь Монголоос үрчлэгдсэн гэдэг нь олны анхаарлыг ихээхэн татдаг байна. Харамсалтай нь тэрээр 2017 онд эхнэрээсээ салсан бөгөөд тэр цагаас хойш “Fargo” шоунд хамт оролцсон Мэри Элизабет Уинстэдтэй харьцаатай болжээ.

 

6. “Frances McDormand”

© AFP/EAST NEWS

Оскарын шагналт жүжигчин түүний нөхөр, алдарт найруулагч Жоэл Коэн нар нэг хүүхэдтэй. Хосууд 1995 онд хүү Педрог Парагвайгаас үрчилж байжээ. Сонирхолтой нь МакДорманданд ч мөн нэг нас хагастай байх үедээ үрчлэгдэж байсан байна.

 

7. “Ty Burrell”

© Snorlax / MEGA/EAST NEWS

“The Modern Family” цувралын од эхнэрийн хамт 2 хөөрхөн охиныг өргөж авч аав, ээж нь болжээ. Баррелл хүүхэд өргөж авах нь яг л өөрсдөө хүүхэдтэй болохтой адил сэтгэл хөдлөм гэдгийг хэлээд “Хүүхэд өсгөх үеийн даваа, нугачаа бүр найзуудын минь байгалиараа хүүхэд гаргаад туулж буй бүхэнтэй яг л ижилхэн байсан. Энэ тал дээр хийгдсэн судалгаа, өгүүллүүд маш олон байдаг ч энэ нь яг үнэндээ төрсөн ээжийн тухай ч яригдах асуудал юм” гэжээ.

 

8. “Meg Ryan”

© Zabulon Laurent/ABACA/Abaca/East News

Райан 2006 онд Хятадаас 14 сартай охиныг өргөж авах үедээ ганц бие байжээ. Мег дуучин Жон Мелленкамптай үерхэж эхлэхээс өмнө Дэйзиг 4 жил өөрөө өсгөөд байсан юм. Хосууд 2019 онд салсан бөгөөд Райанд дахин ганц бие ээж болох хэцүүхэн даалгавар оногдсон байна.

 

 

9. “Katherine Heigl”

© katherineheigl / Instagram

Хэйгл өөрийн эгчийг эцэг эх нь Өмнөд Солонгосоос өргөж авсан гэдгийг үргэлж мэддэг байжээ. Үүний үр дүнд Кэтрин, түүний нөхөр Жош Келли нар 2 хөөрхөн охин өргөж авсан байна: Өмнөд Солонгосоос Налей, АНУ-аас Адалейд нарыг өргөж авсан бөгөөд тэд одоо тэдний 2016 онд төрсөн хүүтэй хамт өсөж буй.

 

10. “Kristin Davis”

© Carlito Maidana/Broadimage/EAST NEWS

“Sex and the City” киноны од өргөж авсан 2 хүүхдээ өөрөө өсгөдөг: 2011 онд охин Гемма, 2018 онд хүү Уилсон нарыг үрчилж авчээ. Дэвисийн хувьд хамгийн том зорилт нь Гемма, Уилсон нарыг аль болох Африк-Америкийн нийгэмлэгийн нэг хэсэг болгож өсгөн хүмүүжүүлэх явдал гэжээ.

 

11. “Harrison Ford”

© PacificCoastNews.com / EAST NEWS © Camille Roberts/Broadimage/EAST NEWS

Форд 2002 онд Калиста Флокхарттай хамт Лиам хэмээх хүүг өргөн авч эцэг нь болжээ. Тэрээр алдарт жүжигчинтэй нийлэхээсээ нэг жилийн өмнө хүүгээ өргөж авсан бөгөөд эцэг, эх болох аяллаа ийнхүү эхлүүлж байжээ. Хосууд 2010 онд гэрлэжээ. Харрисон нь өмнөх 2 гэрлэлтээсээ 4 том болсон хүүхэдтэй.

 

12. “Angelina Jolie”

© Kento Nara/Geisler-Fotopress/DPA/East News

Жоли 3 хүүхэдтэй: хүү Маддоксоо Камбожиос, Захара охиноо Этиопоос, Пакс хүүгээ Вьетнамаас өргөн авчээ. 2006 онд түүний хуучин нөхөр Брэд Питт ч мөн Анжелинагийн хүүхдүүдийг албан ёсоор үрчилж авсан байна. Тэд дараа нь дахин нэг айлын 3 хүүхдийг үрчилж авчээ.  Хосууд 2019 онд салж, асран хамгаалах эрхээ харилцан тохиролцон гэрээ хийсэн байна.

 

13. “Lionel Richie”

© EAST NEWS

Алдарт дуучин болон түүний анхны эхнэр хамтдаа 1983 онд охин Николийг 2 настай байхад нь албан бусаар үрчилж авч байжээ. Ричи хүүхэд үрчлэх эрхээ 7 жилийн дараа албан ёсны болгосон бөгөөд одоо ч гэсэн реалити шоуны одын хайртай аав нь хэвээр байгаа юм. Хожим нь Лионел Николын ээжээс салсан бөгөөд хоёр дахь эхнэртэйгээ 2 хүүхэдтэй болжээ.

 

14. “Cate Blanchett”

© PacificCoastNews/EAST NEWS

Бланшетт болон түүний нөхөр Эндрю Аптон нар 2015 онд охин Эдитийг өргөж авсан бөгөөд тэд аль хэдийн 3 хүүхдийн эцэг эх болжээ. Жүжигчин нэг удаа хэлэхдээ хүүгээ анх мэндэлснээс хойш хүүхэд үрчилж авах хүсэлтэй болсон төдийгүй хүүхдүүд нь өргөмөл эгчийгээ маш уриалагхан хүлээж авсан гэжээ.

 

15. “Emma Thompson”

© Jon Furniss/Invision/AP/East News

2003 онд Томпсоны амьдралд албан ёсоор 2 эрэгтэй орж иржээ: 1995 оноос хойш хамт байсан өхөр Дэвид Уизис, тэдний өргөж авсан хүү Тиндебва Агаба нар. Эмма хүү  Тиндебвагаа 16 настай байхад нь Дүрвэгсдийн консулд байхад нь анх харсан бөгөөд түүнтэй хамт Зул сарын баяр тэмдэглэхээр урьж байжээ. Ингээд гэр  бүлийнхэн нь хүүтэй маш дотно болж, үр дүнд нь түүнийг үрчлэн авахаар шийдсэн байна. Хосууд бас Гаяа хэмээх охинтой.

24
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Munkhuu Tumee

    Munkhuu Tumee

    2020/06/16 at 07:46

    Анжелина Жоли тухай буруу мэдээлэл орсон бна. 🤔

  2. Dugi Bejee

    Dugi Bejee

    2020/06/16 at 08:43

    Jamyang dongoj London ochood udaagvi baixad nanny xiij bailaa. Vnxeer cain ger bvl. Exner noxor 2 oor oor shashintai mortloo bienee mundag xvndeldeg xvmvvc.

  3. Б. Цасанчимэг

    Б. Цасанчимэг

    2020/06/16 at 15:29

    .

  4. Meagan Mgl

    Meagan Mgl

    2020/06/16 at 16:37

    Хаяхдаа гудамжинд шар торонд хийж хаячихаад томроод сайн явах үед нь монгол гэж өөриймсөх зан монголчуудад л жинхэнэ байдаг байх. Би бол ичдэг, бусдын өмнөөс

  5. Suugii Gantumur

    Suugii Gantumur

    2020/06/16 at 16:41

    Buyantai saihan hvmvvs umaaa

  6. Enkhjin Eny

    Enkhjin Eny

    2020/06/17 at 12:07

    анжелина жоли өөрөө хүүхэд шиг нь харагдаж байна 😄😃😀

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *