1. Google зүлэгний машинаас илүүтэй 200 ямаа бүхий сүрэг хөлсөлж, зүлэгнийхээ өвсийг идүүлдэг
Энэ нь тэдний хүрээлэн буй орчныг бохирдуулахгүй гэсэн зорилттой холбоотой ба агаар бохирдуулсан, дуу чимээ ихтэй зүлэгний машинаас ямаа нь хавьгүй дээр сонголт юм.
2. Энэ бол Google Streetview тэмээ
Үнэхээр ийм тэмээ байдаг.
3. Голландын нэгэн археологич 20 жилийн өмнө хайлтаа зогсоосон байсан эртний харшийг Google Earth ашиглан олсон
Энэ нь Google-ын газрын зурагны тусламжтайгаар хийгдсэн олон нээлтүүдийн нэг юм.
4. Google Maps нь зам дээрх Android-ын төхөөрөмжүүд хэр хурдан хөдөлж байгаагаар замын хөдөлгөөнийг тооцдог
5. 1997 онд Yahoo ердөө ганцхан сая доллараар Google-ыг худалдан авах саналаас татгалзаж байсан
Өнөөдөр Google компани 360-410 тэрбум доллараар үнэлэгдэж байна.
6. Судалгаагаар Google дээрх үйл ажиллагааны 1/20 орчим нь хүмүүсийн бичиж байгаа зүйлээ шалгах байдаг гэдгийг тогтоосон
7. Та Google Gravity гэж хайлт хийгээд I’m Feeling Lucky хуудсыг дархад хуудас нурж унана
8. Энэ жижигхэн тэмдэг Google Maps дээр олдсон
9. 1998 оны Google-ын оффис
10. Google дээр elgooG гэж хайвал бүрэн тонгорсон Google-ын вэбсайт руу орно
11. 2007 оны 4-р сарын 1-нд Google ажилтнууд руугаа Нью Йорк дахь оффист нь аварга могой алдагдсан тухай анхааруулсан мэйл илгээж байсан. Энэ нь тоглоом биш байсан
12. Хэрвээ Google дээр tilt эсвэл askew хэмээн хайлт хийвэл дэлгэц чинь жинхэнээсээ хазайна
13. Google Chrome танд нэг дор олон таб-уудад шилжих боломжийг олгодог
14. Google дээр хайлт хийх үгийнхээ өмнө ‘~’ тэмдэгт ашиглавал таны хайж байгаа үгтэй ойролцоо утгатай үгсийн хайлтын үр дүнг гаргаж ирнэ
15. Санал: Google-ын өөрийгөө жолоодогч машин нь таныг тохиолдлын байршил руу хүргэх I’m Feeling Lucky товчлууртай байх хэрэгтэй
16. Google компани I’m Feeling Lucky товчлуурыг дарснаар зар сурталчилгааг алгассан хайлтаас жилд ойролцоогоор 110 сая доллар алддаг
17. Justin Bieber-ийн дараа Jesus хамгийн их гүүглдэгдсэн хүн юм
18. Google компани суугдмал камертай контакт линзний патентыг авсан
19. Нэгэн бүсгүй найз залуугаа өөрийг нь хуурч байгааг Google Maps дээрээс өөр бүсгүйтэй байгаагаар нь олж мэдсэн
20. Хэрвээ та Google дээр дурын нислэгийн дугаарыг бичвэл уг онгоц яг хаана явааг мэдэж болно
Гоё
Хөөрхөн
Бахархмаар
Гайхмаар
Ха Ха
Харамсалтай
Тэнэглэл
Буруу
























bataa
2015/03/05 at 15:18
nice