Бидний өдөр тутмын амьдралдаа буруу хийж заншсан 10 зүйл

1

Дадал зуршил бидний амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ. Бид зарим нэг зүйлийг автоматаар хийгээд сурчихжээ, зөв бурууг нь бодох ч үгүй. Зарим нэгийг нь бага байхаас л эцэг эхээсээ дуурайж хийдэг болсон, зарим нэгийг нь зар сурталчилгаа, киноноос харсан … Үнэндээ бид маш олон зүйлийг буруу хийж даджээ, энэ нь эрүүл мэнд, санхүүд муугаар нөлөөлдөг байна.

Та бүхэндээ буруу хийж дадсан 10 алдааг танилцуулахаар бэлдлээ. Магадгүй таны буруу хийдэг зүйл энэ жагсаалтанд орсон байх вий.

 

Аюултай дадал зуршил

1. Унтахаас өмнө ухаалаг гар утас ашиглах

Өнөө цагт сошиал сүлжээ, интернет сэтгүүл эсвэл ухаалаг гар утасгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй болжээ. Унтахаасаа өмнө мэдээ гүйлгэж унших эсвэл видео үзэх дуртай юу? Энэ бол маш буруу.

Нэгдүгээрт, ихэнх контент таны сэтгэл санаанд нөлөөлөх тул нойрсоход муугаар нөлөөлнө. Хоёрдугаарт, ухаалаг гар утасны гэрэл нь нүдэнд муугаар нөлөөлнө. Үүнээс болж нүдний даралт өөрчлөгддөг, амархан ядарч гэрэлд мэдрэг болдог байна. Өглөө нь хөхөрсөн нүдтэй босоход хүргэнэ. Тиймээс унтахаасаа 1 цагийн өмнө элдэв дэлгэц харахгүй байхыг зөвлөе.

 

2. Даарсны дараа шууд халуун ваннд орох

Халуун ваннтай ус хэрэгтэй гэдгийг бид мэднэ, ялангуяа эмэгтэйчүүдэд. Тайвшруулна, булчин суллана, арьсны нүхийг нээнэ бас тааламжтай мэдрэмж төрүүлнэ. Халуун устай ванн нь цусны даралтанд сөрөг нөлөө үзүүлдэг, арьсны чийгшлийг нэмэгдүүлэхгүй, харин ч эсрэгээрээ хуурайшуулдаг. Хүйтэн гудамжнаас орж ирчихээд шууд халуун усанд орох нь таныг эрт хөгшрөхөд хүргэнэ.

Тиймээс цусны өндөр даралттай хөгшин эмгэн болохыг хүсэхгүй байгаа бол бүлээн устай ваннд орохыг зөвлөж байна. Эмч нар 10-15 минут хэвтэхэд хангалттай гэж үзэх бөгөөд далайн давс эсвэл өөрт тохирох тос нэмэхийг зөвлөжээ. Энэ нь арьсанд төдийгүй эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлдөг байна.

 

3. Хийгээ хадгалах

Маш эмзэг асуудал, бас биеэ авч явах соёлтой шууд холбоотой. Чухал уулзалт, болзооны үед унгах гээд байдаг. Одоо тэгээд яах уу? Ойлгомжтой, соёлтой хүн биеэ барина. Барьсан унгасыг дараа нь гаргахад маш чанга дуугардаг хуультай. Тиймээс ямар нэгэн арга хэмжээний өмнө хий дүүргэх хоол хүнс идэхгүй байхыг зөвлөж байна.

Хэрвээ үнэхээр гаргах хэрэгтэй бол уучлалт хүсээд угаалгын өрөө орохоос өөр яалтай билээ дээ.

 

4. Сэрүүлэг тохируулах

Ихэнх хүмүүс босох цагаасаа 10-15 минутын өмнө сэрүүлгээ тохируулдаг, магадгүй сэрүүлгээ хойшлуулахад хүргэнэ гэсэн тооцоотой. Сэрүүлэг унтраасны дараа дахин унтахад ямар сайхан мэдрэмж төрдөг гээч. Энэ арга бол буруу бөгөөд эрүүл мэндэд маш хортой. Юуны түрүүнд та өөрийнхөө гүн нойронд шилжих цагийг мэдэж авах хэрэгтэй.

10-15 минутын өмнө сэрүүлгээ тохируулснаар та өөрийгөө улам л ядраана. Тиймээс зөв дэглэм барьж сур.

 

5. Шүдний ооны хэмжээ

Шүдний сойз дээрээ хэдий хэр оо түрхдэг вэ? Мэдээж сойзны нийт уртад, бас овоолж. Ихэнх хүмүүс ингэж л түрхэж байгаа, яагаад гэвэл шүдний ооны зар сурталчилгаан дээр овоолсон байдаг. Үнэндээ вандуйн хэмжээний оо байхад л та шүдээ гүйцэд цэвэрлэж чадна. Энэ хэмжээг шүдний эмч нар нэгэнт баталсан.

Харин зар сурталчилгаан дээр гардаг хэмжээ бол өөрийнхөө бүтээгдэхүүнийг л хурдан, их хэмжээгээр борлуулахад зорилготой юм. Шүдний оо нь амаа хөөсөөр дүүргэхэд бус харин шүдэнд наалдсан өнгөрийг л арилгах зориулалттай.

 

6. Футболк эвхэх

Дэлгүүрийн худалдагч нар яаж гоё эвхээд байдаг юм бол гэж гайхдаг байлаа. Зүүн гараараа 2 дугаар цэгээс, баруун гараараа 1 дугаартай цэгээс барина. 1 болон 3 дугаарын цэгийг нийлүүлээд футболкоо өргө, автоматаар л эвхэгдэнэ.

 

7. Савлагаан дахь шүүс

Шүүсийг шахахад л хальж гараад хувцас завааруулдаг. Цаасан савлагааны хоёр өнцөгт нугалсан хэсэг бий. Тэр хэсгийг хөндийрүүлээд л барихад юу ч асгарахгүй.

 

8. Үнэртэй ус түрхэх

Хүн 10 минутын дараанаас л өөрийнхөө түрхсэн үнэртэй усыг мэдрэхээ больдог. Эргэн тойронд үнэртэй байна гэж ойлгоно. Тэгээд хоёр цацахын оронд дөрвөн удаа үнэртэй усаа цацна.

Үнэртэй усаа чихний ард, гарын шуунд бас цээж орчмоор түрх. Эдгээр хэсгүүдэд судас хүчтэй цохилдог тул үнэр нь илүү үнэртдэг.

 

9. Супермаркетын уут

Дэлгүүрт нэг уут худалдаж авсны дараа дахин нэг уут авахыг санал болгож таны уурыг хүргэдэг үү? Хэрвээ нурууныхаа эрүүл мэндийг бодож байгаа бол авахаас ч өөр аргагүй. Авсан зүйлээ адил тэнцүү хувааж хийх хэрэгтэй. Нэг уутанд бүгдийг чихэж барьснаар нуруундаа хэт их ачаалал өгч байгааг анхаараарай.

 

10 Ариун цэврийн цаас

Ариун цэврийн цаас – гайхалтай нээлт. Гэхдээ нэг зүйлийг санаж явахад илүүдэхгүй: цаасны гадна талд гараараа хүрнэ, дотор тал нь ариун цэвэр сахихад зориулагдсан. Ялангуяа нийтийн ариун цэврийн өрөөнд ороод энэ дүрмийг сайн санаж яваарай. Бэлэг эрхтний ариун цэвэр сахихдаа ариун цэврийн цаас хэрэглэхгүй харин угаах эсвэл нойтон цаасаар арчихыг зөвлөж байна. Ингэж л жинхэнэ цэвэрлэгээ болно.

Таны буруу хийдэг зүйл энэ жагсаалтанд байна уу, бидэнтэй сэтгэгдэл хэсгээр саналаа хуваалцаарай. Бас найз нөхөдтэйгөө нийтлэлийг хуваалцахаа мартаж болохгүй шүү.

17
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
5
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *