45 наснаасаа хойш хүүхэд төрүүлж, ээж болсон 13 алдартай бүсгүйчүүд. Тэд ээж болоход хэзээ ч оройтдоггүй гэдгийг өөрсдийн биеэр нотлон харуулжээ

0

Хожуу хүүхэдтэй болох хандлага бүсгүйчүүдийн дунд ажиглагдах болсон билээ. Энэ нь бүсгүйчүүд өөрийн амьдралдаа хөлөө олж, тогтвортой амьдралтай болсон хойноо хүүхэдтэй болох, амьдралынхаа ханийг хожуу олж ханилах эсвэл үр суулгуулах сонголт хийх нь их болсонтой холбоотой биз ээ. Алдартнуудын хувьд ч бусдын нэгэн адил ажлын шаардлага тэргүүтэй xүчин зүйлсээс шалтгаалан хожуу хүүхэдтэй болох сонголт хийх болжээ.

1. Halle Berry, 47 нас

© Lalo Yasky / WireImage / Getty Images, © NO CREDIT/EAST NEWS

Оскарын шагналт нэр жүжигчин 47 насандаа хоёр дахь хүүхдээ төрүүлж байжээ. Тэрээр өмнө нь загвар өмсөгч Gabriel Aubry-аас Nahla Ariela Aubry нэртэй охинтой байсан юм.

 

2. Jane Kaczmarek, 46 нас

© Steve Granitz / WireImage / Getty Images, © s_bukley/Depositphotos.com

The Malcolm in the Middle цувралын од бүсгүй кинон дээр 4 хүүхдийн эх боловч амьдрал дээр 3 хүүхэдтэй аж. Тэднийг тэрээр 42, 44, 46 насандаа төрүүлж байжээ.

 

3. Janet Jackson, 50 нас

© AFP/EAST NEWS, © 0000001/Reporter/ East News

Janet Jackson хүү Eissa Al Mana-г 50 насандаа төрүүлж байв.

 

4. Kelly Preston, 47 настай

© johntravolta/Instagram, © johntravolta/Instagram

Kelly Preston хүү Ben-ийгээ 47 настай байхдаа төрүүлж байсан.

 

5. Susan Sarandon, 45 нас

© Isabelle Vautier/KCS/East News, © MCMULLAN CO/EAST NEWS

Susan Sarandon үргүйдэх эмгэгтэй байсан тул үрийн зулай үнэрлэж амжилгүй явсаар хожуу хүүхэдтэй болж байв. Тэрээр өдгөө 3 хүүхдийн эх болжээ.

 

6. Iman, 45 нас

© the_real_iman/Instagram, © the_real_iman/Instagram

Загвар өмсөгч Iman нөхөр David Bowie-гийн хамтаар 45 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авч байжээ.

 

7. Audra McDonald, 46 нас

© audramcdonald/ Instagram, © audramcdonald/ Instagram

6 удаагийн Тони Авардсын шагналт дуучин бүсгүй 46 насандаа хүүхэд төрүүлж байв.

 

8. Rachel Weisz, 48 нас

© Van Tine Dennis/ABACA/EAST NEWS, © Van Tine Dennis/ABACA/EAST NEWS

Mummy киноны од бүсгүй нөхөр Daniel Craig-ийн хамтаар 48 насандаа хүүгээ төрүүлж байжээ. Тэрээр өмнө нь залуудаа найруулагч Darren Aronofsky-ын хүүхдийг төрүүлж байсан юм.

 

9. Chloë Sevigny, 45 нас

© chloessevigny/Instagram, © chloessevigny/Instagram

American Horror Story цувралын жүжигчин бүсгүй 45 насандаа хүүхэдтэй болж байв.

 

10. Laura Linney, 49 нас

© VALERIE MACON/AFP/East News, © Jaguar PS / Shutterstock.com

Laura Linney 49 насандаа хүү Bennett Armistead-аа төрүүлж байжээ.

 

11. Kenya Moore, 47 нас

© thekenyamoore/Instagram, © thekenyamoore/Instagram

Жүжигчин, продюсер, Real House Wives of Atlanta реалити шоуны од бүсгүй үр шилжүүлэн суулгуулж, охин Brooklyn-ыг 47 насандаа төрүүлж байжээ.

 

12. Tamron Hall, 48 нас

© tamronhall/Instagram, © tamronhall/Instagram

Ток шоуны хөтлөгч, зохиолч, Today хөтөлбөрийн хөтлөгч асан Tamron Hall 48 насандаа анх үрийн зулай үнэрлэж байжээ.

 

13. Brigitte Nielsen, 54 нас

© realbrigittenielsen/Instagram, © realbrigittenielsen/Instagram

Дани жүжигчин бүсгүй үр шилжүүлэн суулгуулж, 54 насандаа 5 дахь хүүхдээ төрүүлж байжээ.

Хожуу хүүхэдтэй болох талаар таны бодол ямар байдаг вэ? Амьдралд хөлөө олсон хойноо хүүхэдтэй болох нь сайн эцэг, эх байхад нөлөөлдөг болов уу?

9
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *