37 насны зөрүүтэй хос: тэд өөрсдийн хайр сэтгэлийн харилцааг жинхэнэ хэмээн батлан хэлжээ

0

АНУ-д амьдардаг Коран гэх 23 настай залуу @ttvleolove_3 нэрээрээ олонд алдартай. Тэрээр рэп, R&B сонирхдог 60 настай “найз бүсгүй”-тэйгээ авахуулсан зураг, бичлэгээ бусадтай байнга хуваалцдаг ажээ.

Тэд хэдий 37 насны зөрүүтэй ч гэлээ өөрсдийн харилцааг жинхэнэ хайр сэтгэл гэж үзэж байгаа юм. Xуурамч хаягтай хэрэглэгчид тэдний харилцааг “жигшмээp” гэж тодорхойлж байгаагаас гадна эмэгтэйн “үрчлээтэй” нүүр царайнаас ичиж байна гэж бичжээ.

vinegred.ru

Гэсэн хэдий ч сошиал сүлжээнд байрлуулсан хосын цугтаа бүжиглэж, үнсэлцэж байгаа бичлэг хэдэн сая үзэлттэй болоод байна. “Таны гэр бүл таны харилцааг нааштай хүлээж авдаг уу?” гэсэн асуулттай нэгэн бичлэг саяхан вирус шиг тарж байсныг та санаж байна уу? Хайртай хосууд энэ асуултанд мөн хариулсан байдаг.

Клипийн асуултанд тэд цугтаа “Тийм ээ” гэж хариулсан юм. Залуухан, ахмад настай гэлтгүй хүн болгон тэдний хайр дурлалыг нааштайгаар хүлээж авсан байна.

vinegred.ru

Интернетэд хайр дурлалын харилцаагаа бусадтай хуваалцаж эхэлсний дараа тэдний харилцааг шүүмжлэлтэйгээр хүлээж авсан бас өөр нэг хэсэг бий. “Би найз бүсгүйгээ хамгаалж байна” гэсэн утга бүхий сэтгэгдэл хүртэл залуу бичсэн аж. Энэхүү сэтгэгдлээ өөдөөс нь шүүр, аяга, утасны камер руу нь ямар нэгэн зүйл шидэж байгаагаар илэрхийлжээ.

TikTok хэрэглэгчдийн зарим нэг нь эмэгтэй мөнгөтэй, баян болохоор л залуу ингэж наалдаж байгаа юм гэсэн байхад, зарим нь энэ үнэхээр жинхэнэ хайр юм уу эсвэл зүгээр л нэг пиар хийгээд байгаа юм болов уу гэж эргэлзсэн ч хүмүүс байна.

Мөн эмэгтэй рүү хандаж бичсэн хэрэглэгчид ч цөөнгүй: энэ эмэгтэйд ер нь шүд байна уу, камерийн эффект хүртэл үрчлээг нь багасгаж чадсангүй гэжээ.

vinegred.ru

Үүнээс гадна хосын өмнөөс чин сэтгэлээсээ баярлах хэрэглэгчид ч мөн цөөнгүй.

  • Өөрөөс нь өөр хэн нэгэн аз жаргалтай байгааг зарим нэг хүмүүс тэвчих чадахгүй юм” гэж бичсэн хүн ч байна.
  • Та хоёр цугтаа үнэхээр сайхан харагдаж байна” гэж нэг нь нэмжээ.
  • Та хоёрт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэж гурав дахь нь бичсэн байх юм.
  • Хайр гэж хайр л юм даа” гэж дөрөв дэх хүн сэтгэгдлээ үлдээжээ.
vinegred.ru

Уншигч таны хувьд ямар бодолтой байна вэ?

6
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. жи

    2021/06/29 at 20:56

    Гадаад үзэмж төрхөөсөө харахад жаахан эвгүи л юм .Ээж хүү хоёр шиг харагдаж баина . Гэхдээ үзэл бодол, аливааг харах өнцөг , зан чанараараа таарч тохирч баивал яах вэ дээ …😊😊

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *