Хөршийнхөө хөлдөөгчийг онгойлготол дотор нь ууттай хувцас байхыг олж харлаа, үүнд гайхаад байх зүйл огтхон ч байсангүй

1

Маш чухал уулзалттай боловч цамцаа солих завгүй байдаг. Өмсөж яваа цамц нэг л эвгүй үнэртээд байх шиг? Магадгүй, гэнэтийн зочид гэрт ирж, харин өмсөх дуртай футболк өмсөхийн аргагүй үнэртээд байх чинь. Найз нөхөд ч гэнэт уулзаж учиръя гэнэ, харин даашинз маань ажлын өдрийн дараа эвгүй үнэртэй болжээ. Иймэрхүү нөхцөл байдал тулгарахад хими цэвэрлэгээ рүү гүйхгүй нь мэдээж. Гэр рүүгээ явж хувцсаа солих ч бас зөв санаа биш. Угтаа бол өдрийн турш анхилуун, цэвэрхэн үнэртэй хувцас өмсмөөр санагдана.

© Freepik

Хүн болгоны амьдралд яг тухайн нэг хувцсыг өмсөх зайлшгүй шаардлага гардаг, даанч нөгөө өмсөх ёстой хувцсаа угаалгүй хадгалсан байх нь харамсалтай. Бүрэн автомат угаалгын машинаар хувцас угаах хугацаа хагас цагаас гурван цаг хүртэл үргэлжилнэ, дээрээс нь хатаах, индүүдэх хугацааг нэмбэл бүхэл өдрийн ажил болно гэхэд нэг их хилсдэхгүй. Ингэх цаг даанч алга. Одоо тэгээд урьдчилан таах боломжгүй нөхцөл байдалд яах болж байна?

© Freepik

Та бүхэндээ хувцсыг хэмнэлттэй бас хурдан сэргээх экспресс-аргыг танилцуулахаар бэлдлээ.

 

Шинэхэн хувцас

1. Хүнсний сод. Энэ арга нь энгийн бөгөөд хэмнэлттэйгээрээ алдартай. Сод нь хөлс зэрэг эвгүй үнэрийг үр дүнтэй дарна, мөн чийгийг өөртөө шингээх тул хувцасны үнэрийг амархан сэргээж чаддаг юм. Цаасан эсвэл даавуун уутанд хэдэн халбага сод хийгээд цэвэрлэхээр байгаа хувцсандаа ороож тавиарай. Гэхдээ хувцсаа нэг их үрчийлгэхгүйгээр ороохоо мартав. 10 минутын дараа элдэв үнэргүй болсон хувцсаа өмсөөрэй.

© Freepik

2. Кофены үр. Энэ арга нь кофенд дурлагчдад яг тохирно. Кофе нь эвгүй үнэрийг өөртөө шингээхийн зэрэгцээ хувцсанд кофены тааламжтай үнэр шингэх юм. Яг л содны аргаар ашиглана. Хувцсандаа уутанд хийсэн кофегоо ороож хэсэг хугацаа болсны дараа хувцсаа өмсөнө.

© Freepik

3. Хөлдөөгч. Хувцсанд шингэсэн хөлсний үнэр нян үржихэд хүргэдэг. Хөлдөөгчийн бага хэм эдгээр нянгуудыг устгахаас гадна цааш үржих боломжийг үгүй хийнэ. Үүний тулд хувцсаа гялгар уутанд хийж хэдэн цагийн турш хөлдөөгчид тавина. Хөлдөөгч зайгүй байсан ч гэсэн хувцас хийх зай олдож л таараа. Гэхдээ болгоомжтой байгаарай. Энэ арга нь зөвхөн зузаан даавуун материалтай хувцсанд л тохирох юм шүү. Нимгэн даавуу, футболкын бүтцийг гэмтээх эрсдэлтэй.

© Freepik

4. Даавууны үнэр сэргээгч. Даавууны үнэр сэргээгчийг өөрсдөө бэлдэх боломжтой. Ажилдаа, аялалд авч явах боломжтой тул хэрэглэхэд маш амар. Шүршдэг саванд ус, бага зэрэг нимбэгийн шүүс, хэдэн дусал эфирийн дурын тос дусаана. Сайтар сэгсэрч орцуудыг холино.

Хувцсыг дотор талаар нь эргүүлээд хувцаснаасаа 15 см зайнаас жигд цацаарай. Хувцас гаднын элдэв үнэргүй сайхан үнэртэх болно.

© Freepik

Мэдээж хувцсыг чанартай хадгалах хамгийн үр дүнтэй арга бол – угаалгын машинд тохирсон горимоор тогтмол зааврын дагуу угаах. Даанч амьдрал дээр урьдчилан таахын аргагүй нөхцөл байдал гардаг тул бидний дээрх танилцуулсан аргууд нэг өдөр танд хэрэг болох биз ээ.

5
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *