
“Marvel Comics”-ийн бүтээл болох “X-Men” киноны Wolverine-ы дүр нь хүн бүрийн хүсэл болсон залуу дүр төрхөө хадгалах чадвартай хэмээн гардаг билээ. Харин өнөөдөр уг кино нээлтээ хийгээд нэгэнтээ 20 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү бүтээлд дүрээ мөнхөлсөн жүжигчид өнөөдөр хэрхэн өөрчлөгдсөн бол?
Storm-ын дүрд Halle Berry

Halle Berry цувралын туршид 4 ангид нь Storm-ын дүрийг бүтээсэн бөгөөд 2001 онд “X-Men” кинонд тоглосны дараагаар “Monster’s Ball” киногоороо Оскарын Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртжээ. 2020 онд тэрээр “Bruised” кинонд найруулагч болон жүжигчний хувиар оролцоод байгаа ажээ.
Wolverine-ы дүрд Hugh Jackman

Австрали жүжигчин эр маань жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, продюсер гээд чамгүй олон авъяастай нэгэн билээ. Түүний хувьд “X-Men” цувралын бүх ангид тоглосон бөгөөд хамгийн сүүлд уг дүрээрээ 2017 онд дэлгэцнээ гарчээ. Тэрээр Wolverine-ы дүрээрээ нэрд гарч улмаар инээдмийн “Kate and Leopold”, аймшгийн “Van Helsing” зэрэг төрөл бүрийн кинонуудад тогложээ. Одоо тэрээр 2021 онд нээлтээ хийх “Reminiscence” кинонд тоглохоор болоод буй ажээ.
Rogue-ын дүрд Anna Paquin

Тэрээр өдгөө телевизийн “Flack” цувралд тоглодог төдийгүй театрын урлагт ч нэр бүхий нэгэн ажээ. Түүний авъяас чадвар бага наснаасаа буюу 11 настайдаа Оскарын шагналыг “Piano” киногоороо авч байснаас нь илт мэдрэгдэх биз ээ.
Professor X-ийн дүрд Patrick Stewart

80 насыг хэдийн давсан жүжигчин, найруулагч, продюсер Patrick Stewart одоо ч кино урлаг, театрын салбарт гялалзсаар байна. Түүний сүүлийн үеийн бүтээлүүдээс дурьдвал “Charlie’s Angels” кинонд жүжигчнээр, “American Dad” кинонд дуу оруулагчаар ажиллажээ.
Magneto-гийн дүрд Ian McKellen

Их Британийн алдарт жүжигчин Ian McKellen уран бүтээлийн ажлаа одоо ч орхиогүй хэвээр л байна. Тэрээр энэхүү цувралд Magneto-гийн дүрд тоглосноос гадна “The Lord of The Rings”, “Hobbit” кинонд Gandalf-ын дүр бүтээснийг нь бид сайн мэдэх билээ. Харин түүний тоглох дараагийн кино нь “Infinitum: Subject Unknown” нэртэй байх гэнэ.
Jean Grey-ийн дүрд Famke Janssen

Жүжигчин найруулагч загвар өмсөгч Famke Janssen сүүлийн жилүүдэд “The Poison Rose”, “The Blacklist”, “How to Get Away with Murder” зэрэг кинонуудад тоглоод байгаа билээ.
Cyclops-ын дүрд James Marsden

Cyclops-ын дүрд тоглосон загвар өмсөгч, дуучин James Marsden Ally McBeal цувралд тоглосон бол сүүлд “Once Upon A Time in Hollywood” болон “Sonic” кинонуудад тогложээ.
Mystique-ийн дүрд Rebecca Romijin

Цувралын анхны ангиас 2006 оны анги хүртэл тэрээр Mystique-ийн дүрд тоглосон билээ. Улмаар 2011 онд нээлтээ хийсэн “X-Men: First Class” ангид түүний оронд жүжигчин Jennifer Lawrence уг дүрд тоглож эхэлжээ.
Sabertooth-ийн дүрд Tyler Mane

Мэргэжлийн бөх асан Tyler Mane Sabertooth-ийн дүрд тоглосон билээ. Өмнө нь тэрээр “Troy”, “Halloween: Origin”, “H2: Halloween 2” зэрэг кинонуудад тоглож байжээ.
Toad-ын дүрд Ray Park

Холимог тулааны урлагаар хичээллэдэг тэрээр сүүлд “Solo: A Star Wars Story” кинонд Darth Maul-ын дүрийг 2 дахь удаагаа бүтээсэн билээ. “Star Wars Episode I: The Phantom Menace” кинонд уг дүрийг бүтээж байсан ажээ.
X-Men цувралаас хэн нь таны дуртай дүр байсан бэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.








Saruul St
2020/08/11 at 12:00
Chinguun Enkhbayar