Гайхалтай үр дүнтэй амин дэмээр баялаг коктейль! Улирлын шинжтэй ханиад томуунаас таныг хамгаална

3

Өвөл ид дундаа явж байхад хүн болгон л дархлаагаа дэмжиж сайжруулахыг хүснэ. Улирлын шинжтэй ханиад томуунаас өөрийгөө хамгаалахыг хичээдэг. Үүнийг үнэтэй эм бэлдмэлгүйгээр хийж болох уу? Хариулт – Болно. Цагаан гаа болон тунхуун орцтой коктейль танд тус болно.

Цагаан гаа болон тунхуун үрийг жижиглэн хэрэглэхэд бодисын солилцоо идэвхижнэ, яагаад гэвэл энэ хоёр хүнс нь вирус болон нянгийн эсрэг үйлчилгээтэй ажээ. Цагаан гааны үндэс нь бодисын солилцоонд сайнаар нөлөөлнө, тунхуу нь амьсгалын замд хуримтлагдсан цэрийг гадагшлуулна, зөгийн бал болон нимбэг нь бие махбодийг амин дэм, микро элементүүдээр хангана.

Цагаан гаа болон тунхуутай амин дэмийн коктейль нь судас цэвэрлэж зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс гадна ой санамжийг дээшлүүлдэг байна. Мөн эр хүний хувьд чадавх дээшлүүлдэг гэж үзэх тул болзоонд явахаасаа өмнө уухыг ч зөвлөдөг ажээ. Уг коктейлийн орцод орсон цагаан гаа нь мөн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмждэг, бодисын солилцоог идэвхжүүлэх тул турах хүсэлтэй хүмүүст тохиромжтой гэж үздэг.

 

Амин дэмийн коктейль

Орц:

  • 125 г тунхууны үндэс
  • 50 г цагаан гааны үндэс
  • 3 нимбэг
  • 3 х.х зөгийн бал
  • 2 х.х цинамон

Бэлдэх арга:

1. Цагаан гаа болон тунхууны хальсыг авч цэвэрлэнэ. Тусгай арилгагч эсвэл аяга таваг угаагч төмрөөр цэвэрлэж болно.

2. Цэвэрлэсэн цагаан гаа болон тунхууны үндсийг блендерийн аяганд хийнэ.

3. Нимбэгээ жижиглэн хэрчээд блендерт хийнэ. Орцуудыг блендерээр буталж жижиглэнэ.

4. Дээрээс нь зөгийн бал болон цинамоныг нэмнэ.

5. Бүгдийг сайтар хутгаад шилэн саванд хийгээрэй.

Бэлэн болсон коктейлийг хөргөгчинд хадгалж болно. Өдөрт 1 цайны халбагаар 2 удаа, гурван долоо хоногийн хугацаанд ууна. Амин дэмээр баялаг уг коктейл нь эрүүл мэндэд нэн тустай, тархины үйл ажиллагааг ч бас дэмжинэ.

Коктейлийг тогтмол хэрэглэвэл бодисын солилцоо идэвхжиж биеийн жин тогтворжиж эхэлдэг. Өөрийнхөө болон ойр дотныхоо хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал тавиарай – дархлаа дэмжих коктейлийн жорыг тэдэнтэйгээ хуваалцаарай.

Анхаарах: Анх хэрэглэж үзэхээсээ өмнө дээрх орцуудаас харшлах эсэхээ сайтар шалгаарай!

10
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Adiya Huu

    Adiya Huu

    2019/01/07 at 19:40

    Tynxyy gej ymar yrgamal baidag ym xaagyyr zaraggag be xariylj ogooch

  2. Энхүүш Г.

    Энхүүш Г.

    2019/01/07 at 20:44

    Merkuri zahad bgaa

  3. Tomor Tuukhtbayr

    Tomor Tuukhtbayr

    2019/01/07 at 21:28

    .

  4. Dugeree Sonom

    Dugeree Sonom

    2019/01/08 at 06:16

    tynkhyy gej yamar yanzii…. khaana bdg yum boloo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *