Би Мари Кондогийн аргаар гэртээ эмх цэгцийг бий болгож чадлаа, харамсахгүйгээр эд зүйлээ хэрхэн гаргаж хаяхыг би танд зааж өгье

0

Мари Кондо – “The Life-Changing Magic of Tidying Up: The Japanese Art of Decluttering and Organizing” бестселлер номын зохиолч. Жижигхэн цэнхэр ном дэлхийн маш олон уншигчийн дунд эрэлт хэрэгцээ ихтэй ном болсон юм: хүмүүс хэдэн жилээр хадгалсан хог новшоо цэгцэлж эмх цэгцийг бий болгож байлаа.

Намайг Мария гэдэг, би энэ номын дагуу гэртээ эмх цэгцийг бий болгохоор шийдсэн юм. Цэвэрлэгээний үйл явцыг гэрэл зургаар баримтжуулсан болно. Юу өөрчлөгдсөнийг та сонирхоорой.

Би угаасаа л нэг их цэвэрч эсвэл эмх цэгцтэй хүн биш. Ажил ихтэй, гэр бүлдээ анхаарал халамж тавих ёстой, тиймээс гэр орны цэвэрлэгээнд тэр болгон цаг гаргаж чаддаггүй. Тэгээд л нэг өдөр шийдвэр гаргасан юм. Нэг сайтар хог новшноосоо салаадхая гэж. Бас тийм ч амар зүйл биш юм байна. Танд л гэж хэлэхэд, Маригийн аргаар гэртээ цэвэрлэгээ хийхэд цаг бас хүч их ордог. Хэд хэдэн удаа зүгээр орхимоор санагдсанаа нуух юун, бүгдийг байгаагаар нь үлдээчихмээр санагдсан удаа ч цөөнгүй. Заримдаа залхсанаасаа болоод хувцаснуудаа эвхсэн болоод л тавьж байлаа. Уншигч та бүхэн намайг уучилна гэж найдаж байна.

 

Миний дагаж мөрдсөн дүрэм

© East News / East news

Номонд цэвэрлэгээний хэд хэдэн зарчмыг үндэс болгосон. Би эдгээр дүрмүүдийг баримтлахыг хичээсэн, гэхдээ бас би өөрөө “сурсан зангаа тавиагүй” ээ. Ерөнхийдөө би өөртөө таатай байхаар л бүх зүйлүүдийг хийсэн гэж хэлж болно. Зарчмуудыг дурдвал:

  • Цэвэрлэгээ байнга 2 үе шаттайгаар явагдана: эхлээд хэрэггүй эд зүйлээ хаяна, дараа нь эд зүйлийг өөрсдийн байрнуудад нь тавина.
  • Хэрвээ тухайн зүйл танд хэрэгтэй эсэхийг мэдэхгүй байвал гартаа бариад танд аз жаргал авчирж байгаа эсэхийг асуугаарай. Хуучин дурсамжаасаа зууралдаад байх хэрэггүй, шинэ зүйлд орон зай гаргаж өг.
  • Өрөөгөөр бус төрөл зүйлээр нь цэвэрлэгээг хий.
  • Эд зүйлийг босоогоор нь хадгалахыг хичээгээрэй.
  • Амжилттай цэвэрлэгээ хийх дэс дараалал: хувцас, ном, цаас, бас бус зүйл, үнэ цэнэтэй, дурсгалтай эд зүйлс.

Би өөртөө зорилго тавьсан бөгөөд энэ нь нэг долоо хоногт багтаан цэвэрлэгээг хийж дуусгах явдал байв.

 

Цэвэрлэгээний төлөвлөгөө

Даваа: хувцас: комод, шкаф, тавиур

Мягмар: ном

Лхагва: цаас, бас бус зүйлс

Пүрэв: цаас, бас бус зүйлс

Баасан: нүүрний будаг + агааржуулагчийг цэвэрлэх

Бямба: цонх, паарнуудаа арчих, шал, хивсээ угаах

Даваа 2: ажилдаа явах замдаа тарааж болох юу л байна бүгдийг тараах

Хэрэг болж магадгүй гэж огтоос байхгүй!

Энэ зүйл намайг үнэхээр баярлуулж байна уу?

 

Хувцас

Өрөөнд минь тавиуртай шкаф, комод бас өлгүүртэй шкаф бий. Номын зохиогчийн хэлснээр, хүмүүс хувцсаа эвхэж хадгалахыг тэр болгон тоолгүй, харин өлгөхийг хичээдэг гэжээ. Энэ ч үнэхээр үнэн. Тийм учраас би ихэнх даашинзуудаа эвхээд, байнга өмсдөг хувцсаа өлгөсөн. Хувцсыг хөнгөнөөс хүнд гэсэн дэс дарааллаар өлгөхийг Мари зөвлөсөн байна лээ. Би бас өнгөөр нь ялгахыг хичээсэн шүү.

Мари өөрийн сувагтай бөгөөд хувцсаа хэрхэн зөв хадгалахыг заадаг. Би ч хэлснээр нь бас бүгдийг хийж чадаагүй.

Бүх хувцаснуудаа орон дээр дэлгэж тавихад овоолсон уул шиг л харагдсан. Зураг дээрээс харж байгаагаар бол хувцас энэ комодоос ёстой хахаж цацаж байгаа биз? Хувцаснууд нь ч эмх замбараагүй. Би үнэнээ л хэлье надад үнэхээр хүч чадал байгаагүй юм шүү.

Миний ойлгосон нэг зүйл гэвэл гэртээ засвар хийгээд шкафаа солихдоо том тавиуртайг лав дахиж сонгохгүй, хувцас хадгалах ёстой тохиромжгүй юм байна лээ. Зөвхөн комод, зөвхөн хардкор. Энэ шкаф ёстой миний шүдний өвчин болж байна. Би эхнийхээ зурагнаас өөрөө ч ичсэн. “Дараа нь” гэдэг гэрэл зургийг бас төгс гэж хэлэхээргүй, зарим нэг хувцас нь цэгцгүй л харагдана. Ялангуяа торгон нимгэн цамцыг Маригийн зөвлөсөн шиг хадгалах амаргүй. Харин гутлын хувьд би ёстой азтай. Янзлаад удаагүй байсан бас хадгалах амар арга олчихсон, шкафны доод хэсэгт хайрцгуудад хийсэн байгаа.

Гутлыг хайрцганд хадгалах үнэхээр амар юм. Хэлбэрээ алдахгүй, тоосонд дарагдахгүй, бас өмсөх гэсэн гутлаа амархан олно.

 

Ном

Өөрт хэрэггүй эсвэл худалдаж авсан ч уншилгүй хэдэн жил хэвтэж байгаа номоосоо салах хэрэгтэй гэж Мари зөвлөжээ. Цэвэрлэгээ хийж байхдаа надад Пушкины зохиолын түүвэр бас “Дайн ба энх” хэд хэдээрээ байгааг олж мэдлээ, би огт анзаарч байсангүй. Номуудыг ялгасан арга: доод тавиураар ажлын хувьд надад хэрэгтэй номууд эсвэл одоо уншиж байгаа номуудыг тавилаа. Дээд хэсгээр нь уран зохиолын номууд. Нийтдээ 40 номоосоо салсан: зарим нэгийг нь цаас дахин боловсруулах үйлдвэрт, заримыг нь дүүдээ өглөө.

 

 

Бас бус зүйлс болон цааснууд

Цаас янзлана гэдэг амаргүй ажил байна лээ. Ширээн дээрх бүх зүйлийг цэгцэлсэн, хуучин гарын авлагууд, их сургуулиас үлдсэн хэрэггүй тэмдэглэл, дэвтрүүд хаяхад 2 хогийн уут дүүрсэн. Эхлээд бүр цаастай шургуулга онгойхгүй байсан гээч. Тийм л их хог цуглуулсан байж.

Энэ удаад их хүч, цаг зарцуулсан юм. Олон жилийн турш цуглуулсан зүйлээсээ салахад амаргүй. Хуучин өдрийн тэмдэглэлээ зүрх сэтгэлээсээ уян уян хаялаа. Цааснуудаа ч хэрэгтэй болон дурсгалтай хэмээн ялгасан. Хамгийн хэрэгтэй баримт бичгүүд, цааснуудыг ziplock уутанд хийгээд шургуулганы захад тавилаа, дараа нь олоход амар.

Миний бичгийн ширээнд ямар их хог байгааг би огт мэддэггүй байж. Хусуур ч гарч ирж байх шиг. Надад ямар хэрэгтэй юм бол?

Хуучин гэрэл зургуудаа шкафанд хадгалахгүй байхыг Мари зөвлөжээ. Зургийн цомогт хийгээд тавиур дээр хадгалах нь тохиромжтой. Дараа нь дурсгалтай зургуудаа дуртай үедээ үзэж болно. Би хүмүүст зургуудаа гар утаснаасаа эсвэл компьютерээсээ үзүүлэх дургүй. Тиймээс би сүүлийн аяллаас үлдсэн зургуудаараа цомог хийсэн. Ирсэн зочдод үзүүлэхэд ч сайхан.

 

Нүүрний будаг

Энэ цэвэрлэгээ миний хувьд хамгийн амар бөгөөд хөнгөхөн нь байлаа. 2 сарын өмнө би нүүрний будагнуудаа шинэчилж хэрэггүй будагнуудаа хаясан байсан юм. Миний хувьд нүүрний будгаа хадгалах эвтэйхэн системийг нэвтрүүлэх нь чухал санагдсан. Өдөр болгон хэрэглээд байдаггүй будагнуудаа шкафанд хийгээд, зайлшгүй шаардлагатай будагнуудаа ил үлдээлээ. Эд хогшил бага байх тусам төдий чинээ эмх цэгц бий болно.

Шкафанд ч гэсэн эмх цэгцтэй. Тусгаарлах савнуудыг гэр ахуйн дэлгүүрээс худалдаж авсан. Уг зориулалт нь халбага, сэрээ хийх юм, гэхдээ би өөрөөр ашигласан юм. Санаа авах гээд Маригийн инстаграм руу нь орж үзлээ. Үнэхээр сайхан юм аа.

© mariekondo / Instagram

Энэ өдөр би бас агааржуулагчаа цэвэрлэсэн. Төсөөлж байснаас амархан байлаа.

Гадаргууг нь арчиж цэвэрлээд шүүлтүүрийг нь ч сайтар цэвэрлэсэн. Шүүлтүүр нь амархан салдаг юм байна, тагийг нь онгойлгоод шүүлтүүрээ усанд угаасан. Цэвэрлэгээний үр дүнг доор зургаар үзүүлэв.

 

Дүгнэлт

Энэ бол их цэвэрлэгээний миний анхны туршлага. Төгс болоогүй, зарим нэгэнд нь үнэхээр эрч хүч дутсан. Цаас бас дурсгалтай зүйлтэйгээ илүү их зууралдсан даа. Гэрэл зураг, киноны тасалбарууд. 2 долоо хоногийн өмнө цэвэрлэгээг хийсэн. Тэр цагаас хойш эмх цэгц 90%-тай хадгалагдаж үлджээ, энэ нь миний хувьд маш их амжилт. Netflix-ээр бас Мари Кондогийн нэг сериал гарч байсан. Тэр хүмүүсийн гэрт эмх цэгцийг бий болгож өгдөг.

Өөрийнхөө зүгээс нэмэх хэд хэдэн зөвлөгөө байна:

  • Хамгийн үр дүнтэй гэж үзсэн зөвлөгөө: “юмыг яаж мэдэх вэ” гэдэг ойлголт огт байх ёсгүй. Би л гэхэд дээс үсэрнэ гээд шкафандаа 4 жил дээс хадгалсан байна. Хаясан – үсрэлтээр хичээллэх юм бол шинийг л авна биз.
  • Эд хогшил бага байх тусам эмх цэгцийг амархан бий болгож болно. Нэн шаардлагатай л биш бол бүгдийг хая.
  • Дурсгалтай, үнэ цэнэтэй гэж юм битгий хадгалаарай. Тоон хувилбар руу шилжүүлж болох бол тэгээд л хадгал.

Та гэртээ эмх цэгцийг хэрхэн бий болгодог вэ? Маригийн арга барил танд ямар санагддаг вэ?

7
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Damdin Battsetseg

    Damdin Battsetseg

    2020/06/15 at 08:44

    Oyut Oyoo

  2. Ariuna Ari

    Ariuna Ari

    2020/06/16 at 02:18

    Tuya Otgon

  3. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/06/17 at 08:21

    Good❤

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *