
Гэрийн тэжээвэр амьтдын адил хүний үс ч бас гуужиж байдаг ажээ. Үүнээс гадна хүнээс өдөрт 50-100 ширхэг үс тогтмол унаж байдаг байна. Хэдийгээр энэ тоо хэт их юм шиг санагдаж байж болох ч 100,000 ширхэг үсний ширхэгтэй байдаг хүний хувьд энэ нь тун бага тоо гэдэг нь ойлгомжтой. Харамсалтай нь хүний өдөр тутмын зохисгүй үйлдлээс үүдэлтэйгээр үс маань хэвийн хэмжээнээс ихээр унах, халзралт үүсэх явдал ихэссээр байгаа билээ. Манай сайт уншигч танд чухам ямар шалтгаануудын улмаас үс шингэрч, ихээр унадаг тухай танилцууулахаар бэлдлээ.
1. Хоол, цайгаа уух ёстой цагтаа уухгүй байх

Өдөрт тогтмол илчлэг, амин дэмийг хоол хүнснээсээ авч байж хүний биеийн үйл ажиллагаа хэвийн явагддаг. Иймээс хоол хүнсээ тогтмол хэрэглэхгүй байх нь гормоны өөрчлөлтөд хүргэж үс уналт, шингэрэлтийн нэгэн шалтгаан болдог ажээ. Түүнчлэн хоолны дутагдалд орсон, хүнсний зохимжгүй хэрэглээтэй хүний биед ажиглагдах шинж тэмдгүүдийн нэгээр үс уналт зүй ёсоор тооцогддог байна.
Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Үс нь уураг буюу кератинаас бүтдэг тул уураг, өөх тосоор баялаг хоол хүнсийг тогтмол хэрэглэж хэвших хэрэгтэй.
2. Наранд хэт удаан байх

Нарнаас ялгардаг хэт ягаан туяа нь үсний уян хатан, бат бөх байдлыг үгүй хийдэг бөгөөд мөн удаан хугацаанд наранд байх нь үсийг хуурайшуулж, гэмтээдэг байна. Энэ бүх хүчин зүйлээс үүдэлтэйгээр үс унаж эхэлдэг аж. Түүнчлэн хар бараан өнгийн үстэй хүмүүсээс илүүтэйгээр цайвар гэгээлэг өнгийн үс наранд илүү цочмог хариу үйлдэл үзүүлдэг байна.
Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Үсээ малгай зэрэг нарнаас хамгаалах боломжтой зүйлсээр хааж байх хэрэгтэй. Мөн нарны туяанаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэж, үсэндээ тогтмол чийгшил өгөх маск тавьж хэвшээрэй.
3. Үсээ хэт чанга боох

Үсээ чанга сүлжиж боох нь үсний уг хэсэгт даралт үүсгэж, уналтад хүргэх бас нэгэн шалтгаан болдог ажээ. Энэ байдал удаан хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд үсний уут суларч, дахин үс ургах ямар ч боломжгүй болдог байна.
Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Үсээ шаардлагагүй тохиолдолд чанга боож, сүлжих хэрэггүй. Мөн үсийг гэмтээх материалтай үсний боолт хэрэглэж буй эсэхээ нягталж үзэхийг танд зөвлөж байна.
4. Үсээ тогтмол угаахгүй байх

Та үсээ долоо хоногт нэг удаа угаадаг юм биш биз? Тэгвэл энэ дадал тань үс уналтанд их хэмжээний сөрөг нөлөө үзүүлж байдаг ажээ. Хуйханд гадны бохирдол болон биеэс ялгарах өөх тос хуримтлагдан үсний уутыг бөглөж байдаг тул үсний ургалтыг удаашруулах, уналтанд хүргэдэг байна.
Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Үсний төрлөөс хамааран долоо хоногт 2 буюу түүнээс олон удаа үсээ угааж хэвших хэрэгтэй. Ингэхдээ сульфатын агууламжгүй шампунь хэрэглэхийг эрхэмлэх хэрэгтэй.
5. Үсний уг хэсгийн гэмтсэн үсийг тогтмол тайрахгүй байх

Үсний гэмтэлтэй уг хэсгийг тайрах нь үсний ургалтыг дэмжих хамгийн энгийн арга гэдгийг хэн бүхэн мэдэх биз ээ. Энэ нь таны үсийг илүү эрүүл болгож, халзралтаас сэргийлэх болно. Иймээс 12 долоо хоног тутамд нэг удаа үсний гэмтсэн уг хэсэгт тайралт хийлэж байгаарай.
6. Хэт халуун усанд орох

Хэт халуун ус нь үс болон арьсыг хуурайшуулж, үс уналтанд хүргэх магадлалтай байдаг ажээ. Хэт халуун усыг шампуньтай хослуулан хэрэглэснээр үсний тослогийг үгүй хийж, хүний бие илүү их тосыг ялгаруулж эхэлдэг байна. Ийнхүү хуйхны тослогийн хэмжээ алдагдаж, нян бактери үржих орчныг оруулдаг ажээ.
Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Халуун бүлээн усаар үсээ угааж хэвших хэрэгтэй. Мөн үсээ зайлахдаа аль болох хүйтэн усаар зайлж байгаарай.
7. Толгойгоо хэт их маажих

Толгойгоо хэт их маажих нь мөөгөнцрийн халдвар авах, элдэв харшил, үрэвсэл үүсгэх, үсний уутыг суллах зэрэг сөрөг нөлөөг дагуулж байдаг. Энэ бүхэн нь үс уналтын бас нэгэн шалтгаан болдог ажээ.
Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
A, D, E амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн загатнасан тохиолдолд маажихын оронд хуйхандаа зөөлөн иллэг хийж хэвшээрэй. Түүнчлэн селен, цайр зэрэг мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй орц агуулсан шампунь хэрэглэхийг зөвлөж байна.
8. Хэт халуун хэлбэржүүлэгч ашиглах

Үсний индүү, сэнс зэрэг хэт халуун үүсгэгчийг үсэндээ хэрэглэх хэрэггүй. Учир нь тэдгээрээс үүдэлтэй хэт халуун нь үснээс тослог болон уургийг үгүй хийж, чийглэгийн тэнцвэрийг алдагдуулж үс уналт, халзралтыг бий болгодог байна.
Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Үс хэлбэржүүлэгч дээрх төхөөрөмжүүдийг долоо хоногт 3-аас дээшгүй хэрэглэх. Мөн хэрэглэх үедээ хамгийн бага хэмийг тохируулан хэрэглэж үсээ хамгаалахыг зөвлөж байна.
9. Үсээрээ тоглох

Үсээ зулгаах, имрэх, үрэх зэрэг үйлдлийг бид өөрийн мэдэлгүй байнга хийж байдаг. Харамсалтай нь эдгээр дадал зуршлууд нь үсийг гэмтээж, унагах гол хүчин зүйлсийн нэг болж байдаг ажээ. Тухайлбал үсээ зулгаах үед хэдийгээр таны хуйх цэвэрхэн байгаа мэт боловч нүдэнд үл үзэгдэх бохирдлууд суларч буй үсний уутанд орж үрэвсэл үүсгэх, үсний ургалт зогсоох зэрэг сөрөг нөлөө дагуулдаг.
Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Нэгэнт дадал болсон үйлдлийг хязгаарлах тэр бүр амар байдаггүй. Иймээс энэ тохиолдолд гараа завгүй байлгах нь хамгийн зөв сонголт болох болно.
10. Нойтон үсээ самнах

Үс нойтон үедээ маш эмзэг болсон байдаг тул усанд орох үед үс ихээр унадаг ажээ. Иймээс үсээ зөөлөн алчуураар арчиж үсээ хатаасны дараагаар самнаж байхыг зөвлөж байна.
Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Үсээ угаасны дараа нарийн ширхэгтэй алчуураар арчиж хатаагаад үсээ самнах нь зүйтэй.
Таны хувьд үс арчилгааны нууц тань юу вэ? Мөн үс уналттай хэрхэн тэмцэж байна вэ?








Буриад Жавзмаа
2020/12/23 at 23:45
Өлзий М. М. Өлзий
Буриад Жавзмаа
2020/12/23 at 23:45
М. Дүүрэнжаргал
Deegii Baljinnyam
2020/12/25 at 18:02
Olon ugaah ni sain gesen ug uu
Отгончимэг Б.
2020/12/26 at 01:27
Suwd Suwdaa