Магадгүй танаас ч хямдхан үнэртэй ус түрхдэг байж мэдэх 15+ алдартан. Тэд ямар үнэртэнд дуртай байдгийг сонирхоцгооё

0

Алдартай эрхмүүд өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг зүйлсээ хамгийн сайн нь байлгахыг хичээдэг бөгөөд тэр нь хувцас, машин, байшин гээд тэдний хүсэж буй юу ч байж болно. Гэсэн хэдий ч үнэртэй усны тал дээр тэдний сонголт бид нарынхаас ялгараад байх зүйлгүй юм. Ингээд бид танд үнэртэй ус авахын тулд банк хоослох шаардлагагүйг бидэнд харуулсан алдартнуудыг танилцуулж байна. Тэдний зарим нь бүр эрэгтэй үнэртэнд дуртай гээд боддоо!

1.”Blake Lively”

© Image Press Agency/BWP Media/East News © Burberry

Хэдийгээр Блэйк Ливли “Gucci” брэндийн үнэртний нүүр царай боловч тэрээр “Burberry” брэндийн “The Beat” үнэртэй ус хэрэглэдэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд “шинэлэг, хөнгөн хэрнэ маш сайн тогтоцтой” байдаг гэдгийг онцолжээ. Тэрхүү үнэртний савлагаан дээр “Burberry” брэндийн босоо логог ягаанаар дүрсэлсэн бөгөөд сүрчигний дээд ноотууд нь ягаан чинжүү, жүрж, бергамот лийр, кардамон зэрэг юм.

 

2. “Kate Moss”

© Eastnews © Clarins © Nadia Narain

Кейт Мосс үнэртэн түрхэлгүйгээр гэрээсээ гардаггүй. Тэрээр 3 өөр үнэртэй ус ээлжлүүлэн түрхдэг бөгөөд тэдний 2 нь тийм ч үнэтэй биш ээ. “Clarins Eau Dynamisante” болон “Nadia Narain Lua” нар нь байгалийн гаралтай, синтетик агуулаагүй сарнайн сүрчигнүүд юм.

 

3. “Sofia Vergara”

© Invision/Invision/East News © Hermes

“Modern Family” киноны үзэсгэлэнт од эрэгтэй сүрчиг түрхэхийг илүүд үздэг бөгөөд заар, мод, навчин тамхины орцтой сүрчгийг маш дур булаам гэж боддог байна. Тэрээр “Shape.com” сайтад өгсөн ярилцлагадаа хамгийн дуртай сүрчгээрээ “Hermes Men” брэндийн “Terre d’Hermes” үнэртэй усыг нэрлэжээ.

 

4. “Hailey Bieber”

© haileybieber / Instagram © Bond

23 настай загвар өмсөгч Хейли Бибер “Elle Australia” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн загварлаг байдлын зарим нууцыг дэлгэсэн бөгөөд “Bond №9” брэндийн “West Side” сүрчгийг хамгийн дуртай үнэртнээрээ нэрлэжээ. Тэрээр мөн “Энэ үнэхээр гоё үнэртэй. Учир нь энэ сүрчиг хэт эмэгтэйлэг биш учраас охид, хөвгүүд аль аль нь түрхэж болно. Бас нэг нууц гэвэл энэ сүрчгийг анх нэгэн хүү түрхдэг байсныг олж мэдээд ‘Би ч бас түрхмээр байна’ гэж шууд хэлсэн. Тэр хүүг хэн болохыг та нар бараг л гадарлаж байгаа байх тийм үү” гэжээ.

 

5. “Margot Robbie”

© Jennifer Lowery/Broadimage/Broad Image/East News © Calvin Klein

Марго Робби үнэртэнд дурлагч биш хэдий ч “Calvin Klein”-ий “Deep Euphoria” үнэртэй устай учиртлаа тийм хэвээр байжээ. Тэрээр “Marie Claire”-д өгсөн нэгэн ярилцлагадаа “Би залуу байхдаа хэзээ ч үнэртэй ус түрхэж байгаагүй. Эфирийн тос, лавендер цэцгийн ханд зэргийг үсэндээ түрхээд л явдаг байлаа. Харин бараг жилийн өмнө “Calvin Klein”-ий “Deep Euphoria”-г түрхэж үзээд одоо хэр нь дурласан хэвээр байгаа. Энэ сүрчиг цэцгийн ханд, сарнайн чихэрлэг үнэрийг агуулсан эмэгтэйлэг хэдий ч хэт хүчтэй биш учраас би өдөр бүр түрхдэг” гэсэн байна.

 

6. “Selena Gomez”

© Xavier Collin/Image Press Agency/BWP Media/East News © Marc Jacobs

Селена Гомез жимслэг, ванилийн анхилуун үнэрт дуртай бөгөөд түүний дуртай сүрчигнүүдийн нэг нь гүзээлзгэний ноотны агууламж бүхий “Marc Jacobs” брэндийн “Daisy” нэртэй сүрчиг юм. Хэрэв та Селена шиг үнэртэй болохыг хүсвэл зуны халуун өдрүүдэд түүний хэрэглэдэг сүрчгийг сонгоод үзэхийг зөвлөж байна.

 

7. “Chris Hemsworth”

© Invision/Invision/East News © Hugo Boss

Крис Хемсворт энгийн нэг сүрчиг сонирхдоггүй хүн. Түүний сонгосон үнэр бол өвлийн хүйтэн саруудад ч зуны халууныг мэдрүүлэм “Hugo Boss” брэндийн “Hugo” сүрчиг юм. Сүрчиг зандан мод, цитрусын орцтой.

 

8. “Vanessa Hudgens”

© JEAN-BAPTISTE LACROIX/AFP/East News © Pink Sugar

“Vanessa Hudgens” олон үнэртэн сольдог ч хамгийн дуртай үнэртнээрээ “Aquolina”-ийн “Pink Sugar”-ийг нэрлэжээ. Тэрээр “Би маш олон үнэртэн туршиж үзсэн. Гэхдээ сүүлийн үед энэ усыг ихэд таашаах болоод байгаа. Нас ахих тусмаа хурц үнэртэй сүрчиг сонгомоор санагдах болсон. Тиймээс л би маш олон шинэ үнэртэн туршиж үзэж байгаа“ хэмээн “Hollywood Life”-д өгсөн үнэртний тухай ярилцлагадаа дурджээ.

 

9. “Miley Cyrus”

© Xavier Collin/Image Press Agency/BWP Media/East News © Acqua di Parma

Майли Сайрусын дуртай үнэртэн нь бие даасан эмэгтэйг илтгэх өвөрмөц үнэртэй бөгөөд тэрхүү сүрчиг нь “Acqua di Parma”-гийн “Iris Nobile” юм. Америкийн залуу дуучин ийм үнэртэн түрхдэг гэхээр төсөөлөхийн аргагүй ч Майли Сайрусын хувьд бүх төсөөлшгүй зүйлийг төсөөлөл болгодог хүн учраас боломжтой юм.

 

 

10. “Zayn Malik”

© zayn / Instagram © Dolce & Gabbana

Ганцаараа уран бүтээл хийхээр шийдсэн “One Direction” хамтлагаас төрөн гарсан алдартан тэрээр зуныг санагдуулам шинэхэн мэдрэмж өгдөг үнэртэнд дуртай гэнэ. Тэрээр “Dolce & Gabbana”-гийн “Light Blue for Men” сүрчигний фен нь юм. Тус үнэртний суурь ноотууд нь Сицилийн жүрж, розмарин, заар зэрэг болно.

 

11. “Sienna Miller”

© Invision/Invision/East News © Jo Malone

Сиенна Миллер “Jo Malone’s perfumes”-ийн том фен бөгөөд түүний дуртай үнэр нь цитрус, базил болон жүрж бөгөөд тус сүрчиг нь 70 долларын үнэтэй. Энэ бол алдартнуудын нэрийн хуудас болсон үнэртэн юм. Тус үнэртэн 21 жилийн турш оршин тогтнож байгаа бөгөөд одоо ч алдартай хэвээр байгаа юм.

 

12. “Rihanna”

© badgalriri / Instagram © Sanrio © Escada

Рианна хоёр өөр үнэртэй усыг хооронд нь ээлжлүүлэн түрхэх дуртай. Тэдгээр үнэртнүүд нь “Escada”-гийн үйлдвэрлэхээ больсон “Moon Sparkle” болон “Hello Kitty”-гийн “Momoberry” юм. “Саван дахь нарны гэрэл” хэмээн нэрлэгддэг энэхүү жимс, цэцгийн анхилуун үнэртэнг ердөө 45 доллароор худалдаж авах боломжтой.

 

13. “Christina Aguilera”

© xtina / Instagram © Franck Olivier

Хэдийгээр тэр өөрийн нэрийн үнэртэнтэй ч поп од маань зуны цагт төгс тохирох цэцэг болон жимсний үнэртэй “Olivier”-ийн “Sun Java”-д маш их дуртай юм.

 

14. “Ashley Graham”

© Xavier Collin/Image Press Agency/Mega Agency/East News © Chloe

“Chloe Eau De Parfum” бол “Ashley Graham”-ын цорын ганц дуртай үнэртэн биш бөгөөд тэрээр өөр нэгэн үнэртэнгүйгээр амьдралаа төсөөлдөггүй гэнэ. Энэхүү хөнгөн, шинэхэн анхилуун үнэр нь маш олон орцтой бөгөөд цээнэ цэцэг, фрэссиа, “lychee” зэрэг дээд ноотуудыг агуулдаг.

 

15. “Lebron James”

© USA TODAY Sports/Sipa USA/East News © Dolce and Gabbana

Бүх цаг үеийн хамгийн алдартай сагсан бөмбөгийн тоглогчдын нэг Леброн Жеймс “Dolce and Gabbana” брэндийн “The One” үнэртэй усанд дуртай. Тэрээр маш сэргэг үнэртэй байх дуртай бөгөөд “NBA”-ийн аваргын сонгосон тус үнэртэнд табакко, дулаан кардамон, базил орсон.

 

16. “Gigi Hadid”

© gigihadid / Instagram © Tom Ford

Америкийн загвар өмсөгч Жижи Хадид “Intothegloss”-т өөрийн гоо үзэсгэлэнгийн нууцыг хуваалцсан бөгөөд “Надад ‘Tom Ford Velvet Orchid’ үнэртэн хамгийн их таалагддаг. Гэхдээ энэ усыг үдшийн цагаар түрхэх нь илүү тохиромжтой. Үнэхээр сайхан арга хэмжээнд явах болбол би энэ үнэртэнгээ түрхдэг” гэжээ. Ямар сонирхолтой холимог вэ!

Тэрээр 2017 онд бергамот, жүрж, ром дарс, зөгийн балны дээд ноотууд агуулсан эмэгтэйлэг үнэр бүхий сүрчигний нүүр царай болохоор сонгогдож байсан юм.

 

17. “Kylie Jenner”

© kyliejenner / Instagram © Victoria’s Secret

Кайли Женнерийг нүүр будалтын маш том фен гэдгийг хүн бүр мэддэг ч чухам ямар үнэртэн түрхдэг гэдгийг нь төдийлөн сайн мэддэггүй. Итгэх үгүй нь хамаагүй ч тэрээр сүрчгийг тийм ч их сонирхдоггүй бөгөөд заримдаа үнэртэй ус түрхэхээр толгой нь өвддөг гэжээ. Гэсэн хэдий ч тэр заримдаа “Victoria’s Secret”-ийн “Coconut Passion” биеийн цацлагыг хэрэглэдэг байна.

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *