
Үндэсний газарзүйн нийгэмлэгээс жил бүр олон улсын хэмжээний гэрэл зургийн уралдааны зарладаг. National Geographic Photo Contest уралдааны энэ жилийн уралдааны шилдэг бүтээлүүдийн зургуудыг үзэгчид та бүхэнд толилуулж байна. 2014 оны гэрэл зургийн уралдааны тэргүүн байранд гэрэл зурагчин Marko Korošec-ын Колорадогийн Джулсберг хотын ойролцоо авсан шуурганы үүлний зураг оржээ. Тэрээр энэхүү зургаа “Independence Day” буюу “Тусгаар тогтнолын өдөр” хэмээн нэрийдсэн байв.
Хоёрдугаар байранд Agnieszka Traczewska-гийн Йерусалимд болсон хуримын үйл явдлыг харуулсан “Анх удаа” нэртэй зураг орсон байна.
Гуравдугаар байранд Marc Henauer-ын Австрийн Трагос хотын ойролцоох Грюнер нууранд авсан “Ид шидийн хаант улс дахь шумбагч” гэдэг зураг оржээ.
Бусад зургууд нь нэмэлт шагналуудыг хүртсэн зургууд юм.
Marcelo Castro-гийн Бирм улсад авсан “Гэрлийн үндэс” зураг
Sean Hacker Teper-ийн Эквадорт авсан “Ертөнцийн төгсгөл” зураг
Evan Cole-ын Өмнөд Алжирт авсан “Сахар дахь шагналын амралт” зураг
Mahesh Balasubramanian-ын Энэтхэгийн өмнөд хэсэгт авсан “Тэнгэрлэг будалт” зураг
Susie Stern-ий Лондонд авсан “Хатагтай нар хүлээж байна” зураг
Duowen Chen-ий Чех улсад авсан “Манант хот” зураг
Byron Inggs-ийн Лесотогийн Сехлабатебе үндэсний цэцэрлэгт хүрээлэнд авсан “Эцсийн эрх чөлөө” зураг
James Eimmerman-ы Калифорний Sequoia цэцэрлэгт хүрээлэнд авсан “Аваргуудын хамт” зураг








Bilguun Neon
2014/08/06 at 15:56
Get MORE likes for your photos / status / vidéos read more >>> 92autolike.yolasite. com <<< https://www.facebook.com/notes/get-2ok/autolike/788784931166114 (y) 4 (y)
Bilguun Neon
2014/08/06 at 15:56
Get MORE likes for your photos / status / vidéos read more >>> 92autolike.yolasite. com <<< https://www.facebook.com/notes/get-2ok/autolike/788784931166114 (y) 4 (y)