Модонд авирах – хүүхдүүдийн хийдэг л зүйл. Одооны томчууд өөрсдөө ингэж өссөнөө мартсан юм шиг хүүхдүүдээ модонд битгий авир гэж зaгнах болжээ

2

Бид хүүхдүүдийнхээ хөдөлгөөн бүрийг хянаж чадахгүй, бүгдийг хянах ч хэрэггүй!

Хэдэн долоо хоногийн өмнө би сошиал сувгаар модны орой дээр авираад гарсан 9 настай хүүгийнхээ гэрэл зургийг хуваалцсан юм. Зарим нэг хэрэглэгчид гайхсан байна. Сая л зургийг нь тавьж байгаагаас бус тэр энэ модны орой руу авираад олон жил болжээ. Би араас нь “буугаад ир” эсвэл “битгий их өндөрт гар” гэж хашхирахаа больсон, түүнийг зөв сонголт хийгээрэй л гэж хэлдэг. Үнэнийг хэлэхэд би хүүгээрээ бахархаж байгаа, дээшээ гарч чадсанд нь баярлаж явдаг,  тэр “эрсдэл”-тэй зүйл хийж ард нь гарч чадлаа.

Модонд авирах – хүүхдүүдийн хийдэг л ажил. Бага байхад байрныхаа хүүхдүүдтэй модонд авирч тоглодог л байлаа, одоо миний хүү тэгж тоглож байна. 80-аад оны хүүхдүүд сайн мэднэ дээ, бид харанхуй болтол гадаа тоглож өсөцгөөсөн.

Ямар нэгэн шалтгаанаар одоо цагт модонд авирч тоглох хүүхдүүд цөөрчээ. Өөрсдөө ингэж өссөнөө мартсан юм шиг эцэг эхчүүд хүүхдүүдээ модонд битгий авир гэж загнах болжээ. Та өөрөө мөчрөөс мөчрөнд зүүгдэж өсөөгүй гэж үү? Нэг айдас гэвэл, таван настай хүүхэд хараа хяналтгүй модонд авирах аюултай, энэ бодол хэний ч айдсыг төрүүлнэ. Зарим нэг нь хүүхдээ ингээд хамаагүй дураар нь тавьж байдаг гэж буруутгах байх, яаж ингэж болох вэ дээ гэж бодох эцэг эхчүүд ч цөөнгүй.

Хүүхдээ дураар нь тоглуулах, тавьж чадахгүй байгаа нь бусад хүмүүс юу гэж хэлэх бол гэсэн айдастай холбоотой болов уу? Би ч гэсэн санаа зовдог, айдаг. Тэр айдас миний зүрхийг зогсоох шиг санагддаг юм. Муу зүйл бодогдох үе ч бий.

Би тэр айдсаа удирдаж чаддаг болсон, хүүхдээ чөлөөтэй хүмүүжүүлэх хүсэл минь тэр айдсыг давж гардаг юм. Манай хөршүүд дунд ч гэсэн миний үзэл бодолтой адилхан хүмүүс бий. Тэр айдас намайг эзэгнээд эхлэхээр би модны орой дээр байгаа хүүгээ нэг хараад л өөр тийшээ хардаг.

Болзошгүй бэртэл гэмтлийн эрсдэл үнэндээ бага гэж хэлж болно. 2016 оны судалгаанаас харцгаая л даа: “Санал асуулгад нийт 1600 эцэг эх оролцсон байна. Тэд хүүхдүүдээ модонд чөлөөтэй авирахыг нь зөвшөөрдөг. Эдгээр эцэг эхчүүдийн хүүхдүүдийн дунд нэг түгээмэл гэмтэл бий – тэр бол арьс бага зэрэг шалбарсан. Санал асуулгад оролцсон эцэг эхчүүдийн 2 хүрэхгүй хувь нь хүүхдийн яс хугарсан, бүр бага хувь нь тархи хөдөлсөн гэж хариулжээ. 14 хүртэлх насны америк хүүхдүүдийн бэртэл гэмтлийг авч үзэхэд, жилд 3,5 сая хүүхэд зохион байгуулалтай багийн спортын төрлөөр хичээллэж байгаад хүнд бэртэл авсан гэсэн статистик тоо байна”.

Ийм л байна даа. Олон эцэг эхчүүд хүүхдээ спортоор хичээллүүлэхийг хүсдэг, тэр нь модонд авирахаас ч илүү аюултай байгааг статистик тоо харуулж байна.

Бэртэл гэмтэл гэдэгт бид өвдөг шалбарсан эсвэл хугарсан ясны тухайд яриагүй юм шүү. Амьдралынхаа туршид хохирч байгаа хүнд бэртэл гэмтлийг онцолсон, ялангуяа хөлбөмбөгийн төрөл маш аюултай. Вашингтон мужийн спортын эрүүл мэнд болон аюулгүй байдлын их сургууль, Сиэтл хот дахь хүүхэд судлалын институт хамтран судалгаа хийжээ: 5-14 насны хөлбөмбөг тоглодог хүүхдүүдийн дунд тархи хөдлөх байдал илүү өндөр байгааг тогтоосон байна. Улирал бүрээр гаргахад бэртэл гэмтлийн 5 хувийг эзэлж байжээ.

Судалгааны иймэрхүү тоо баримт сонсохоороо би бүр байж суух газраа олохгүй. Таван жилийн тэртээ хүү маань 7 настай байхдаа хөлбөмбөг тоглоё гэж их гуйдаж байж билээ, намайг “үгүй” гэж хэлэхээр “мөрөөдлийн алуурчин” гэж “үзэн ядна”. Нөхөр бид хоёр ярилцаад ямартай ч хөлбөмбөг тоглохыг нь зөвшөөрсөн юм. Аз болж хөлбөмбөгийн хичээл эхлэхээс хэдхэн хоногийн өмнө тэр өөрөө болилоо гэж шийдсэн. Би ч тайвширч нэг сайхан бүтэн амьсгаа авсан даа.

Бодит байдлыг байгаагаар нь хүлээн авцгаая л даа. Сүүлийн жилүүдэд үнэхээр сэтгэл өвтгөмөөр байгаа шүү дээ.

Бид хүүхдүүдээ аюулаас хамгаалахыг хичээдэг, хүүхдүүд маань өөрсдөө эрсдэлээ хараад өөрийгөө хамгаалах чадвартай байсан ч хамаагүй. Хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар хүүхдээ сул явуулахгүй, хамгаалах малгайгүй бол дугуй унуулахгүй. Хүүхэд том болно, тэднийг архи, хар тамхинаас хамгаалж эхэлнэ. Бид өөрсдийнхөө тав тухын зураасыг өөрсдөө зурж тэндээ бүгдийг байлгахыг хичээдэг. Энэ бүх шийдвэрийг гаргахдаа бид баримтыг байгаагаар нь харж байх ёстой юм. Үнэн хэрэгтээ модонд авирах тийм ч аюултай зүйл биш. Би хүүхдүүдээ багийн спортоор хичээллэхийг дэмжинэ, жишээ нь бейсбол эсвэл сагсан бөмбөг тоглог л дээ.

Модонд авирах аюулгүй гэдэг баримт танд таалагдахгүй байж болно. Би хувьдаа хүүхдүүдээ эрсдэлтэй тоглоом тоглохыг нь ч бас тас хорихыг хүсдэггүй – энэ нь тэдэнд тустай гэж үздэг. Аюул тулгарахад биеэ зөв авч явж сураг, эрсдэл гэж юу байдгийг тэд ойлгох ёстой. Тэдний хийж байгаа зүйлийг бид дэмжих ёстой – бид тэдний чадалд бүрэн итгэж сурах ёстой юм. Энэ бол зөвхөн миний бодол биш л дээ: шинжлэх ухаан ч гэсэн ийм дүгнэлт хийсэн байна. Сэтгэл хөдлөлийг өдөөдөг тоглоомыг хүүхдүүдтэйгээ тоглож байхыг эрдэмтэд зөвлөх ажээ – хүүхэд тоглоомоор дамжин сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурдаг гэж тэд дүгнэсэн.

Тэгэхээр тайван байж болно. Биднийг бага зэрэг догдлуулж, айдаст автуулахаар тийм зүйлийг хүүхдүүд маань хийхийг зөвшөөр. “Болгоомжтой бай” эсвэл “хэтэрхий өндөр байна” гэж хэлэлгүй хэлээ түр хазаарай. Хүүхдүүдээ өсөж дэвших, хөгжихөд нь туслах үйлдлийг дэмж, шаардлагатай бол “амьсгалаа түр бариад санаа зовохгүй байхыг хичээж” сураарай.

Та хүүхдээ зүгээр л нэг савангийн хөөс шиг эмзэг нэгэн болгомооргүй байгаа биз дээ? Тэдний бүх зүйл сайхан болно, тэд модондоо авирч л байг. Тэдэнд үнэндээ сайхан санагдана шүү дээ.

3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Temuulen Temka

    Temuulen Temka

    2019/05/15 at 22:27

    Uuu bi buur esreg avir gedeg sh dee

  2. Purevjal Ninjee

    Purevjal Ninjee

    2019/05/15 at 23:33

    Тийм шүү загнадаг унаад гэмтэнэ гэж ирээд л ккк

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *