
Бид яагаад кино үзэх дуртай байдаг вэ? Янз бүрийн мэдрэмж авах боломж энд л байдаг болохоор тэр. Кино бүтээгчид ч бидний сэтгэл хөдлөл, мэдрэмжээр гарамгай “наадаж” сурчээ. Ялангуяа үзэгчдийг уйлуулах тэр мөч, өөрөөр хэлбэл дүрийн үxлээр үзэгч биднийг уярааж уйлуулдаг билээ.
Зохиомол дүр, гэхдээ тэдний төлөө чин зүрхнээсээ сэтгэл зовниход хүргэнэ. Иймэрхүү жишээ хэдэн мянгаараа бий, эдгээрийн цөөн хэдээс танд сонирхуулъя.
Хүнийг хилс хэрэгт гүтгэж цаaзын ял гүйцэтгэж байгааг харах нь хэнд ч гунигтай мэдрэмж төрнө. Ялангуяа, тэр нь хэрвээ “The Green Mile”–ийн Жон Коффи бол. Түүнийг цахилгаан сандал дээр суулгахад олон хүн нулимс дуслуулсан биз ээ.

Кинонд маш олон эр зоригтой дaйчин эрс амиа алддаг. “The Lord of the Rings” киноны Боромиорыг ч энэ хувь заяа тойрсонгүй. Бөгжний хамгаалагчдын нэг, ах дүүсийн барилдлагыг ийм хурдан орхин одно гэж бодож байсан болов уу?

“Forrest Gump” киног бодитоор дүгнэж хэлэхэд үнэхээр сайхан, баялаг бүтээл болсон. Бамба киноны гол дүрийн гар дээр нас барж байгаа нь ч гэсэн бодит мэт.

Бид бүгд “Харри Поттер”-ийн тухай кино франшизийг үзэцгээсэн, ихэр Уизлигийн төлөө санаа зовж л суусан байх. Киноны сүүлчийн анги дээр олон дүрүүд үxсэн ч гэлээ, хамгийн том үйл явдал Фредийн үxэл байлаа. Ихэр ах дүү бие биенээсээ алхам ч холдож үзээгүй хоёр шүү дээ.


Хүмүүс “Titanic” киног хэчнээн олон удаа үзсэн бай хамаагүй Жекийг хүйтэн усанд хөлдөж усны гүн рүү явах болгонд л өрөвддөг, зарим нь бүр нулимс унагана. Кэмерон үнэхээр чадалтай найруулагч юм, тэрээр ямар нэгэн байдлаар сэтгэл хөдлөлөө тэр болгон ил гаргаад байдаггүй үзэгчдийг хүртэл уярааж чаджээ.

“The Boy in the Striped Pajamas” киноны үйл явдал хүнд, гэхдээ үзэгчид аз жаргалтай төгсгөл хүлээж байсан болов уу. Даанч тэдний хүслээр болсонгүй. Конлагерийн дарга Бруногийн хүүгийн болон түүний найз болох Освeнцимын xоригдол хүү Шмуэл нарын үxэл олныг цочирдуулж гунигт автуулсан юм.

Супер баатруудын тухай ихэнх кино гоёор төгсдөг, гэхдээ “Avengers: Endgame” энэ уламжлалаасаа татгалзжээ. Гол дүрүүдийн нэг болох Тони Старк үxдэг. Олон шүтэн бишрэгчид үйл явдлын гэнэтийн өөрчлөлтийг огт төсөөлж байгаагүй нь мэдээж.

Адилхан төрлийн киноны бас нэгэн дүрийн үxлийг энд дурдаж болно. Логан – өөрийн эр зориг, хүчиндээ бардсан мутанд яг үхэxийнхээ өмнө л гэр бүл ямар чухал болохыг ухаарч билээ.

Кинонд гарах амьтны үxэл зүрх зүсэх шиг болдог. Ялангуяа, тэр нь чиний цорын ганц анд нөхөр нь бол, яг л “I Am Legend” киноны Сэмийн үнэнч нохой шиг.

Уншигч таны хувьд ямар кинон дээрх үxлийн хэсэг таны зүрх сэтгэлийг гунигт автуулж байсан бэ?








Zo Ey
2023/02/07 at 18:35
Odnoo Odontsetsegene mnii mdhr ihenh ni ndd law taalagdsan ayguu goy2 kinonuud bnshvv nz
Sodnom Orkhon
2023/02/07 at 20:16
Ногоо бүс бол гоё 2
Сүхбаатар Оюунжаргал
2023/02/07 at 21:29
Hogoon bvs goe kino
Хатан Туул
2023/02/07 at 21:41
Iron man eoo bas l sad avsan shvv
Dulguun Dulguun
2023/02/08 at 04:19
Nogon bus bl goy2🤍