
Ингэж уулзана гэж бас байх аа! Уулзалгүй их уджээ. Оскарт 9 төрлөөр нэр дэвшиж байсан “The Banshees of Inisherin” кинонд бидний эртний танил Брендан Гилсон, Колин Фарелл нар олон жилийн дараа дахин уулзацгааж биднийг шинэ уран бүтээлээрээ мялаасан байх юм.
Та бүхний өмнө нэг кинонд 10 гаруй жилийн дараа дахин уулзацгаасан 13 хос жүжигчид байна. Энэ нь тэдний нэг кинонд учирсан хамгийн анхны болон хамгийн сүүлчийн тохиолдол биш ч байж болно – бид цаг хугацааны хувьд хамгийн удаан болсон төслүүдийг л сонгосон байгаа юм шүү.
Анжелина Жоли болон Брэд Питт нар

“Mr. & Mrs. Smith” (2005) болон “By the Sea” (2015) кинонуудад тогложээ, 10 жилийн зайтай хэрэгжсэн төслүүд болно.
Адам Сэндлер, Дрю Бэрримор хоёр

“50 First Dates” (2004) болон “Blended” (2014) кинонудад 10 жилийн зайтай тоглоцгоожээ.
Уилл Феррелл болон Жон Си Райли

“Step Brothers” (2008) болон “Holmes & Watson” (2018) кинонуудад 10 жилийн зайтай тоглосон байна.
Леонардо ДиКаприо, Кейт Уинслет хоёр

“Titanic” (1997) болон “Revolutionary Road” (2008) кинонуудад 11 жилийн зайтай тоглоцгоожээ.
Тоби Магуайр, Леонардо ДиКаприо хоёр

“Don’s Plum” (2001) болон “The Great Gatsby” (2013) кинонуудад 12 жилийн зайтай тоглоцгоосон байна.
Жорж Клуни, Жулия Робертс хоёр

“Ocean’s Twelve” (2004) болон “Money Monster” (2016) кинонуудад 12 жилийн зайтай тоглоцгоов.
Киану Ривз, Сандра Буллок хоёр

“Speed” (1994) болон “The Lake House” (2006) кинонуудад 12 жилийн тоглоцгоосон байна.
Пол Радд, Риз Уизерспун хоёр

“Overnight Delivery” (1998) болон “How Do You Know” (2010) кинонуудад 12 жилийн зайтай тоглосон.
Рассел Кроу, Женнифер Коннели хоёр

“A Beautiful Mind” (2001) болон “Noah” (2014) кинонуудад 13 жилийн зайтай тоглосон юм.
Аль Пачино, Роберт Де Ниро хоёр

“Heat” (1995), “Righteous Kill” (2008) болон “The Irishman” (2019) кинонуудад цугтаа тоглоцгоосон. Эхний болон хоёр дахь киноны хооронд 13 жилий зай бий, харин хоёр болон гурав дахь кинонуудад 11 жилийн зайтай тогложээ.
Үүнээс өмнө Пачино болон Де Ниро нар 1974 онд “The Godfather Part II” кинонд тоглосон юм, гэхдээ тэдний дүр огтолцохгүй.
Брендан Глисон, Колин Фарелл хоёр

“In Bruges” (2007) болон “The Banshees of Inisherin” (2022) кинонуудад 15 жилийн зайтай тоглосон байна.
Киану Ривз, Лоуренс Фишбёрн хоёр

“The Matrix” (сүүлийн хоёр анги нь 2003 онд гарсан) болон “John Wick: Chapter 2” (2017) кинонуудад цугтаа тоглоцгоосон. Эдгээр төслүүдийн хооронд 15 жилийн зай бий.
Том Хэнкс, Мег Райан хоёр

“You’ve Got Mail” (1998) болон “Ithaca” (2015) кинонуудад 17 жилийн зайтай тоглоцгоожээ.
Уншигч та ямар жүжигчдийн хамтран бүтээсэн дүрүүдэд дуртай вэ?







