Стандарт бус дүр төрхтэй хэмээгддэг 12 алдартнуудын хань ижил нь ямар хүмүүс байдаг вэ?

0

Алдартнууд тэр болгон гадаад төрхөөрөө гайхагдаад байдаггүй, ихэнх тохиолдолд бид тэдний авьяас чадалд нь л татагддаг билээ. Тэд биднийг баясгаад зогсохгүй, мөн гал, усанд ч өөртэй нь цуг ороход бэлэн хань ижлүүдээ баярлуулж сэтгэлд нь нийцүүлдэг билээ.

Бидний хайрлаж явдаг стандарт бус гадаад төрхтэй жүжигчид амьдралаа хэнтэй холбосныг сонирхохоор шийдсэн юм.

Роуэн Аткинсон болон Луиза Форд хоёр

© Jack Shea / Starshots / Broadimage / Broad Image / East News, © Elliott Franks / eyevine / East News

Бид жүжигчнийг мистер Бинийн дүрээр нь хайрлаж хүндлэх болсон бөгөөд 1990 оноос 2014 онуудад нүүр хувиргагч Сунетра Шастритай гэр бүл байсан юм. Даанч тэдний гэр бүлийн харилцаа мөнгөн хуримынхаа босгон дээр тарж бутарчээ. Аткинсон жүжигчин Луиза Фордод хайртай болсон юм, 2015 оноос гэр бүл салалтын ажил дуусангуут Аткинсон, Луиза нар гэр бүлээ албан ёсоор батлуулжээ. 2017 онд Форд, Роуэн Аткинсон нар хүүхэдтэй болсон нь Аткинсоны хувьд 3 дахь нь юм.

 

Тильда Суинтон болон Сандра Копп

© Invision / Invision / East News, © DDNY / Broadimage / Broad Image / East News

Тильда Суинтон – орчин үеийн Холливудын үнэхээр оньсого шиг жүжигчдийн төлөөлөл. Түүнд мөн л өөр шиг нь адилхан этгээд хачин гадаад төрхтэй хүн тохирохоор юм шиг. Тильда ч амьдралынхаа ханийг олжээ.

Жүжигчин 2004 оноос хойш зураач Сандро Копптой цуг амьдрах болсон. Залуу хайртай бүсгүйгээсээ 17 насаар дүү, тэд харилцаагаа албан ёсоор баталгаажуулаагүй л яваа. Тэдний хамтын аз жаргалд насны зөрүү огт саад болдоггүй нь хэнд ч ил.

 

Уорик Дэвис болон Саманта Дэвис

© Jill Mayhew / Capital Pictures / East News, © Can Nguyen / Capital Pictures / East News

“Harry Potter” болон “The Chronicles of Narnia” кинонуудын од Уорик Дэвис – аз жаргалтай өрхийн тэргүүн. 1991 онд тэр Саманта Берроузтэй гэр бүл болжээ. Хуримынхаа аяллаар “Star Wars” киноны найруулагч Жорж Лукасынхоор ранчогоор зочилсон байдаг. Жүжигчин тухайн кинонд ч дүр бүтээсэн. Дэвисийнхэн цугтаа амьдраад 30-аад жилийг үдэж байна, амьдралынхаа баяр баясал, хүнд үеийг цугтаа даван туулсаар. Тэд хоёр хүүхдийн эцэг эх юм.

 

Эд Ширан болон Черри Сиборн

© Invision / Invision / East News, © Zabulon Laurent / ABACA / Abaca / East News

Британийн дуучин олон жил гоонь эр явсан, яагаад гэвэл дуу хөгжимд илүү их цаг зарцуулж байжээ. Тэгээд ч өөрөө охид, бүсгүйчүүдтэй харилцахаас ихэд ичдэг нэгэн гэж өөрийгөө тодорхойлсон байдаг. Гэхдээ түүнд халуухан хайр дурлалын түүх хэд хэд бий.

Нэгээс нь дурдахад Черри Сиборн. Ширан түүнийг сургуульд байхаасаа таньдаг, тэдний үерхэл хурим болтлоо батажсан юм. Тэд 2015 оноос эхлэн болзож эхэлсэн, 2018 онд сүй тавьснаа зарлаад жилийн дараа хуримаа хийсэн түүхтэй. 2020 онд эцэг эх болцгоосон юм.

 

Николас Кейж болон Рико Шибата

© Universal / Courtesy Everett Collection / East News, © Invision / Invision / East News

Николас Кейж энэхүү жагсаалтыг тэргүүлнэ гэж хэлж болохоор, яагаад гэвэл Рико Шибата түүний 5 дахь эхнэр. Кимоно өмссөн үзэсгэлэнтэй япон бүсгүй нөхрөөсөө 30 насаар дүү, Холливудын анхаарлыг ч хурдан татаж чадсан нэгэн.

Кейжийн өмнөх эхнэрүүдээс дурдвал: тэр Элвис Преслигийн охинтой гэрлэж байлаа, жирийн зөөгч бүсгүй, мөн гоо сайхны мэргэжилтэнтэй гэхэд л 4-хөн өдөр суугаад салжээ. Түүний 5 дахь сонголт болох япон бүсгүйтэй жүжигчин эр этгээд хачин байдлаар болзоонд дууддаг байж: жишээ нь, анхныхаа болзоон дээрээ оpшуулгын газар урьсан байдаг.

 

Жек Блек болон Таня Хэйден

© Invision / Invision / East News, © John Shearer / Invision / AP / East News

Инээдмийн жүжигчин Жек Блэк эр хүний асуудал, хайр дурлал болон гэр бүлийн асуудалд яг л Эд Ширан шиг ханджээ, тэр сургуулиас эхэлсэн хайр дурлал насан туршийнх нь байж болно гэдгийг баталсан юм. 2005 онд тэр сургуулийн анд найз Таня Хэйдентэй болзож эхэлсэн, дараа нь бүсгүй ч жирэмсэн болж.

Албан ёсны арга хэмжээнд төдийлөн дургүй тэрээр чөлөөт амьдралын хэв маягийг дэмждэг. Жек хайртай бүсгүйтэйгээ гэрлэж хорт муу зуршлуудаасаа татгалзсан юм. Хосууд одоо 2 хүүгээ өсгөн хүмүүжүүлж байна.

 

Лина Данэм болон Луис Фелбер

© face to face / FaceToFace / REPORTER / East News, © Lena Dunham / Instagram

Жүжигчин, найруулагч болон өөрийн найруулсан “Girls” олон ангит киноны од Лина Данэм орчин үеийн оддын стандартаас тэс өөр. Тэр хэзээ ч фотошоп ашигладаггүй, боди-позитив үзэл бодолтой бөгөөд өөрийнхөө бие галбираас ичдэггүй нэгэн.

Лина англи-перугийн дуучин Луис Фелбертэй гэр бүл болсон. Тэд 2021 оны 9 дүгээр сард гэрлэцгээжээ. Тэдний харилцаа сохор болзооноос эхлэлтэй гэхээр бусдаас илүү их сонирхол татаж байгаа юм, тэдний болзоог дундын найз нар нь зохион байгуулж өгчээ.

 

Элайжа Вуд болон Метте-Мари Конгсвед

© Eyepix Images / The Grosby Group / Grosby Group / East News, © Snorlax / MEGA / East News

Хэвлэл мэдээллийнхэн жүжигчинг насан туршид нь мөрдөж байгаа гэхэд буруудахгүй. Тийм учраас жүжигчин хувийн амьдралаа чадварлагаар нууцалж чаддаг болжээ. Вуд хурим хийхийг төдийлөн сайшаадаггүй, тиймээс хэзээ ч гэрлэж байгаагүй юм.

Гэхдээ сүүлийн жилүүдэд Элайжа найруулагч Метте-Мари Конгсведтэй болзоод байгаа нь нэгэнт ил болсон, тэд 2020 онд хүүхэдтэй болцгоожээ.

 

Рон Перлман болон Эллисон Данбар нар

© Lagencia Grosby / East News, © Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News

“Hellboy” Перлман 38 жил Опал Стоунтай цуг амьдарчээ, даанч 2019 онд тэдний хайрын түүх төгсгөл болсон нь харамсалтай. Гэхдээ жүжигчин ганцаараа удаан явсангүй, тэрээр жүжигчин Эллисон Данбартай нийлжээ.

 

Питер Динклэйж болон Эрика Шмидт

© ROBYN BECK / AFP / East News, © RCF / MEGA / Mega Agency / East News

“Game of Thrones” цуврал болон өөр бусад шуугиан тарьсан кино бүтээлүүдэд амжилттай тоглосон кино од мөн л аз жаргалтай эцэг хүн. 2005 онд Динклейж хайртай эмэгтэй болох театрын найруулагч, хувцасны загвар зохион бүтээгч Эрика Шмидтэй гэрлэжээ. Тэд хүү, охин хоёроо өсгөн хүмүүлж байна.

 

Эшли Грэм болон Жасти Эрвин нар

© MCLA / Broadimage / Broad Image / East News, © MEGA / Mega Agency / East News

Plus-size загвар өмсөгч Эшли Грэм гоо сайхан зөвхөн 90—60—90 хэмжүүрээр явахгүй гэдгийг дэлхий дахинд баталсан. 2010 онд тэр найруулагч, продюсер Жастин Эрвинтэй гэр бүл болсон бөгөөд хуримынхаа 10 жилийн ойгоор нөхөртөө хүү Айзексийг бэлэглэжээ. Грэм одоо давхар биетэй, хосууд ихэр хөвгүүдээ тун удахгүй өлгийдөн авна.

 

Хэлли Берри болон Ван Хант нар

© APEX / MEGA / Mega Agency / East News, © CHRIS PIZZELLO / AFP / East News

Хэлли Берри энэ жагсаалтад санамсаргүй орсон гэж бодож байна уу? Үгүй дээ. Жүжигчний гадаад төрхөд этгээд хачин зүйл байгаа юм – түүний нэг хөл 6 хуруутай. Тэглээ гээд хайртай эрдээ гологдсонгүй. Хөгжмийн зохиолч, дуучин Ван Хант жүжигчин бүсгүйг чин сэтгэлээсээ хайрладаг нэгэн.

Хосууд энэ жилийн 4 дүгээр сард “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр анх удаа цугтаа олны өмнө үзэгдсэн. Жүжигчин бүсгүй үүнээс өмнө хайртай хүнтэйгээ учирсан тухайгаа л бичээд байснаас чухам хэн болохыг нь танилцуулаагүй байжээ.

Хэнийх нь түүх танд илүү их таалагдав? Танд өөр ямар од хосууд таалагддаг вэ?

7
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *