Хамгийн “аюултай” гэж тооцогддог нохдын 7 үүлдэр. Тэд байгалиасаа хурц ширүүн ааштай бөгөөд тэдний зан аашийг өөрчлөх ямар ч боломжгүй!

7

Нохойнд хайртай хүмүүсийн батлан хэлж байгаагаар бол ууртай нохой гэж байдаггүй, зөвхөн муухай, зэрлэг эзэн л гэж байдаг ажээ.

Хүн төрөлхтөн маш олон төрлийн нохойны үүлдэр гаргаж авсан. Үүлдэр болгон өөрийн гэсэн онцлог бүхий зан чанар, ааш араншинтай.

Уян зөөлөн ааштай үүлдрийн зэрэгцээ мөн аюултай үүлдрүүд ч байна. Хүмүүст төдийгүй өөрийн эргэн тойрон байгаа бүх зүйлд зэрлэг, ууртай ханддаг нохойны үүлдрүүд цөөнгүй ажээ.

Энэ төрлийн үүлдрүүдийг зориудаар аюултай болгон өсгөж хүмүүжүүлдэг. Уян зөөлөн, нөхөрсөг амьтан ямар нэгэн объект эсвэл хамгаалагчид хэзээ ч тусалж чадахгүй.

Нохойны аюул занaлхийлэл багадаа авсан хүмүүжлээс шууд шалтгаална. Нохойнд хайртай хүмүүсийн батлан хэлж байгаагаар бол ууртай нохой гэж байдаггүй, зөвхөн муухай, зэрлэг эзэн л гэж байдаг ажээ. Гэхдээ байгалиасаа заяасан хурц ширүүн ааштай нохойнууд бий бөгөөд тэдний зан аашийг өөрчлөх ямар ч боломжгүй юм.

 

1. Аргентин дог

Аргентинд үүссэн цорын ганц төрөл. Хүч ихтэй ихтэй тул том биетэй зэрлэг амьтан агнахад ашигладаг, жишээ нь пума агнадаг аргентин дог хүчээ үзүүлнэ. Пума өөрөө 100-аас илүү килограмм жинтэй амьтан шүү дээ. Аргентин дог тийм ч хурц ширүүн, зэрлэг ааштай биш, гэхдээ айдас төрүүлэм дүр төрхтэй.

 

2. Доберман

Энэ нохой эзэндээ маш үнэнч бөгөөд ухаанаараа бусдаас ялгардаг. Хамгаалалтын зориулалтаар тэжээхэд маш тохиромжтой гэж үзнэ. Эзэндээ эсвэл өөрийн эд хөрөнгөнд аюул зaнал ирлээ гэж үзсэн тохиолдолд л бусад руу халдaж дaйрдаг зантай.

Том биетэй, шаардлагатай үед уур хилэн, хүчээ үзүүлж чаддаг учраас аюултай нохойны төрөлд ордог байна.

 

3. Тоса-ину

Энэ үүлдрийг Японд гаргаж авсан, түүний төлөөлөл – маш том биетэй. Анхнаасаа л тулааны зориулалтаар гаргаж авсан тул аюултайд тооцогддог. Зарим нэг улс оронд энэ үүлдрийн нохой тэжээхийг хориглодог байна.

 

4. Неаполитан мастиф

Энэ үүлдрийн цэвэр цустай нохой маш өндөр үнэтэй. Үнэндээ тийм ч ууртай, зэрлэг зан ааштай гэж үзэж болохгүй, хэрвээ зөв хүмүүжүүлж чадвал уян зөөлөн нохой болж өснө. Хэрвээ эзэн нь нохойгоо буруу хүмүүжүүлбэл үнэхээр хурц ширүүн ааштай болж өснө.

 

5. Питбультерьер

Энэ үүлдэр Британийн арлуудаас үүсэл хөгжилтэй, бульдог болон терьерийн цус холилдсоны үр дүнд гарсан. Баавгай, бух агнахад зориулж уг үүлдрийг гаргасан гэж үздэг, мөн уралдааны зориулалтаар ч гэж үзэх судлаачид бий. АНУ-д уг үүлдрийн нохойг аюултайд тооцдог ч гэлээ эзэд нь өөрсдийн хайртай нохойгоо уян зөөлөн гэж тодорхойлдог байна.

 

6. Албани питбуль

Хэдхэн секундын хазалт нь хүнийг алaх аюултай гэж үздэг. Толбот экстерьер маш хүчтэй бөгөөд том биетэй юм. Түүний хөдөлгөөн, зан аашийг урьдчилан таашгүй.

 

7. Ка-де-бо

Уг нохойг мөн ахмад бульдог эсвэл мастифф гэж нэрлэдэг. Ка-де-бо хөндлөнгийн хэнд ч итгэхгүй, хөндлөнгийн хүмүүс тэдний хувьд байнгын уур хилэнг нь хүргэнэ. Уг нохойг багаас нь сайтар хүмүүжүүлэхгүй бол хажууд байгаа хүмүүстээ нэн аюултайд тооцогддогийг анхаараарай.

 

8. Стаффордшир терьер

Терьер болон англи бульдог нохойг ойртуулж гаргаж авсан үүлдэр, шууд зoдооны нохой гаргаж авах зориулалттайгаар ийнхүү нийлүүлжээ. Тийм ч учраас хүн рүү дaйрах тохиолдол маш их бүртгэгддэг байна.

 

9. Канарын дог

Том биетэй нохойнд тооцогддог. Түүнийг зохих ёсоор сайтар хүмүүжүүлэх ёстой. Танихгүй хүн болон өөр бусад үүлдрийн нохой руу дaйрах хандлагатай.

89
ГайхмаарГайхмаар
15
ТэнэглэлТэнэглэл
13
ГоёГоё
11
БахархмаарБахархмаар
9
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *