
Дэлхий дээр 3 улсын хилийг холбосон нийт 157 цэг байдаг ажээ. Бүр зарим улс хэд хэдэн цэгт 3 улсын хилийн зурвастай байх нь ч бий. Тухайлбал, Хятад улс нийт 18 цэгт гурван улсын уулзвар хилийн цэгтэй бол ОХУ 11-14 хилийн цэгтэй байна. Манай сайт уншигч танд дэлхийд хамгийн алдартай гурван улсын хил болсон 9 цэгийг танилцуулж байна.
1. Treriksröset (Швед, Норвеги, Финлянд улсын хилийн цэг)

Швед, Норвеги, Финлянд улсын хилийн цэгийг Treriksröset гэдэг бөгөөд энэ нь гурван орны овоо гэсэн утгатай ажээ.

Энэхүү овоо нь 3 улсын хилийн зурваст байх Голдайарви нууранд босгосон байдаг.
2. Гурван улсын хил (Парагвай, Аргентин, Бразил улсын хилийн цэг)

Энэ зурвас нутгийг дэлхийн хамгийн алдартай 3 улсын хилийн зааг нутгийн нэгт зүй ёсоор тооцогдоно.

Тус гурван улсыг Игуазу болон Парана голууд зааглаж байх бөгөөд энэ гол нь усны эрчим хүчний гол эх үүсвэр болдог байна.
3. Dreiländereck (Герман, Франц, Швейцарь улсын хилийн цэг)

Швейцарь улсын Базель хотод байрлах энэхүү хөшөөгөөр Герман, Франц, Швейцарь улсын хилийн шугам зааглагдаж байгааг харуулсан боловч тус улсуудын хил яг үнэндээ дэргэд нь орших Рейн мөрнөөр зааглагддаг ажээ.
4. Tumba оргил (Болгар, Грек, Македон улсын хилийн цэг)

Македон улсын Белсика нуруунд байрлах энэхүү оргил нь Болгар, Грек, Македон гурван улсын хилийн шугам болдог ажээ. Энэ бүс нутагт жил бүрийн 8-р сард “Хил хязгааргүй Балканы хойгийнхон” нэртэй олон улсын явган аялал зохиогддог байна.
5. Treriksrøysa (Орос, Норвеги, Финлянд улсын хилийн цэг)

Орос, Норвеги, Финлянд улсын хилийн цэгүүд Treriksrøysa гэх газарт огтлолцдог бөгөөд энэ цэгээс гурван зүг гурван өөр цагийн бүст хамаардаг гэдгээрээ онцлогтой. Дээр дурьдсан хилийн цэгүүдээс ялгаатай нь Норвеги болон Финляндын нутгаас Оросын хил рүү нэвтрэх нь хориотой бөгөөд хилийн шугамны ойролцоо бие засах зэрэг зохисгүй үйлдэл гаргах нь ч хууль бус гэж тооцогддог байна.
6. Prespa нуур (Албани, Грек, Македон улсын хилийн цэг)

Prespa хэмээх бяцхан нуурыг Албани, Грек, Македон улсууд хуваан эзэмшдэг бөгөөд хилийн шугам нь нуурын голд огтлолцдог.
7. Roraima уул (Бразил, Венесуэль, Гвиней улсын хилийн цэг)

Өмнөд Америк тивийн хамгийн өндөр буюу 400 м өндөр, 31 км квадрат талбай бүхий тэгш хавтгай оргилтой уул болох Roraima уулаар Бразил, Венесуэль, Гвиней улсууд зааглагддаг ажээ.
Гэхдээ одоогийн байдлаар тус бүс нутаг руу зөвхөн Венесуэль улсын талаас нь нэвтрэх боломжтой байгаа юм.

8. Tripoint (Оман, Саудын Араб, Йемен улсын хилийн цэг)

Энэхүү цэг нь Арабын элсэн цөлийн дунд эзгүй газар орших ажээ.
Бонус: Африкын 4 улсын хилийн цэг

Дэлхийд 4 улсын хилийн шугам нэг цэгт огтлолцсон газар ганц байдаг нь Африк тивийн Замби, Ботсвана, Намиб, Зимбабве улсуудын хилийн зурвас ажээ.

Тус дөрвөн улсын хил нь дээрх голын дундуур хязгаарлагддаг байна.
Манай оронд 3 улсын хилийн шугам огтлолцсон цэг байдаг болов уу?








Gantulga Danzan
2021/02/06 at 16:21
Манайд чинь орос хятад монголын цэг .дорнодоор байгаа биз дээ
Сонинхүү Т.
2021/02/07 at 14:15
Дорнод нутагт минь 3улсын хил бгаа .
Ө. Түмка
2021/02/07 at 20:36
7 дээр Гвиней биш Гайана гэдэг улс шүү
Гвиней гэж африк тивд байдаг шүү
Ganba Gap
2021/02/07 at 20:55
baruun tald bas baigaa sd
Nergui Sarantuya
2021/02/08 at 00:09
bgaa bgaa 2 biluu
Nergui Sarantuya
2021/02/08 at 00:10
1hurhed amar zamtai nogoo n hetsyyy
Dorj Badarch
2021/02/08 at 12:46
Bgaa dornod aimag ereentsav
Maral Maralaa
2021/02/08 at 15:19
Алтай таван богд
Мөөгий Чингүн
2021/02/08 at 21:54
Gantulga Danzan энэ алдартай нь
Nyamka Gantugs
2021/02/08 at 23:43
Bosko
Ganbaa Ganba
2021/02/09 at 01:38
2 bga Olgii Dornod