Хэвлийгээрээ доош харж унтах нь эрүүл мэндэд муу! Шөнийн нойр бүтэн бөгөөд чанартай байхын тулд яаж зөв унтах вэ?

3

Бид амьдралынхаа гуравны нэгийг нойронд зарцуулж байгааг судалгаагаар баталсан. Тийм учраас бие махбодь бүрэн амрах боломжийг олгохын тулд “шинжлэх ухаан”-ы дагуу зөв унтаж сурах хэрэгтэй. Энэ ажлын хамгийн гол зүйл бол – зөв байрлал ажээ.

Эмч нар нойрсоход хортой болон сайн байрлалыг олж тогтоожээ. Хэвлийгээрээ доош харж унтахыг хориглох нь хэд хэдэн онцгой шалтгаантай юм байна. Ямар байрлал нь зөв болохыг олж мэдэцгээе.

 

Нойронд хамгийн хор хөнөөлтэй байрлал – хэвлийгээрээ доош харж унтах

Олон хүмүүсийн хувьд уг байрлал хамгийн таатай бөгөөд эвтэйхэн санагддаг. Үнэхээр доош харж хэвтэхэд амархан унтдаг ч гэлээ үнэндээ энэ байрлал нь хурхирах гол шалтгаан болдог байна. Нойр судлаачдын хийсэн судалгаанаас харахад энэ зуршил нь нурууны хэд хэдэн архаг өвчлөлд хүргэж болох талтай гэжээ.

Доошоо харж унтахыг шөнийн амралтын хувьд хамгийн буруу хувилбар гэдгийг эмч нар баталж байна. Хүн шөнийн нойрны турш чөлөөтэй амьсгалахын тулд толгой, хүзүү нь чөлөөтэй хөдөлж байх ёстой ажээ. Гэдсээрээ доош харж хэвтэхэд бидний хөдөлгөөн боогддог байна.

Хоол боловсруулах эрхтний ямар нэгэн таагүй өвчний үед л энэ байрлалыг сонгож унтахыг эмч нар зөвлөж байна. Уг байрлал нь хэвлийгээр базлах, гэдэс дүүрэх зэрэг шинж тэмдгийн үед таагүй мэдрэмжийг бууруулдаг ажээ.

 

Гэдсээрээ доош харж унтах яагаад хортой вэ?

Энэхүү байрлалаас зайлсхийх түгээмэл шалтгаануудаас дурдвал:

  1. Доош харан хэвтэж байхад нурууны булчин мурийдаг, ингээд өдрийн турш ачаалал авсан дээрээ дахин нэмэлт ачаалал авдаг. Үүнээс гадна хүзүүгээр өвдөж сэрэх нь баталгаатай.
  2. Хүн доошоо харж хэвтэхэд толгойгоо хажуугаар нь эргүүлдэг. Энэ үед нугасны нэг артерийн судас дарагдаж тархины цусан хангамж эвдэгддэг байна.
  3. Доош харан унтаж байхад уушги бүрэн ажиллаж чадахгүй, цээжээр ч даралт өгнө. Энэ нь амьсгал хүндрэхэд нөлөөлдөг.
  4. Доош харж унтах байрлал нь сексийн асуудал үүсгэж болзошгүй (эрэгтэй ч тэр, эмэгтэй ч тэр). Хүний өөрийн биеийн жин дотор эрхтэнд даралт өгнө, хэвлийн доод хэсэгт байрлах цусан хангамж алдагдахад хүргэнэ. Энэ нь сексийн эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлнэ.
  5. Гоо сайхны талаасаа ч гэсэн доош харж унтах нь муу үр дагавартай. Энэ байрлалд байнга унтдаг хүмүүсийн нүүр эрт үрчлээ суудаг (ялангуяа хамрын угалзаар). Үүнээс гадна эмэгтэйчүүдийн цээж амархан үрчлээ сууж эхэлнэ. Мөн өглөөдөө ихэнхдээ хавантай босох шалтгаан болдог байна.

 

Нойрсоход хамгийн таатай байрлал – нуруугаараа дээш харах

Хүн амын зөвхөн 8 хувь нь л дээш харж унтдаг байна. Энэ байрлал хамгийн шилдэг хувилбарт тооцогддог.

  1. Энэхүү байрлал нь толгой, хүзүү болон нуруу нугасыг өөрийн байрлалд бүрэн амрахад тусална.
  2. Дээш харж хэвтэхэд нуруу нугасанд нэмэлт ачаалал өгдөггүй, тиймээс нуруу нугасны өвчин тусах магадлал эрс багасна.
  3. Тааз руу харж унтах энэ байрлал нь цээж хорсох таагүй мэдрэмжээс ангижруулна. Хамгийн гол нь өндөр дэр дэрлэж толгойгоо цээжнээс дээр түвшинд авчрах хэрэгтэй.

Анхаар: хурхирдаг хүмүүст дээш харж унтах байрлал аюултай. Ямар нэгэн байдлаар хурхирах хандлагатай хүмүүс энэхүү байрлалаас зайлсхийгээрэй.

 

Гэдсээрээ доош харж унтах дуртай хүмүүст нойр судлаачид дараах зөвлөгөөг өгч байна:

Доош харж унтах байрлал нь хамгийн таатай хүмүүс тэгээд яах болж байна?

  1. Энэ тохиолдолд аарцаг доороо буюу гэдэс доороо дэр ивж унтаарай. Ингэснээр нуруу нугасанд ирэх ачааллыг багасгана.
  2. Мөн толгой доороо ч дэртэй унтана, гэхдээ дэрний өндөр нь нуруунд ачаалал өгөхөөргүй байх ёстойг анхаар. Хэрвээ биед эвгүй бол өөрт тохирох хэмжээгээр тааруулж туршаарай.

Ямар ч байрлал өөрийн гэсэн давуу болон сул талтай байгаа. Олон байрлал дундаас та өөрт тохирохыг л сонгоно. Нойртой холбоотой аливаа асуудлыг мэргэжлийн эмчтэй зөвлөж шийдэх хэрэгтэй.

22
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Баясгалан Батцоож

  2. Tserenjargal Batdeleg

    Tserenjargal Batdeleg

    2018/10/18 at 04:23

    Rentsenjugder Jugee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *