10 GB RAM-тай хамгийн анхны ухаалаг гар утас худалдаанд гарах гэж байна

0

10 ГБ-ийн шуурхай санах ойтой анхны ухаалаг утас Oppo Find X нэртэйгээр гарах гэж байна. Уг ухаалаг утасны шинэчилсэн загвар, 10 ГБ шуурхай санах ойтой, 325 ГБ-ийн багтаамжтайгаар TENAA (Хятадын Цахилгаан харилцаа холбооны тоног төхөөрөмжийг сертификацжуулах үндэсний төв)-д бүртгэгджээ.

Анхандаа 8 ГБ-ийн санах ойтой төлөвлөгдсөн ч энэ удаад ухаалаг утас дотроо үзүүлэлтээрээ шинэ рекорд тогтоогоод байна. Ерөнхийдөө Xiaomi болон OnePlus утаснууд хоорондоо ойролцоо үзүүлэлттэй явж байгаа, харин Samsung Galaxy S9+ гэхэд дөнгөж л 6 ГБ RAM-тай байгаа юм.

Oppo Find X утаснаас гадна тун удахгүй өөр бусад ухаалаг утаснууд 10 ГБ-ийн шуурхай санах ойтой гарахаар бэлдэж байна. Дурдвал Vivo Xplay 7 мөн Asus компанийн тоглоомын шинэ гажетууд ийм хэмжээний RAM-тай гарахаар зэхэж байна. Эдгээрийн хэн нь түрүүлж танилцуулгаа хийх нь одоогоор тодорхой биш байгаа нь харамсалтай. Гэхдээ ийм өндөр шуурхай санах ойтой ухаалаг утас үнэтэй байх нь маргаангүй биз ээ.

4
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *