• Mi брэнд 2018 оны 9-р сарын сүүлээр албан ёсоор Redmi Note 6 Pro ухаалаг утсаа Facebook хуудсандаа танилцуулсан байна.
  • Энэхүү бүтээгдэхүүн нь Mi-ийн анхны ард тал болон нүүрэн талдаа хос камертай ухаалаг утас юм.

Дэлгэц

Утасны ирмэгүүд нь гөлгөр бөгөөд доод тал нь бага зэрэг гүдгэр байдалтай тул ашиглахад илүү хялбар, гарт эвтэйхэн болгож өгсөн байна.

Энэхүү утасны дэлгэц нь өмнөх загвартайгаа ижил ч нэг зүйлээрээ ялгаатай болсон. Redmi Note 5 Pro нь 18:9 харьцаатай, сэтэлгээтэй загваргүй байсан бол Redmi Note 6 Pro нь 6.26 инч, 19:9 харьцаатай, хагас сэтэлгээтэй загварын дэлгэцтэй болсон юм. Энэхүү загвар нь мөн тус утсанд өмнөхөөсөө илүү нарийвчлал буюу 2280 x 1080 нарийвчлалтай болоход нөлөөлсөн юм.

IPS төрлийн LCD дэлгэц нь текст болон дүрсийг маш тод, цэвэрхэн гаргадаг. Дэлгэц нь харах өнцөгт бүрэн тохирсон бөгөөд өдрийн гэрэлд хангалттай тод харагдахуйц гэрэлтэй юм.

 

Үзүүлэлт

Утасны процессорын хувьд өмнөх загвартайгаа ижил буюу Snapdragon 636 процессортой, шуурхай санах ойны хувьд 3GB-ийн RAM, багтаамжийн хувьд 32GB багтаамжтай, мөн microSD card-ын тусламжтайгаар багтаамжаа 256GB хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм.

Тус утас нь GPU буюу график дүрс боловсруулах картын хувьд Adreno 509-ийг ашигласан байна. Redmi Note 6 Pro утасны гол онцлогуудын нэг нь 4000mAh хүчин чадал бүхий батерей юм.

Дундаж ачаалалтай үед утас цэнэгээ бүхэл өдрийн турш барьж чаддаг. HD чанарын видео бичлэг тасралтгүй хийхэд ойролцоогоор 20 цаг цэнэгээ барьж байсан юм.

 

Техник хангамж

Redmi Note 6 Pro утас нь хоёр нано-СИМ орох үүр болон microSD card-ын оролттой.

Тус ухаалаг утсанд USB Type-C оролтны оронд micro USB оролт суурилуулсан байна.

 

 

Камер

Энэхүү утасны хамгийн гол онцлог нь ард тал болон нүүр талын 4 хос камер билээ. Тус утасны арын камерууд нь Dual Pixel PDAF хэмээх технологийг ашигладаг. Энэхүү технологи нь бүдэг гэрэлтэй орчин болон өдрийн гэрэлтэй орчинд камерын ажиллагааг илүү сайн болгож өгөх юм. Бүдэг гэрэлтэй орчинд тус технологийн тусламжтайгаар камерын фокус илүү сайн байснаар тод, нягтаршил сайтай зураг дарах боломжтой. Мөн тус технологийн бас нэг давуу тал нь хөдөлж буй обьектийн зургийг дарахад дүрс тогтворжуулагчийн тусламжтайгаар хөдөлгөөнөөс үүсэх бүрэлзсэн байдлыг нь арилгадаг аж.

Утасны урд талын камерууд нь 20MP+2MP, харин ар талын камерууд нь 12MP+5MP үзүүлэлттэй юм.

Мөн хамгийн сонирхолтой нь Mi брэнд энэхүү камерууддаа хиймэл оюун ухаан буюу AI-ийн горимууд болох “AI Dynamic Bokeh”, “AI Portrait 2.0” болон “AI Dual Front Camera” зэрэг боломжуудыг оруулж өгсөн нь камеруудын ажиллагаа, хэрэглэх хүрээг илүү өргөн болгож өгч байгаа юм.

Redmi Note 6 Pro утас нь ар талдаа f/1.9 болон f/2.0-ийн гэрэл нэвтрүүлэлттэй 12MP+5MP-ийн хос камерууд болон хос LED спички, PDAF болон HDR, Panorama горимуудтай. Урд талын камеруудын хажууд байрлах LED спички нь селфи хийхэд түлхүү зориулагдсан байна.

Redmi Note 6 Pro утасны Portrait горим маш сайн болж чадсан. Энэ нь зураг авах хүрээг тогтоох болон арын фоны уусгалтыг сайн тохируулж чаддаг болсон.

f/2.0-ийн гэрэл нэвтрүүлэгчтэй 20MP-ийн нүүрэн талын камер нь селфи хийхэд тун тохиромжтой болсон ба гэрэлтүүлэг сайтай орчинд та тод, сайн чанарын селфи хийх боломжтой. Portrait болон Beauty mode горим нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар илүү сайн чанарын зураг авахад зориулагдсан.

 

Програм хангамж

Redmi Note 6 Pro утас нь Nougat үйлдлийн систем бус Android 8.1 Oreo үйлдлийн систем дээр тулгуурлаж ажилладаг болсон байна. Тус утас нь Mi-ийн өөрийн хэрэглэгчийн интерфейс болох MIUI 9.6 дээр суурилж ажилладаг.

 

Сүлжээ

Redmi Note 6 Pro ухаалаг утсанд 4G, 3G, Wifi, GPS, Bluetooth, олон хэлний горим, хурууны хээ уншигч, Infrared болон нүүр царай танигч зэрэг сүүлийн үеийн утаснуудад гарч байгаа онцлогууд бүгд багтсан.

 

Техник үзүүлэлт

Redmi Note 6 Pro
Дэлгэц 6.26 инч, Full HD+LCD, 2,280×1,080 нарийвчлал, 19:9 аспект харьцаа
Чип дэх систем Qualcomm Snapdragon 636

Octa-core 1.8 GHz

График боловсруулалт Adreno 509
RAM 3GB
Багтаамж 32GB

microSD card-ын тусламжтайгаар багтаамжаа 256 GB хүртэл нэмэх боломжтой

Арын камер 12 MP+5 MP

f/1.9 ба f/2.0-ийн гэрэл нэвтрүүлэгч

1.4 µm ба 12 µm пикселийн хэмжээ

PDAF

Хос Led спички, HDR, panorama

Нүүр талын камер 20 MP+2MP, f/2.0-ийн гэрэл нэвтрүүлэгч
Батарей 4000mAh
Програм хангамж MIUI 9.6-д суурилсан Android 8.1 Oreo үйлдлийн систем
Хэмжээ болон жин 157.9 х 76.4 х 8.2мм, 182 гр

 

Хямд үнэ болон эцсийн дүгнэлт

Redmi Note 6 Pro утас өмнөх загвартайгаа ижил үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байгаа, учир нь Redmi Note 5 Pro зах зээлд анх нэвтэрч байхдаа хангалттай сайн үнэлгээ авч байсан бөгөөд тус утасны 4 камер тухайн утасны борлуулалтанд ихээхэн нөлөө үзүүлэх юм.

Redmi Note 6 Pro утас нь 699,000₮-өөр худалдаалагдаж байгаа бөгөөд хар, цэнхэр, алтлаг, улаан гэсэн 4 өнгийн сонголттой байгаа юм.

Тус утас нь олон шинэ боломжууд, онцлог давуу талуудыг багтааж өгсөн сайн бүтээгдэхүүн болсон бөгөөд сүүлийн үеийн элементүүдийг сайжруулалтандаа тусгаж өгсөн байна.

Боломжийн үнэтэй, сүүлийн үеийн бүхий л боломжуудыг өөртөө шингээсэн ухаалаг утас худалдан авах сонирхолтой хүмүүст Redmi цувралын уг шинэ гар утас гарцаагүй тохирно гэдэгт итгэлтэй байна.

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт
Холбоо барих: 7777-7277
Дэлгэрэнгүйhttp://mi-mongolia.com/
Фейсбүүк хуудасhttps://www.facebook.com/xiaomimongolia/

 

4
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.