Дэлхий даяар тархсан алдартай хуурамч зургууд

2

Photoshop гэх шидтэй программ гарснаас хойш интернэтээр дүүрэн хуурамч зураг тавигддаг болжээ. Хүмүүс яагаад хуурамч зураг хийх болсон нь тодорхойгүй ч магадгүй бусдаас ялгарах, эсвэл бусдыг төөрөгдөлд оруулах хүсэлтэй байдаг юм болов уу? Интернэт хэрэглэгчид харамсалтай нь эдгээр зургийг жинхэнэ мэт хүлээн авна.

Air France 447 дугаартай нислэг

Энэхүү зургийг Air France 447 дугаартай нислэгийн сүйрэхийн өмнөх үеийг харуулсан гэж итгүүлсэн. Гэвч үнэндээ энэ зургийг “Lost” цуврал киноны хэсгээс авчээ. Тэгсэн хэдий ч энэ зураг яг л жинхэнэ мэт вирус шиг таржээ.

Дэлхий даяар тархсан хуурамч зургууд 1

Энэтхэгийн далайд болсон цунами

2004 онд нүүрлэсэн цунамигийн гамшгийн дараа энэ зураг бодит мэт л интернэтээр тархсан. Үнэндээ энэ зургийг Чилийн нэгэн мужид авсан бөгөөд Photoshop-ын тусламжтайгаар давалгааг нэмсэн юм.

Дэлхий даяар тархсан хуурамч зургууд 2

Филиппинд болсон үерийн дараа хүүхдүүд компьютер тоглож байна

2012 онд Филиппинд айхтар үер буусан бөгөөд энэхүү зургийг үерийн дараах үе хэмээн интернэтээр цацсан. Хүмүүс хуурамч зургийг жинхэнэ гэдэгт үнэхээр итгэж байв.

Дэлхий даяар тархсан хуурамч зургууд 8

2001 оны 9-р сарын 11-ний өдөр, Дэлхийн худалдааны төвийн дээвэр дээр

Магадгүй энэ зураг хамгийн алдартай нь байх. Нурсан Ихрүүдийн нурангаас нэгэн фото-аппарат олдсон гэх бөгөөд үүгээр дарсан зураг гэж хүмүүс итгэж байв. Харин хэсэг хугацааны дараа уг зургийг хуурамч гэдгийг нотолжээ.

Дэлхий даяар тархсан хуурамч зургууд 4

Исаак хуй салхи

Сошиал сувгийг дүүргэсэн гэж хэлж болох зураг. Уг зураг дээр Исаак хуй салхийг буулгасан гэж үзэж байсан, харин цаг уурч Жош Линкер дараах тайлбарыг өгчээ: “Энэ бол аянгын фронтын зургийг зассан зураг байна.”

Дэлхий даяар тархсан хуурамч зургууд 7

Махчин загас нисдэг тэрэгний эсрэг

Энэ одоо доромжилж байгаа хэрэг үү? гэж эрүүлээр сэтгэдэг хүмүүс хэлэх байх. Харин бид ийм зураг хараад итгэдэг тийм л ертөнцөд амьдарч байна шүү дээ.

Дэлхий даяар тархсан хуурамч зургууд 5

Дербишира дагина

4-р сарын 1-ний өдөрт зориулж Дербишира (Англи)–д оршин суух Дэн Бейнс шидэт дагины мумигийн зургийг интернэтэд тавьж шуугиан дэгдээсэн. Залуу ч энэ зураг хуурамч гэдгээ төд удалгүй хүлээн зөвшөөрсөн ч зарим нэг үлгэрийн шүтэн бишрэгчид “ид шидтэн” бол хуурамч гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй юм.

Дэлхий даяар тархсан хуурамч зургууд 3

Буш “толгойг нь доош” харуулж ном уншина

Америкийн өмнөх Ерөнхийлөгчийн мангарыг хүмүүс гайхдаг нь үнэн, гэхдээ арай ч ийм хэмжээнд биш гэдгийг нь хүн бүхэн мэдэх биз ээ.

Дэлхий даяар тархсан хуурамч зургууд 10

Эрх чөлөөний хөшөө Сэнди хуй салхинд

График зохиогч дэлхийн сүйрэл ойрхон гэдгийг анхааруулахыг хүссэн гэнэ. Харахад үнэхээр бодитой мэт, гэхдээ хуурамч зураг шүү.

Дэлхий даяар тархсан хуурамч зургууд 11

Кувейтийн супермаркет дахь махчин загаснууд

Ямар ч усан бассейн зад тавиагүй, ямар ч махчин загас Кувейтийн их дэлгүүрт урсдаг шатаар зугаалаагүй. Энэ бол Торонтогийн Union өртөөг фотошопдсон байдал.

Дэлхий даяар тархсан хуурамч зургууд 12

Дэлхий, Буд, Сугар болон Улаан нүдэн гариг

Улаан нүдэн гаригаас авсан мэт Дэлхий, Буд, Сугар гаригууд зэрэгцэн харагдаж буй зураг. Сансар огторгуй судлалын программын тусламжтайгаар хуурамч зургийг бүтээжээ.

Дэлхий даяар тархсан хуурамч зургууд 6

Солонгот шар шувуу

Зургийн зохиогчид хэлэхдээ, энэ бол Хятадад байдаг маш ховор төрлийн шар шувуу гэж баталж байсан. Үнэндээ хаа сайгүй таарах жирийн нэгэн шар шувууг Photoshop-ын тусламжтайгаар буджээ.

Дэлхий даяар тархсан хуурамч зургууд 14

Нефть олборлох цамхаг, хуй салхи болон аянгатай хосолжээ

Цахилгаан аянга болон хуй салхины зураг нь бодит – энэхүү байгалийн үзэгдлийг 1991 оны 6-р сарын 15-ны өдөр Флоридад Фред Смит зурагнаа буулгасан юм. Харин нефть олборлох цамхагийг Photoshop-оор нэмжээ.

Дэлхий даяар тархсан хуурамч зургууд 15

Эрэг дээрх цайз

Хэдэн жил болж байгаад л энэ зураг интернэтээр цацагддаг. Тайландын арлыг Германд орших нэгэн цамхагтай нийлүүлсэн төдий л зураг юм.

Дэлхий даяар тархсан хуурамч зургууд 13

Далдын хүчтэй мод

Энэ бол Африк дахь далдын хүчтэй мод гэж зохиогчид нь тайлбарласан. Харин энэ модыг Флорида дахь Disney World-оос олжээ.

Дэлхий даяар тархсан хуурамч зургууд 9

Мутант туулай

4-р сарын 1-нд зориулж сэтгүүлд тавьсан муужгайны л зураг юм. Харваас хуурамч гэдэг нь бүгдэд ойлгомжтой.

Дэлхий даяар тархсан хуурамч зургууд 17

Цагаан баавгайн үр зулзага

Харахад үнэхээр бодит мэт харагдах боловч жижигхэн чихмэл тоглоом шүү дээ.

Дэлхий даяар тархсан хуурамч зургууд 16

Шотландын нил хөх ягаан ой

Энэ мод нил хөх ягаан өнгөтэй ч биш, Шотландых ч биш гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Шинэ Зеландын Шотовер голыг Photoshop-оор өнгө оруулсан байдал.

Дэлхий даяар тархсан хуурамч зургууд 18

Саран тарвас

Японд зардаг маш үнэтэй тарвас гэх боловч байгаль дэлхийд хэзээ ч ийм өнгөтэй тарвас байгаагүй, зүгээр л Photoshop.

Дэлхий даяар тархсан хуурамч зургууд 19

48
Ха ХаХа Ха
22
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/02/23 at 17:29

    goy photoshop

  2. Зочин

    2016/02/26 at 13:41

    Bcihkeg hiij battai bolgon uu gehees zurgand itgehee baisan ye. Gif zurgaar ch ym uu. Harin manai Mongolchuud ih suseg bishreltei ym bolhoor photoshopdson zurgand unen setgeleesee bat itgedeg.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *