Автомашины алдартай брэндүүдийн нэг Jaguar Британий унадаг дугуйн мэргэжлийн баг Team Sky-тай дахин хамтарчээ. Тэд энэ удаад Tour de France уралдаанд зориулан Jaguar F-Type Team Sky Edition загварыг тусгайлан бүтээсэн байна. Загвар болон үйл ажиллагааны хувьд дээрх уралдаанд төгс тохирно гэж үзэж бүтээсэн энэхүү багцын машины 5,0 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүр нь 542 морины хүчтэй аж. Арын цонхны шил нь авагддаг байдлаар бүтээгдсэн нь багийн Pinarello Bolide TT унадаг дугуйг зөөвөрлөхөд зориулагдсан байна. Дотор заслын хувьд багийн өнгийг агуулсны дээр радио, өсгөгч, микрофон, зурагт гээд үйл явдлын үед хэрэгтэй бүхнийг агуулжээ. Харамсалтай нь энэхүү[tweetable]дахин давтагдашгүй Jaguar F-Type Team Sky Edition загвар цор ганцхан хувь бүтээгдсэн[/tweetable] байна.
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу









