5-р сарын шилдэг ухаалаг утаснууд

0

Энэхүү нийтлэлээрээ та бүхэндээ сонирхолтой, хямд төсөр утаснууд болон дундаж үнэтэй, LG-гийн утаснуудын талаар, түүнчлэн удахгүй худалдаанд гарах гайхалтай утаснуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Хямд үнэтэй шинэ утаснууд

Vernee Thor E

Vernee компаниас гаргасан Thor E ухаалаг утас хямд үнэ, хүчин чадал сайтай батерей, авсаархан, хөнгөн загварын (149 г жинтэй) ховорхон хослол болж чаджээ. Үйлдвэрлэгчдийн баталж буйгаар бол уг утас жирийн хэрэглээний горимд 3 өдөр цэнэгээ барьж чадах ажээ. Дэлгэцний тусгай хар цагаан тохиргоон дээр дундаж ачаалалтай байхад цэнэгний 80% нь бүтэн хоногт хангалттай хүрэлцэнэ гэнэ.

Үзүүлэлтүүд:

  • 1280 × 720 пиксел бүхий 5 инчийн дэлгэц;
  • 1,3 ГГц давтамжтай, 8 цөмтэй MediaTek MTK6753 процессор;
  • 3 ГБ RAM болон 16 ГБ ROM (шуурхай санах ой) + microSD оролт;
  • Үндсэн камер – 13 Мп, урд талын камер – 5 Мп ;
  • 4G LTE, Bluetooth 4.0, Wi-Fi (802.11 a/b/g/n), GPS.
  • 5 020 мА·цаг хүчин чадалтай батерей;
  • Android 7.0.

Vernee Thor E-г хятадаас 126 доллараар захиалж болно.

 

Gretel A6

Gretel A6 бол металл корпустай, хамгийн боломжийн Android утас-таблетийн нэг. Хэдийгээр үнэ хямд боловч хурууны хээ мэдрэгч, LTE дэмждэг ажээ.

Үзүүлэлтүүд:

  • 1280 × 720 пиксел бүхий 5,5 инчийн IPS дэлгэц;
  • 1,3 ГГц давтамжтай, 4 цөмтэй MediaTek MT6737 процессор;
  • 2 ГБ RAM болон 16 ГБ ROM + microSD оролт;
  • Хурууны хээ танигч;
  • Үндсэн камер – 13 Мп, урд талын камер – 5 Мп;
  • 4G LTE, Bluetooth 4.0, Wi-Fi (802.11 a/b/g/n), GPS;
  • 3 000 мА·цаг хүчин чадал бүхий батерей;
  • Android 6.0.

Gretel A6-гийн үнэ хятадын интернет дэлгүүрүүдэд 90 доллараас эхэлж байгаа гэнэ.

 

Дундаж үнэтэй шинэ гар утаснууд

LG X power 2

X power 2 ухаалаг утас нь хүчин чадал сайтай батерейтай бөгөөд энэ нь уг утасны гол давуу тал нь болжээ. LG компаниас мэдэгдэж байгаагаар уг утасны цэнэгээ барилт 19 цаг интернет хайлтын горимд, 18 цаг кино үзэхэд хангалттай байх ажээ. Түүнчлэн уг гар утас хурдан цэнэглэх Quick Charge 2.0 технологийг дэмждэг бөгөөд утсаа бүрэн цэнэглэхийн тулд 2 цаг л хангалттай гэнэ

Үзүүлэлтүүд:

  • 1280 × 720 пиксел бүхий 5,5 инчийн IPS дэлгэц;
  • 1,5 Ггц давтамжтай, 8 цөмтэй MediaTek MT6750;
  • 2 ГБ RAM болон 16 ГБ ROM + microSD оролт;
  • Үндсэн камер – 13 Мп, урд талын камер – 5 Мп;
  • 4G LTE, Bluetooth 4.2, Wi-Fi (802.11 b/g/n), GPS;
  • 4 500 мА·цаг хүчин чадалтай батерей;
  • Android 7.0.

LG X power 2-ыг 600,000-650,000 төгрөгийн хооронд худалдан авах боломжтой.

 

Удахгүй худалдаанд гарах ухаалаг утаснууд

Xiaomi Mi Max 2

Xiaomi компани өндөр хүчин чадал бүхий батерейтай гар утас-таблет Mi Max 2-ынхоо танилцуулгыг аль хэдийнээ хийжээ. Том дэлгэцтэй боловч уг утас 9 цаг тоглоом тоглох горимд эсвэл 18 цаг бичлэг үзэх горимд төвөггүйхэн ажиллах гэнэ. Түүнчлэн Mi Max 2 нь цагт 68%-иар цэнэглэгддэг ажээ. Одоохондоо Xiaomi компаниас эдгээр тоон үзүүлэлтийг мэдэгдээд байгаа билээ.

Үзүүлэлтүүд:

  • 1080 × 1920 пиксел бүхий 6,44 инчийн IPS дэлгэц;
  • 2,0 ГГц давтамжтай, 8 цөмтэй Snapdragon 625 процессор;
  • 4 ГБ RAM болон 64 ГБ ROM + microSD оролт;
  • Хурууны хээ мэдрэгч;
  • Үндсэн камер – 12 Мп, урд талын камер – 5 Мп;
  • 4G LTE, Bluetooth 4.2, Wi-Fi (802.11 a/b/g/n/ac), NFC, GPS, USB Type-C;
  • 5 300 мА·цаг хүчин чадалтай батерей;
  • Android 7.1.1.

Уг ухаалаг утас нь энэ оны 6-р сарын эхээр 64 ГБ RAM-тай нь 248 долларын үнэтэйгээр худалдаанд гарсан ажээ.

 

UMIDIGI Crystal

UMIDIGI компанийн гаргасан Crystal утас-таблет нь зах зээл дээрх хамгийн боломжийн үнэтэй хүрээгүй утас гэлтэй. Загварлаг дизайн, хямд үнээс гадна уг утас нь 2 камертай, хүчин чадал сайтай, ОС-ийн сүүлийн үеийн хувилбартай зэрэг давуу талуудтай ажээ.

Үзүүлэлтүүд:

  • 1080 × 1920 пиксел бүхий 5,5 инчийн AMOLED дэлгэц;
  • 8 цөмт Helio P25 процессор;
  • 4 ГБ RAM болон 64 ГБ ROM;
  • Үндсэн 2 камер – 12 Мп, урд талын камер – 8 Мп;
  • Android 7.0.

Хямдрал зарласан үед нь UMIDIGI Crystal утсыг ердөө 99 доллараар захиалж болох гэнэ. Гэвч дээрх үнээр зарагдах утасны тоо хязгаартай байх аж. Хамгийн сүүлийн үнэ 6-р сарын дундуур тодорхой болох бөгөөд энэ үеэс эхлэн албан ёсоор дэлгүүрүүдэд зарагдаж эхлэх гэнэ.

 

Oukitel K10000 Pro

Oukitel компани K10000 Pro гэсэн гар утас гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд уг утас нь стандарт ачаалалтай байх үед 7 хоног хүртэл цэнэгээ барих ажээ. Утсыг цэнэглэхэд 3 цаг шаардлагатай. Ийм хүчин чадал сайтай батерейтай учир утас бага зэргийн хүнд болж байгаа бөгөөд 292,3 гр жинтэй байх ажээ.

Үзүүлэлтүүд:

  • 1080 × 1920 пиксел бүхий 5,5 инчийн дэлгэц;
  • 1,5 ГГц давтамжтай, 8 цөмтэй MediaTek процессор ;
  • 3 ГБ RAM болон 32 ГБ ROM;
  • 10 000 мА·цаг хүчин чадалтай батерей;
  • Android 7.0.

Бусад үзүүлэлтүүдийн талаарх мэдээлэл болон үнийн талаарх мэдээлэл ойрын хугацаанд гарах ба Oukitel K10000 Pro утас 7-р сард албан ёсоор худалдаанд гарах ажээ.

7
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *