Нэгэн бүтээлч аав нярай хүүхдээ коронавирусээс хамгаалах хамгаалалтын төхөөрөмж зохион бүтээжээ

0

Энэ төхөөрөмжийг харахад аюулгүй бас чамин санагдана.

Коронавирусын халдвар дэлхий даяар хурдацтай тархаж байгаа энэ үед бид хүмүүсийг өвчнөөс сэргийлэх, эрүүл мэнд, амь насаа хамгаалах маш олон гайхалтай шийдлүүдийг харж байгаа билээ – дор бүрнээ вирусын халдвар авахгүйн тулд өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах арга зам бодож олж байгааг энд дурдах хэрэгтэй байх.

Нэгэн Хятад аав саяхан сошиал медиад олон хүний анхаарлыг татжээ – өөрийнхөө ер бусын бүтээлийг бусдад танилцуулсан юм – аюулгүй байдлыг хангах энэ төхөөрөмж нярай хүүхдийг гадуур авч явах үед вирусын халдвараас хамгаалах гэнэ.

 

Дотор нь нярай хүүхэд унтаад явах боломжтой энэхүү төхөөрөмж аюулгүй бас чамин

Cao Junjie буюу хүмүүсийн мэдэхээр Bai Ying уг төхөөрөмжийг зохион бүтээсэн бөгөөд үүний тусламжтай нярай хүүхдийг дотор нь хийж, сэрээлгүйгээр гадуур авч явж болно – вирусын халдвар авахаас хамгаална. Түүний хэлснээр энэ төхөөрөмж агаар цэвэршүүлэгчтэй учир, хүүхдийн амьсгалах агаарыг шүүхээс гадна, зориулалтын бээлийтэй болохоор хүүхдэд гараараа хүрч, эрсдэл үүсгэхгүй байх давуу талтай юм байна.

Хэвлэлд өгсөн ярилцлагын үеэр Шанхайд амьдардаг, 30 настай аав энэ төхөөрөмжийг зохион бүтээх санаагаа ингэж олжээ – нярай хүүхдүүдийн амьсгалын систем эмзэг байдгаас гадна насанд хүрэгчид шиг маск зүүх боломжгүй.

Одоо түүний бүтээлийг олон интернет хэрэглэгчид магтаж, сайшааж байгаа бөгөөд зарим нь бүр худалдаж авах сонирхолтой байгаа талаараа хэлээд амжжээ. Харин тэр өөрийнх нь бүтээлийг олон тоогоор үйлдвэрлэх компанитай хэдийнээ ярилцаад эхэлсэн гэнэ.

 

 

Cao “Death Stranding” видео тоглоомноос мөн санаа авсан

Зохиосон бүтээл нь олон хүнээс эерэг үг сонсоход хүргэж байгаад тэрээр алдар нэртэй болох нь чухал биш бөгөөд гол нь илүү олон хүнд туслах нь чухал хэмээн хэлжээ.

 

Дээрх мэдээтэй холбоотой бичлэг үзэх:

Father in China designs safety pod to protect baby amid coronavirus pandemic

When you'd do anything to keep your baby safe in China amid the coronavirus pandemic.

Posted by South China Morning Post on Monday, March 23, 2020

45
БахархмаарБахархмаар
11
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *