Таны сайхан инээмсэглэлийг гутаадаг 14 буруу дадал зуршил

2

Таны шүдийг өчүүхэн ч гэсэн үл мэдэгдэх зүйл гутаана гэдгийг та мэдэх үү?

1. Хумсаа мэрэх

Энэ дадал зуршил өөртөө хоёрын хоёр аюул дагуулдаг. Нэгдүгээрт, шүдээ механикаар гэмтээнэ. Хоёрдугаарт, амаа хумсны хутга болгохын тулд доод эрүүгээ урагшлуулах хэрэг гардаг. Эрүүний энэ байрлал нь холбоос эдийг гэмтээхэд хүргэнэ.

2. Тaмхи татах

Шар өнгө – тaмхины шүдэнд үзүүлэх хамгийн аймшигтай гаж нөлөө. Муугаар төсөөлөхөд буйлны өвчлөл, амны хөндийн эсвэл уруул, хэлний хорт хавдар тусна.

3. Шүдээ хэтэрхий хичээж угаах

Хэрвээ та хийж байгаа бүх ажилдаа үнэнчээр ханддаг хөдөлмөрч нэгэн бол энэ удаад муу үр дагаварт хүргэх нь. Шүдээ хүчтэй, удаан угаахад буйл, шүд гэмтэхээс гадна шүдний эмаль муудаж шүд унахад хүргэнэ. Тиймээс шүдэндээ болгоомжтой, зөөлөн хандаарай.

4. Шүдээ хавирах

Энэ дадал зуршил нь шүд цуурах, хагарахад хүргэнэ, бас эрүүний булчинд хэт их ачаалал өгдөг. Мэдээж өөрийгөө байнга хянах боломжгүй л дээ, яагаад гэвэл ихэнх хүмүүс нойрондоо л шүдээ хавирдаг. Энэ тохиолдолд шөнө кап (шүдний хамгаалалт) хийж заншаарай. Сэрүүн үедээ харин эрүүний булчин суллах дасгал хийх хэрэгтэй.

5. Хамгаалалтгүйгээр спортоор хичээллэх

Мёрфийн хуулийн дагуу хэзээ ч юм ямар нэгэн таагүй зүйл болох бол болдгоороо л болно. Тийм учраас хэрвээ та бие биетэйгээ хүрэлцдэг спортоор хичээллэдэг бол хамгаалалт хийхээс ичиж зовох хэрэггүй. Тэр ч бүү хэл “ганцхан минут” ч хамаагүй дэвжээн дээр гарах гэж байгаа ч гэсэн хамгаалалт заавал хийнэ. Хоккейчдийн инээмсэглэлийг санаж байгаа биз дээ?

6. Улаан дaрс уух

Улаан дaрсанд гэхэд л эмалийг гэмтээх хүчил ихээр агуулагддаг, бас шүдний өнгийг будна. Улаан дaрсанд шүдний өнгийг өөрчлөх хүчтэй пигментүүд агуулагдсан байдгийг бүү мартаарай.

7. Харандаа мэрэх

Минжний шүд сарын хугацаанд хагас сантиметр ургадаг. Та бол минж биш, таны шүд дахин төлжиж ургахгүй, тийм учраас амандаа мод зууж зажлахаа больж үз. Тэр харандааг тайван орхи.

8. Байнга юм идэх

Та хооллож байх тутам нянгууд ч гэсэн тэжээл авч үржиж байдаг юм. Тэд таны өмнөөс “хооллож” улам их хүчил ялгаруулна – энэ хүчил эмаль гэмтээнэ. Нянгуудад үечлэлтэй өлсгөлөн зохион байгуулах хэрэгтэй.

9. Шүдийг хэрэгсэл болгон ашиглах

Бөглөө, шил онгойлгох, утас таслах, гар завгүй бол шүдэндээ уут зуух – хөөрхий эрүүний ясанд ашиглалтын заавар дагалдаж ирдэгсэн бол ийм ажил гүйцэтгэнэ гэж дурдаагүй байх нь лавтай. Тийм учраас шүдийг үндсэн зориулалтаар нь ашиглацгаа. Тэгээд хайч, онгойлгогчтой болбол яасан юм бэ?

10. Чихэрлэг ундаа уух

Сахар – нянгуудын хүсэн хүлээсэн хоол хүнс, нян үржиж шүд хорхойтно. Хийжүүлсэн ундаа, спортын, эрч хүчний ундаа болон шүүсэнд сахар ихээр агуулагддаг. Эдгээр ундаануудад фосфор болон нимбэгийн хүчил ихээр агуулагдана – эмаль гэмтээх бодис.

11. Мөс зажлах

Энэ тэмцээн уралдаанд хоёр хатуу зүйл хоорондоо хүчээ үзнэ: шүд болон мөс. Ихэвчлэн эхний хувилбар түрүүлнэ, гэхдээ баталгаагүй, дараагийн удаа сүүлчийн өрсөлдөгч дийлэхийг хэн ч үгүйсгэхгүй. Хөлдөөсөн усны хүйтнийг яана – буйл цочирно, ингээд л нүүр дүүрэн инээмсэглэл алга болох нь тэр.

12. Кофе уух

Шүдний эмаль ямар ч шингэн ууснаас үл хамааран цагийн эрхэнд өнгөө алдаж эхэлдэг. Гэхдээ сайхан мэдээ байгааг дуулгахад таатай байна: кофе ууснаас үүдэлтэй өнгө алдалтыг сэргээж болно. Чухам ямар бодисоор сэргээж болохыг шүдний эмч л бичиж өгнө шүү.

13. Хатуу чихэр идэх

Шүдэнд хоёр ч гаж нөлөө үзүүлнэ: хатуу бас орцондоо их сахарын агууламжтай. Ханиалганы эсрэг хатуу чихрийг ч гэсэн хэрэглэхээс татгалзаарай. Эмийн санд зарагдаж байгаа ч гэлээ гаж нөлөөтэй.

14. Бөөлжих

Бөөлжсөнд агуулагдах хүчил нь шүдийг гэмтээж хэврэгшүүлдэг. Багахан бөөлжис тэр болгон аюултай биш. Гэхдээ ойр ойрхон бөөлждөг хүмүүсийн хувьд шүдний өвчлөл их байдаг. Зарим нэг хүмүүс хоолоо хэтрүүлэн идсэнээсээ болж зориудаар бөөлждөг, энэ бол буруу арга юм. Үүний үр дагаварт нь бие махбодь бүхэлдээ хэвийн байдлаа алдаж шүд ихээр гэмтдэг болохыг анхаарах хэрэгтэй.

10
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *